Дэлхийн хамгийн үнэтэй 10 гудамж

Жил бүр "Cushman & Wakefield" сэтгүүлийнхэн дэлхийн хамгийн үнэтэй гудамжны жагсаалтыг гаргадаг байна. Дэлхийн 65 томоохон хотууд энэ жагсаалтанд багтахаар өрсөлдсөн байна. 2014 онд манай хойд хөрш болох Оросын нийслэл Москва хот жагсаалтын 10-рт бичигджээ. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй 10 гудамжтай танилцацгаая.
Дэлхийн хамгийн үнэтэй 10 гудамж


10. Столешников, Москва
Москвагийн Столешников дүүрэг багтсан бөгөөд байрын сарын түрээс дундажаар 4750 евро юм байна. Энэ хэсэг нь Оросын хамгийн үнэтэй дэлгүүрүүд байдаг газар ажээ. Бусад сэтгүүлүүдийн жагсаалтаар Столешников хамгийн үнэтэй гудамжны эхний тавд багтаж байсан байна.

www.caak.mn

9. Bahnhofstrasse, Цюрих
2011 оны хувьд энэ жагсаалтын гуравт багтаж байсан бол, 2013 онд 7-д, 2014 онд 9-т жагссан байна. Энэ дүүрэгт хамгийн шилдэг цагийг худалдаалдаг бөгөөд мөн үнэтэй Европ хувцаснуудыг худалдаалдаг гэнэ. Байрны сарын түрээс 7460 евро юм.

www.caak.mn

8. Myeongdong, Өмнөд Солонгос
Залуус болон жуулчдын дунд нэлээд алдартай бөгөөд дэлгүүрүүд нь томоохон брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг учир, нэлээд өндөр үнэтэй. Байрны сарын түрээс 7940 еврогийн үнэтэй.

www.caak.mn

7. Ginza, Токиог
Энэ хэсэгт байрны сарын түрээс 8120 евро болдог. Гинза нийслэлийнхээ хамгийн тансаг гудамжны тоонд багтдаг бөгөөд олон төрлийн худалдааны төвүүдтэй юм байна.

www.caak.mn

6. Via Montenapoleone, Милан
Сард 8500 еврогийн түрээс төлдөг. Уг гудамжинд загварын долоо хоногийн шоу болж өнгөрдөг учир үнэтэй, загварлаг хувцасны дэлгүүр, гоёл чимэглэл гэх мэт зүйлс худалдаалагддаг.

www.caak.mn

5. Pitt Street Mall, Сидней
Энд тус хотын үнэтэй брэнд дэлгүүрүүд байрладаг. Бусад Австралийн хотуудыг бодвол хамгийн өндөр түрээстэй бөгөөд сард дундажаар 8660 евро байдаг байна.

www.caak.mn

4. New Bond Street, Англи
"New Bond" гудамжинд олон загварын дэлгүүрүүд, гоёл чимэглэлийн болон эртний эдлэл худалдааны дэлгүүрүүд бий. Байрны түрээс 10,360 еврогийн үнэтэй.

www.caak.mn

3. Avenue des Champs-Élysées, Парис
Байрны сарын үнэ 13,250 евро байдаг. Энэ гудамжинд олон тооны бизнес төвүүд, банкууд, нислэгийн компаниуд, машины худалдаа, хэвлэлийн үйлдвэрүүд, "Virgin Megastore" хөгжмийн дэлгүүр, аялалын байгууллага, “Распутин” ресторан гэх мэт томоохон төвүүд байрладаг байна.

www.caak.mn

2. Causeway Bay, Хонконг
Байрны түрээс 23,300 евро байдаг. Энэ гудамжинд олон тооны залуусын цэнгэлдэх хүрээлэн, бар, шөнийн клубууд байдаг.

www.caak.mn

1. Upper 5th Avenue, Нью-Йорк
"Upper 5th Avenue" гудамжны байрны түрээс 29,800 евро бөгөөд энэ гудамжинд маш олон төрлийн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг ажээ.

www.caak.mn


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()