Жуулчдыг гайхшируулдаг Голланд улс

2015-04-15, 04:18
18,811
Та Голландад улсаар аялахыг хүсэж байна уу? Тэгвэл олон өнгөт гэрэл, кофешопуудаас гадна, тус улсад таны анхаарлыг татаж, гайхшруулах зүйл олон байдаг байна. Очихоосоо өмнө энэ талаар мэдээд авбал зүгээр болов уу.
Жуулчдыг гайхшируулдаг Голланд улс


1. Харамч, нарийн Голландчууд

Голландчууд маш нарийн учир бусад хүмүүстэй харилцаа тогтоох нь төвөгтэй байдаг. Баяр ёслолд очихдоо тухайн хүн өөрийн хүнстэйгээ очих ёстой бөгөөд энэ зохион байгуулагчдад төвөг удахгүй, илүү зардал гаргахгүй байхад чиглэгдэнэ. “Голланд маягаар байцгаая” гэх яриа байдаг бөгөөд энэ нь төлбөрөө хувааж төлөе гэсэн санааг илэрхийлдэг байна.

www.caak.mn

Голландчуудыг нарийн болохыг баталсан нэг зүйл нь “шилний хусуур” юм. Энэ нь нарийхан амсартай шилний ёроолд нь ямар нэг зүйл үлдээхгүйн тулд, энэ хусуурыг ашигладаг байна.

www.caak.mn

2. Хаа сайгүй дугуйтай хүмүүс
Голландад дугуй маш их байдаг бөгөөд энэ нь бараг хүн амаасаа ч илүү байдаг. Хүн амын хувьд 16 сая орчим байдаг байна. Иргэн бүр бараг л хоёр унадаг дугуйтай бөгөөд нэг нь өдөр тутам хэрэглэхэд, нөгөөх нь аялалд хэрэглэх зориулалттай байдаг. Тэд унадаг дугуйгаа алдахгүйн тулд 2-3 түлхүүрээр цоожилдог байна.

www.caak.mn

Голландын түүхэн дурсгалт газраар унадаг дугуйтай аялах нь их сайхан. Маш олон унадаг дугуйчидтай учир тусгай дугуйны замтай.

www.caak.mn

3. Нухаш идэх
Голландчууд (eten prakken) буюу нухашинд маш их дуртай. Зөвхөн төмс ч биш боломжтой бүхий л зүйлийг ашигладаг бөгөөд хамгийн дуртай нь уламжлалт штамппот («stamppot») юм байна. Энэ нухашийг төрөл бүрийн хүсний ногоогоор хийдэг ажээ. Бүх ногоогоо чанаад, дараа нь үрж жижиглээд хиам мэт ороодог байна. Харин зарим нь гоймон болон шарсан төмсийг ч нухаш болгох нь бий.

www.caak.mn

4. Шоколадны үйрмэг
Бид ихэнхидээ шоколадны үйрмэгийн зайрмаг эсвэл бялуун дээр л иддэг. Харин тус улсад талхан дээр цацаж сүүтэй хамт уудаг байна. Шоколадны үйрмэгийг Голландад Хахелслах (Hagelslag) гэж нэрлэдэг ажээ. Төрөл бүрийн өнгө амттай байдаг бөгөөд самарны кремтэй идэх дуртай.

www.caak.mn

5. Товчлол
Голландчууд үгийг маш их товчлох дуртай байдаг бөгөөд заримдаа энэ товчлолоороо ярьж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тэдний яриаг ойлгох гэдэг нууц код тайлахтай ижил зүйл болно. Тиймээс жуулчид ямар нэгэн зүйл бөглөхийн тулд ихээхэн зовдог байна. Жишээлбэл: а.с. (aanstande)-дараагийн, a.u.b. (alstublieft)-зүгээр ээ гэх мэт.

www.caak.mn

6. Нээлттэй цонх
Голландад цонхыг хөшгөөр хаах дургүй байдаг бөгөөд эсвэл бүтэн өдрийн турш хөшиг нээлттэй байна, эсвэл ямар ч хөшиг байдаггүй байна. Яагаад нээлттэй байх дуртайг нь хэн ч тайлбарлаж чадахгүй ч, та айлын цонхоор шагайж болохгүй шүү.

www.caak.mn

7. Голландын төрсөн өдөр
Хэрвээ та төрсөн өдөрт уригдвал таны анхаарлыг нэг зүйл татах бөгөөд энэ нь үдэшлэгт ирсэн хүн бүрт баяр хүргэх явдал юм. Тиймээс хэдийгээр таны төрсөн өдөр биш байсан ч, олон сайхан ерөөл, баяр хүргэлтийг хүлээн авбал битгий гайхаарай. Та өөрийгөө төрсөн өдрийн эзэн мэт хүлээн авах болно.

www.caak.mn

8. Хамраа ухах
Олон нийтийн газар ч тэд хамраа ухдаг бөгөөд энэ нь энгийн л үзэгдэл. Голландчуудын 90% нь олон нийтийн газар хамар ухах нь хэвийн үзэгдэл гэж үзсэн байна.

www.caak.mn

9. Илэн далангүй байдал
Голландчууд бодож байгаа зүйлээ шууд л хэлдэг. Хэдийгээр тэд тухайн хүнд таагүй зүйл хэлсэн ч илэн далангүй хэлж байгаа учир энэ нь Голландчуудын давуу чанар болдог. Ихэнхи Голландчууд англи, америкийн эелдэг занг хуурамч зүйл хэмээн хүлээн авдаг.

www.caak.mn

10. Gezellig!
Голландад аялах үедээ та "gezellig" болон "gezelligheid" гэсэн үгийг маш их сонсох болов уу. gezellig гэдэг үгийг орчуулбал энэ нь “тав, тух” гэсэн утгатай юм байна. Жишээлбэл: та нэгэн үдэшлэг дээр дотныхоо найз нөхөдтэй байж байтал сайхан дуу явж таатай уур амьсгал бүрдүүлбэл энэ нь gezellig болж байгаа ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()