Дэлхийн хамгийн өргөн хэлтэй гэр бүл

Гинессийн номонд багтсан эдгээр хүмүүсийг Байрон (Byron Schlenker) болон Эмили Шленкер (Emily Schlenker) гэдэг. Тэд дэлхийн хамгийн өргөн хэлтэй эрэгтэй, эмэгтэй гэдгээр Гинессийн амжилтын номонд багтсан байна. Тэдний хэл энгийн хүнийхээс хэд дахин өргөн болохыг хараад шууд мэдэж болно. Байрон болон Эмили нарын ам нь хаалттай үед тэд энгийн хүмүүс мэт л харагдана.
Дэлхийн хамгийн өргөн хэлтэй гэр бүл
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


Байроны хэлний өргөн нь 8,6 см бөгөөд энэ нь iPhone 6-аас 2 см өргөн гэсэн үг юм. Харин түүний охин Эмилигийн хэлний өргөн нь 7,3 см байсан гэнэ.

www.caak.mn

Нэгэн удаа Эмили бие даалт хийхийн тулд Гинессийн номыг авч уншсан байна. Ингээд аав нь энэ номыг уншиж байгаад санаандгүй байдлаар дэлхийн хамгийн өргөн хэлтэй хүн гэсэн шалгаруулалт байхыг нь харсан ажээ. Энэ хэсгийг уншаад тэрээр өөрийгөө хамгийн өргөн хэлтэй гэдгээ мэдсэн байна.

www.caak.mn

Гинессийн амжилтын номонд багтсанаар тэд төрөлх хот болох Сиракьюсдаа алдартай болсон байна. “Надтай зургаа авахуулахын тулд хүмүүс намайг гадуур явж байхад зогсоодог. Заримдаа танихгүй хүмүүс над руу ойртон ирж Гинессийн номон дээр гарын үсэг зурж өгөөч хэмээн хүсдэг. Нэг эмэгтэй намайг түүний номыг долоож өгөөч гэж хүссэн боловч би эелдгээр татгалзсан” -хэмээн Байрон ярьжээ.

Эхлээд зөвхөн Байрон алдартай байсан ч, сүүлд түүний охин нэмэгдсэн юм.

www.caak.mn

Байрон болон түүний эхнэр Вики.

www.caak.mn

“Бидний найзууд Байроны хэл болон бидний хувийн амьдралыг ихээхэн холбож үздэг бөгөөд бид хувийн амьдралаа нууцлахыг хүсдэг байсан” -гэж Байроны эхнэр Вики хэлсэн байна.

www.caak.mn

Байрон болон Эмилигийн хэлийг харсан хүмүүсийн сэтгэл хөдлөл...



0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()