Харгис туршилт хийдэг байсан эмч нар

Хүн бүр л ямар нэгэн байдлаар эмчид хандаж үзүүлж байсан биз ээ. Ямар нэг санаа агуулаагүй биднийг баталгаатай эмчилэнэ гэсэн бүрэн итгэлтэй очдог байх. Гэтэл зарим эмч өвчтөнөө ямар нэгэн хувийн сонирхолдоо ашиглах зорилготой байдаг байна. Ирээдүйд олон хүний амийг аврахын төлөө ямар нэгэн өвчтөнийг золиосонд гаргаж байсан түүхийг танилцуулъя.
Харгис туршилт хийдэг байсан эмч нар


10. Жон Чарльз Катлер
Жон Чарльз Катлер, АНУ-ын эрүүл мэндийн яамны их эмч бөгөөд Гватемалд тэмбүү өвчин туссан өвчтөнгүүд дээр туршилт хийж байсан хэргээр ял сонсож байжээ. Туршилтанд хоригдол, цэрэг болон бусад бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүс багтаж байсан бөгөөд тухайн өвчтөнгүүд энэ талаар юу ч мэдэхгүй байсан гэнэ.

Жон пенициллиныг тэмбүү өвчинд хэрхэн нөлөөлөх талаар судлаж байжээ. Туршилт хийх зорилготойгоор 1000 орчим хүнд тэмбүүгийн вирус тараасан бөгөөд тэд ямар нэгэн эмчийн туслалцаа авч чадаагүй юм. Туршилтын явцад 83 хүн амиа алдсан бөгөөд түүний өмнөөс 2010 онд АНУ-ын засгийн газар албан ёсоор уучлалт гуйсан байна.



9. Обри Левин
1970 оны үед Обри Левины удирдлаган дор Өмнөд Африкт “Aversion Project” хэмээх төсөл хэрэгжиж байсан бөгөөд төслийн хүрээнд ижил хүйстэнгүүдийн бэлгийн чиг хандлагыг хэвийн болгох үйл ажиллагаа явагдаж байсан байна. Ижил хүйстэн хэмээх тодотголтой хэд хэдэн цэргүүдийг сонгон авсан бөгөөд эмчилгээний аргуудад нь тогонд цохиулах, эрхтнийг нь засах гэх мэт хүч хэрэглэж байжээ. Энэ бүх туршилтыг өвчтөнгүүдийн зөвшөөрөлгүй хийж байсан байна.



8. Мэрион Симс
Мэрион Симс 19-р зууны үед маш олон эмэгтэйчүүд дээр үтрээний эмчилгээ хийх зорилгоор туршилт хийж байсан байна. Энэ үйл ажиллагаандаа тэрээр ихэвчлэн боол эмэгтэйчүүдийг ашиглаж байсан бөгөөд өөрийн эмчилгээний зорилгыг хэлдэггүй байжээ. Эмэгтэйчүүд хэд хэдэн удаа мэдээ алдуулах, өвчин намдаах тариагүйгээр хагалгаанд орсон байна. Хэдийгээр цуглуулсан мэдээлэл нь их хэрэгтэй байсан ч, хүчээр хийсэн учир нэлээд шүүмжлэлийг дагуулжээ.



7. Уэнделл Жонсон
Уэнделл Жонсон сэтгэл судлалын туршилт хийдэг байсан бөгөөд энэ нь “Хэрхэн мангас болох вэ?” гэсэн нэрийг зүүсэн байжээ. Туслах Мэри Тюдорынхоо ачаар тэрээр Огайо дахь хүүхдийн асрамжийн газраас хүүхдүүдийг авчирж, "ээрэх" гэдэг нь тэдний орчинтой холбоотой гэдгийг батлахыг зорьсон байна. Хэсэг бүлэг хүүхдүүдийг үргэлж дарамтлаж, байнга загнаж байжээ. Энэ туршилтаас хүүхдүүд сэтгэл санааны дарамтанд орж, насан туршдаа "ээрэх" өвчтэй болжээ.



6. Альберт Клигман
1965-1966 оны хооронд Альберт Клигман АНУ-ын цэргийн ангийн хорих ангид байсан хоригдлууд дээр туршилт хийсэн байна. 75 хоригдолд "Agent Orange" хэмээх тариаг тарьсан бөгөөд үүнийг дайны зориулалтаар ашиглах зорилготой байжээ. Энэ тариаг их хэмжээгээр хийснээр тухайн хоригдлууд насан туршдаа арьсны өвчтэй болсон бөгөөд биен дээр нь том шарх гарах болжээ.



5. Оливер Венгер
Оливер Венгер мөн л тэмбүү өвчний судалгааг хийж байсан байна. Ядуу амьдралтай африк-америк гаралтай эрчүүдээс олон жилийн турш сонголт хийж туршилтанд ашиглажээ. Тэдэнд хиймлээр тэмбүү өвчний вирус тараасан бөгөөд үнэгүй эмчилнэ хэмээн амлаж байсан байна. Харин тэднийг тэмбүү өвчтэй гэдгийг нь хэлээгүй бөгөөд тэд үргэлжлүүлэн бусад хүмүүст тараасаар л байсан юм. Туршилтын дүнд олон хүн нас баржээ.



4. Герта Оберхойзер
Доктор Герта Оберхойзер нь Равенсбрюкын хорих ангид ажиллаж байсан байна. Тэрээр хоригдлуудын биен дээр ясны, булчингийн, мэдрэлийн эсний талаар судалгаа, туршилт хийж байжээ. Энэ зорилгоор тэрээр өвчтөнгүүдийн гар, хөлийнх нь үзүүрийг тайрч, өөр хүнийхийг холбодог байсан байна. Туршилтын гол зорилго хүний биеийн нөхөн төлжих үйл ажиллагааг хянах байжээ. Туршилтын зорилго нь шархадсан цэргүүдийг эмчлэх ёстой байжээ. Үүнээс болж ихэнхи хоригдлууд хагалгааны явцад эсвэл бохир орсноос болж нас барж байжээ.



3. Григорий Майрановский
Григорий Майрановский Оросын биохимич бөгөөд амт, үнэргүй үхлийн хор бүтээх үйл ажиллагаанд гар бие оролцож байжээ. Тэрээр Гулагагийн хоригдлууд дээр энэ туршилтыг хийж байсан байна. Хоригдлуудаас огт зөвшөөрөл авахгүйгээр тэднийг хор уулгаж, газ үнэртүүлэх гэх мэт үйл ажиллагааг хийж байсан юм. Хэдэн хоригдол нас барсан нь тодорхойгүй боловч эцэст нь тэрээр С-2 хорыг бүтээсэн байна.



2. Евгений Зенгер
Хүйтэн дайны үеэр АНУ болон ЗСБНХУ радиацийн тал дээр нэлээд туршилт явуулж байсан. Энэ нь цөмийн станцын ослыг багасгахад нэн шаардлагатай байжээ. Эрдэмтэн Евгений 10 жилийн турш хавдартай хүмүүс дээр радиацийн эмчилгээний аргыг ашиглаж байсан байна. Энэ эмчилгээ нь нойргүйдэл, байршил алдах, цус багадалт, үхэл гэсэн аюулд хүргэж байжээ.



1. Зигмунд Рашер
Дэлхийн 2-р дайны үед Зигмунд Рашер болон Эрнси Хольлохн нар хамтран гадна орчны өөрчлөлт нь хэрхэн хүний биед нөлөөлдөг талаар туршилт хийсэн байна. Туршилтын үйл ажиллагаа зөвхөн шүүх хурлын үеэр ил болсон бөгөөд хоригдлуудыг хүйтэн усанд хийж, дараа нь гадаа хүйтэнд нүцгэн зогсоодог байжээ. Дараа нь хөлдсөн хүмүүсийг хайлуулахын тулд буцалсан ус руу шиддэг байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()