Өөдөсхөн охины ер бусын түүх

Энэ гайхалтай үйл явдал Майамид болсон бөгөөд нэгэн охин дөнгөж 280 гр, 24 см урт төрж дэлхийн нийтийг цочироосон нь саяхан билээ. Одоо охиныг хараад, яг тийм байсан гэхэд төсөөлөхийн аргагүй. Ингээд энэ хүн болох заяа төөргөтэй охины бяцхан түүхийг сонирхоцгооё.
Өөдөсхөн охины ер бусын түүх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Зохиомлоор үр тогтоох буюу хуруу шилний аргаар олдсон энэ охин хүүхэдгүй хосын эцсийн найдвар байлаа. Гэтэл ээж нь гэнэт хүнд өвдөн, эмч нар түүнийг аврахын тулд жирэмслэлтийг зогсоохоор шийджээ. Хүүхдэдээ амьд үлдэх боломж олгохын тулд, ээж нь төрөх хугацааны талаар эмч нарт худал хэлэхэд хүрсэн байна.

2006 оны намар бяцхан Амилияг төрөхөд цаашид юу болохыг Дэлхий даяар амьсгаа даран харж байлаа.

www.caak.mn

Охиныг 21 долоо хоног, 6 хоногтой байхад нь кесарев хийн гаргаж авсан байна.

www.caak.mn

Соня, Эдди Тэйлор үргэлж хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан ч, болохгүй байжээ. Тэдний сүүлийн найдвар бол зохиомлоор үр тогтоолгох байсан бөгөөд энэ нь амжилттай болсон байна. Гэвч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй.

www.caak.mn

Үр тогтосноос хойш 4 сарын дараанаас хүндрэл гарч эхэлсэн байна. Эмэгтэйн умай хүчтэй үрэвсэж, эмч нар жирэмслэлтийг зогсоохоор болжээ. Бага хоногтой учир хүүхдийг эмч нар аврахгүйг мэдэж байсан учир тэрээр 24 долоо хоногтой гэж худал хэлсэн байна.

www.caak.mn

Эмч нар найдах хэрэггүй гэж байсан ч, хүүхэд амьдарсан төдийгүй одоо бие нь сайн, өхөөрдөм хөөрхөн охин болжээ. Түүнд Амилия гэж нэр өгсөн. Охин дутуу төрсөн анхны хуруу шилний хүүхэд бөгөөд үүгээрээ дэлхийн дахинд алдартай болсон юм.

www.caak.mn

"Амилия төрсний дараа орилох гэж оролдсон. Ийм жоохон хүүхэд гэхэд үнэхээр хачирхалтай! Жирэмсэлт ихэвчлэн 37-40 долоо хоног үргэлжилдэг шүү дээ." –гэж эх барилцсан сувилагч дурсан ярьжээ.

www.caak.mn

"Хүүхдийн бие эхлээд тун хэцүү байсан. Гэхдээ тэр аажмаар сайжирсан, одоо үеийнхээ хүүхдүүдээс ялгарах юмгүй болсон. Амилия бүр мяраалаг охин болсон" –хэмээн ээж нь хошигнон ярьдаг гэнэ.

www.caak.mn
Удалгүй Амилия дүүтэй болно, хосууд хүүхэд өргөж авахаар шийдсэн байна. Хүүхдүүд эцэг эхээ баярлуулан эрүүл саруул өсөж торнино гэж найдаж байна!


31
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()