Унгар үндэсний гуляшыг хэрхэн хийх вэ?

2015-04-01, 02:13
26,012

Унгарын үндэсний хоол болох сонгодог гуляш-шөлний жорыг танилцуулж байна. Унгар улсад хамгийн амттай гуляшийг Будапештын төв захын эсрэг талд, алдарт Ваци гудамжнаас холгүй орших “For Sale” пабад хийдэг байна.

Унгар үндэсний гуляшыг хэрхэн хийх вэ?
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа
 
Унгарчууд гуляшийг жилийн турш цаг агаар улирал, хүйс хамаарахгүй иддэг бөгөөд италчууд гоймонд, португальчууд шарсан сардин загасанд дуртай байдаг шиг түүнд дуртай ажээ. Гуляшийг нилээд удаан хийдэг нь амттай болоход нөлөөлдөг байна.
 
Гуляшийг хийхэд хэрэг болох зүйлс:
• үхрийн мах (хаа, гуяны мах) - 500 г
• сонгино- 2 ш.
• төмс (чанахад бутардаггүй) - 500 г
• болгар чинжүү - 1 ш.
• лууван - 2 ш
• сармис - 2 хумс
• улаан лоолийн соус - 1 хоолны халбага.
• шөл эсвэл ус - 1000 мл.
• хатаасан амтат чинжүү - 1 хоолны халбага
• ургамлын тос
• чимх гоньд
• давс


 
Хийх технологи:
1. Сонгиноо арилгаад жижигхэн хэрчинэ. Зузаан ёроолтой халаасан хайруулын тавганд ургамлын тосоо хийгээд сонгиноо хуурна. Сонгиноо бага зэрэг хөргөөд, амтат чинжүү нэмж хийгээд сайтар холино.





2. Махаа нэг сантметрийн хэмжээтэй дөрвөлжин маягаар хэрчинэ.
Хайруулын тавгандаа ургамлын тос хийн халаагаад хэрчсэн махаа шаргал өнгөтэй болтол хуурна. Галаа унтраалгүй сайн шарж хуурна.



3. Махаа сонгинотой сав руугаа хийгээд хэрчсэн сармис, чимх гоньд, давс нэмнэ.



Бага зэрэг ус хийж хутгаад, зөөлөн гал дээр 2-2.5 цаг аажмаар болгоно. Бага багаар ус нэмнэ.



4. Төмсөө угааж арилгаад 1 см орчим дөрвөлжин хэрчинэ. Болсон мах руугаа хийгээд галаа нэмж, 5 минут буцалгана.



5. Болгар чинжүү, луувангаа угааж, цэвэрлэн дөрвөлжин хэрчээд сав руугаа нэмж хийгээд, улаан лоолийн соусаар амтлана. Дахин бага зэрэг ус нэмнэ.



6. Ингээд лууван, чинжүү, төмсөө болтол 15 минут орчим чанана. Бэлэн болсон хоолоо савтай нь 10 минут байлгана.



7. Унгарын алдарт "гуляш-шөл" бэлэн.
Одоо та түүний талхтай холиод идээд үзээрэй. Гайхалтай амттай байна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.


 

NULL

NULL

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()