“Hunnu Music Festival” Олон улсын хөгжмийн наадмын тов зарлагдлаа

2015-04-11, 19:55
5,743
Монгол улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч  “Женко Тур Бюро” ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой “Hunnu Music Festival” арга хэмжээг 2015 оны 7-р сарын 14-нд Чингис Хааны морьт  хөшөө цогцолборт зохион байгууллахаар ажиллаж байна.
“Hunnu Music Festival” Олон улсын хөгжмийн наадмын тов зарлагдлаа
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Аялал жуулчлалын салбар 2015 оноос эхлэн эрчимтэй сэргэх хандлагатай байгаа нь энэхүү арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах томоохон үндэслэл болж  байгаа төдийгүй Монгол улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн арга хэмжээгээр баяжуулж, хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах өндөр ач холбогдолтой юм.

Түүнчлэн наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаараа чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг түгээнэ.

“Hunnu Music Festival” нь дэлхийд авьяас, нэр хүндээрээ ид гялалзаж буй DJ хөгжимчдийг Монголдоо урьж тоглуулдаг жишиг тогтоогоод байгаа бөгөөд энэ жилийн наадамд олон улсад нэр алдраа түгээсэн 5-6 DJ, мөн Монголдоо ур чадвараараа шилэгдсэн болон шинээр цойлон гарч ирж буй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан нийт 12 цагийн шоу хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна.

Ийнхүү өнө эртний соёл иргэншлийн түүх судлаач эрдэмтдийн хүрээнд дутуу судлагдсан Хүннү гүрний нэрээр овоглосон арга хэмжээ олон мянган жуулчид хийгээд, орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү наадам нь жилээс жилд Монголын түүх, соёлыг сурталчилсан орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох нь дамжиггүй юм.

“HUNNU MUSIC FESTIVAL”-ийн талаар нэмэлт мэдээллийг 88779174, 11-328960 утсаар холбогдон авах боломжтой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.