19 настай ч, 2 настай мэт харагддаг охин

Энэ зурган дээр байгаа бяцхан охиныг хараад, та жаахан хүүхэд гэж эндүүрч магадгүй юм. Тэгвэл үнэн хэрэгтээ тэр 19 настай. Түүнийг Гирижа Шринивас (Girija Srinivas) гэдэг бөгөөд Энэтхэг охин юм. Тэрээр төрөлхийн "агенези" хэмээх согогтой бөгөөд энэ нь хүний биеийн өсөлтийг зогсоодог байна. Түүний өндөр ердөө л 76 см, жин нь 12 кг ажээ.
19 настай ч, 2 настай мэт харагддаг охин
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Гирижа ясны хөгжил гүйцэд биш байсан учир, түүний бие үргэлжлэн өсөх боломжгүй байсан байна.

www.caak.mn

Охин сууж чаддаггүй. Учир нь түүний толгой нь биенээсээ хүнд бөгөөд ээжийнхээ тусламжгүйгээр аливаа зүйлийг хийхэд хэцүү байдаг байна.

www.caak.mn

Эмч нар тодорхой оношийг одоо болтол тавьж чадахгүй байгаа. Иймд охины гэр бүл эмчийн туслалцаа одоо болтол авч чадаагүй байна.

www.caak.mn

www.caak.mn

Охин зураг зурахыг илүү их сонирхох болсон бөгөөд ирээдүйд зурсан зургаараа мөнгө олох зорилготой гэнэ.

"Би сард 5-6 зураг зардаг бөгөөд жилд 8000-10,000 рупи (128-160$)-ийн орлого олдог" -хэмээн охин ярьжээ.

Гирижа охин оёдолчин аав, ээжийнхээ хамт амьдардаг.

www.caak.mn

“Охин минь анх төрөхдөө л бусад хүүхдүүд шиг биш байсан. Түүнийг өсөхгүй, энэ хэвээрээ үлдэнэ гэхэд нь бидний сэтгэл эмтрэх шиг болсон” -хэмээн ээж Нандаа Баайи ярьжээ.

Хэдийгээр Гирижа ийм өвчтэй ч, маш олон найз нөхөдтэй юм байна.

www.caak.mn

Гирижа зураг зураагүй үедээ зурагт үзэх дуртай гэнэ.

“Би энгийн хүн шиг явж, алхаж, хөдлөх чадваргүй ч, гуниглахыг хүсдэггүй. Надад миний хайртай аав ээж байгаа шүү дээ” хэмээн охин ярьжээ.

www.caak.mn

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()