Жинхэнэ эрчүүдийн хачирхалтай тэмцээн

2015-04-02, 02:44
13,370
Улс орнуудын эрчүүд өөрийн хүч чадал, эр зоригоо янз бүрийн аргаар харуулдаг. Заримдаа эдгээр аргууд нь маш хэрцгий мэт санагдана. Харин манай Монгол эрчүүдийн хувьд үндэсний бөхийн барилдаан нь өөрийн эр чадлаа гайхуулах сонгодог арга гэхэд болно. Ингээд бусад орны эрчүүдийн хэрхэн сонирхолтой аргаар тэмцэлддэгийг харцгаая.
Жинхэнэ эрчүүдийн хачирхалтай тэмцээн
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Тэмээн дээгүүр харайх (Йемен)
Тэмээний дундаж өндөр 170 см орчим байдаг. Харин энэ залуу гурван тэмээн дээгүүр харайж байна.



2. Алх шидэх (Шотланд)
  Хоёр настай хүүхэдтэй тэнцэх жинтэй алхыг 76 метрийн зайнд шиднэ гээд төсөөлөөд үз дээ.



3. Мод шидэх (Шотланд)
6 метрийн урт, 90 кг-аас илүү жинтэй модыг аваад агаарт шидэх бөгөөд энэ нь агаарт бүтэн эргэж газар буух ёстой ажээ. Хамгийн гол нь дээшээ харуулж шидсэн хэсэг нь доошоо харж унах ёстой юм байна.



4. Галтай кокосоор хөл бөмбөг тоглох (Индонези)
Нэрнээсээ л энэ наадмын талаар бүх зүйлийг илэрхийлэх биз ээ.



5. Онабашира (Япон)
Энэ нь спорт гэхээсээ илүү наадам гэхэд хэлсдэхгүй биз ээ. Учир нь, Энэ наадам нь 6 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Тэд 200 жилийн настай модыг тайрч, дээр нь суун уулын уруу руу гулгадаг байна. Энэ нь маш эрсдэлтэй бөгөөд наадмын үеэр олон хүн гэмтэж бэртдэг ажээ.



6. Ботаоши (Япон)
75 хүнтэй багийнхан багана унагаахыг оролдох бөгөөд нөгөө багийн тамирчид мэдээж өөрийн тал дээр унагахгүйн тулд хичээнэ. Наадмын үеэр хоорондоо зодолдох, түлхэх, өшиглөхийг зөвшөөрдөг байна.



7. Бузкаши (Афганистан)
Полотой ижилхэн мэт боловч бөмбөгний оронд ямааны тулам ашигладаг байна. Тоглоомын гол зорилго нь туламыг булаан авч, хамгийн удаан хугацаанд авч явах юм.



8. Флорентины кальчо (Итали)
Хоёр баг бөмбөгний төлөө өрсөлдөх бөгөөд хоорондоо зодолдохыг зөвшөөрдөг.



9. Сумо (Япон)
Том баавгай мэт биетэй эрчүүд хоорондоо тулах бөгөөд тэд жижиг тойргоос өрсөлдөгчөө гаргах эсвэл унагахын тулд бүхийл хүч чадлаа шавхдаг.



10. Үхэр хүлэглэн уралдах (Малайз)
Энэ наадам нь будааны ургац хураасны дараа будааны талбайд зохиогддог ажээ.



0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()