2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна

Лондонгийн иргэн 34 настай Адам Лион одоо АНУ-д хоёр найз эмэгтэйтэйгээ амьдардаг байна. Тэдний нэг нь 26 настай Брук Шедд бөгөөд нөгөөх нь 25 настай Жейн Шалахова ажээ. Саяхан Адам болон Брук нар хүүхэдтэй болсон бөгөөд дурлалын гурвалжин залуус Лос-Анжелост хүүхдээ аз жаргалтайгаар өсгөж байгаа гэнэ.
2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Адам Англид байх үедээ эмэгтэйчүүдтэй нэг л ойлголцдоггүй байсан байна. “Дунд сургуульд байхад найз охинтой болно гэдэг миний хувьд маш хэцүү байсан. Би ямар ч эмэгтэй надтай цуг байхыг хүсэхгүй гэж бодож байсан учир бүх анхаарлаа өөртөө хандуулсан юм. Би бүтэн өдрийн турш гэртээ суудаг номын цагаан солиот мэт л байсан” -хэмээн Адам ярьжээ.

www.caak.mn

25 насандаа тэрээр хот тохижолт үйлчилгээний ажилтан байсан бөгөөд эмэгтэйчүүдтэй хэрхэн танилцаж болох талаар судалгааг хийсэн байна. Тэрээр энэ талаар ном уншиж, хажуугаараа өнгөрсөн сайхан бүсгүйчүүдийн утасны дугаарыг төвөггүй болжээ.

“Нэг харахад би хамгийн үзэсглэлэнтэй бүсгүйчүүдтэй болзох болсон юм. Би нэг дор 14 эмэгтэйтэй харилцаатай байсан бөгөөд энэ нь миний хувьд гайхалтай зүйл байлаа” -гэжээ.

www.caak.mn

Тэрээр хэрхэн эмэгтэйчүүдийг өөртөө татах талаар сургалтыг зохион байгуулж, Youtube дээр мэдээлэл байршуулах болжээ.

Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр байнга танилцахаас залхаж хайртай хүнтэйгээ хамт амьдрахыг хүссэн байна. 2007 онд Лондонгийн шөнийн клубт Адам Александратай танилцсан байна. Жилийн дараа тэд гэрлэж АНУ-ын Техас мужид хамт амьдрах болсон ажээ.

3 жилийн дараа тэдний харилцаа хагарч эхэлсэн юм. Учир нь Александра хүүхэдтэй болохыг хүсэхгүй байлаа. Тиймээс тэд чөлөөт харилцаатай болсон байна.

Эцэст нь Адам Бруктай дотно харилцаатай болсноор, Александрагаас салсан байна. Брук нэг хүүхэдтэй байсан байна.

Жейн:
2013 оны 4 сард хосууд (Адам, Брук хоёр) шөнийн клубт Жейнтэй таарсан бөгөөд тэрээр Оросоос АНУ-ыг зорин ирсэн байна. Ингээд тэд гурвуулаа уулзах болжээ.

www.caak.mn

2014 оны эхээр Адам, Брук болон тэдний хүү Лос-Анжелос руу нүүж ирсэн бөгөөд хэдэн сарын дараа байр худалдан авч, Жейнтэй хамтдаа амьдрах болсон байна.

www.caak.mn

2015 оны 2 сард Адам болон Брук нарын дундаас хүү төржээ. Тэд хүүхдүүдээ гурван эхтэй байх нь илүү дээр гэж үзсэн бөгөөд хайрын гурвалжингаа хайрын дөрвөлжин болгохоор зэхэж байгаа гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

12
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()