Өөрсдийгөө амьд хүүхэлдэй болгосон хүмүүс

Эрчүүдэд илүү их таалагдахын төлөө, өөртөө илүү таалагдахын төлөө үргэлж сайхан болохыг хүсдэг эмэгтэйчүүдийн хүсэл хязгааргүй. Хүүхэд байхаасаа эхлэн эмэгтэй хүүхдүүд сайхан эмэгтэй гэдэг туранхай, төгс галбиртай байх ёстой хэмээн бодож эхэлдэг бөгөөд энэ нь тэдний тоглодог барби хүүхэлдэйтэй холбоотой.

Өөрсдийгөө амьд хүүхэлдэй болгосон хүмүүс
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа
 
Тиймээс насанд хүрмэгцээ төгс эмэгтэй болохын тулд тэд хавиргаа авахуулж, хөхөө томруулж, маш их хэмжээний будаг хэрэглэж эхэлдэг. Ингээд төгс төгөлдөр болохын тулд амьд хүүхэлдэй болсон эмэгтэйчүүдийг харцгаая. Таны хувьд тэд төгс төгөлдөр харагдаж байна уу?...

1. Венус Анжелик
Венус хоёр жилийн турш Японд амьдарч байсан байна. Тэрээр өвөрмөц хоолойтой бөгөөд таван хэлээр ярьж чадна. Бүсгүй YouTube дээр хэрхэн нүүр будалт хийх талаар бичлэгийг оруулдаг байна. Хүүхэлдэй шиг харагдах гэдэг байгалийн бэлэг биш бөгөөд өөртөө маш их анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн тэрээр ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn

2. Валерия Лукьянова
Валериягийн гадаад төрх нь яг л Барби мэт. Барбитай илүү ойролцоо болохын тулд тэрээр линз зүүж, тусгай будалтыг хийдэг. Тэрээр хөхөө 2 размераар томруулах хагалгаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, цахим ертөнцөд зургаа байрлуулахдаа огтхон ч фотошоп ашигладаггүй гэжээ. Валерия өөрийн амьдралын талаар бичлэг хийснээр дэлхий даяар алдартай юм.

www.caak.mn

Түүнийг доод хавиргаа авахуулсан гэж харддаг.

www.caak.mn

www.caak.mn

3. Дакота Роуз
Америкийн иргэн Дакота Японы вэб сайтуудын анхааралд маш их өртсөн байна. Тэрээр Япон хүүхэлдэй мэт царайтай ажээ. "Kotakoti" хэмээх нууц нэрийн дор тэрээр өөрийн түүхийг цахим ертөнцөд хуваалцдаг байна. Олон хүмүүс Дакотаг фотошоп хэрэглэдсэн хэмээн буруутгаж байсан ч, энэ нь амжилт олоогүй юм. Япон болон Хятадын өсвөр насныхан түүний нүүр будалтын талаар маш их асуудаг бөгөөд амьд хүүхэлдэй байдаг гэдэгт итгэх болсон байна.

www.caak.mn

www.caak.mn

4. Алина Ковалевская
Украйны Одеса хотод бас нэгэн амьд хүүхэлдэй амьдардаг бөгөөд түүнийг Алина гэдэг юм. Тэрээр өөрийн биеийг Барби мэт болгохыг эрмэлзэж байгаагаас гадна үс, нүүрэндээ мөн нэлээд анхаарал хандуулж байгаа ажээ. Алина сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг. Идэвхитэй амьдралд дуртай гэнэ. Өмнө тэрээр Валерия Лукьяноватай найзладаг байсан ч тэдний зам нийлээгүй юм.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

5. Анастасия Шпагина
Анастасияг түүний шүтэн бишригчид Фея Цветов гэдэг нэрээр нь сайн танина. Тэрээр байгальд гэрэл зураг даруулах дуртай бөгөөд мод болон амьтдын чимээг сонсдог гэнэ. Анастасия нүүр будалтандаа өдөрт 2 цаг зарцуулдаг байна. Үргэлж сайхан галбиртай байхын тулд тэрээр байнгын хоолны дэглэм барьдаг. Мөн нүдээ томруулах, хамраа өөрчлөх, бэлхүүснийхээ хэмжээг багасгах хагалгааг хийлгэсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

6. Ольга Олейник
Ольгагийн шүтэн бишригчид түүнийг өөр ертөнцөөс ирсэн хэмээн үздэг байна. Тэрээр гадаад төрхөө нүүр будалтын ачаар өөрчилдөг бөгөөд яг л харь гаригаас ирсэн мэт харагдана. Ольга зураач, загвар зохион бүтээгч юм.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

7. Ван Жагун
Ван хятадад ажиллаж, амьдардаг. Өөрийн гэрэл зургуудыг цахим хуудсанд оруулснаар тэрээр дэлхий даяар алдартай болжээ. Түүний гадаад төрх нь Хятадуудын анхаарлыг ихээр татсан.

www.caak.mn

8. Анжелика Кенова
Анжелика баян айлд төрсөн учир багаасаа нэлээд тансаг өссөн байна. Түүнийг бага байхад гэрийнхэн нь маш олон хувцас гоёл чимэглэлийн зүйлс авч өгдөг байсан нь ирээдүйд нь нөлөөлсөн хэмээн тэрээр ярьдаг. Бүсгүй орос Барби гэдэг нэрээрээ дэлхий даяар алдартай. Тэрээр ягаан өнгийн хувцсанд дуртай.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

9. Ванилла Чаму
Японы модель Ванилла 102,000 долларын төлбөрийг гоо сайхны хагалгаанд зориулсан байна. Түүний хүүхэлдэй мэт өөрчлөгдөхийг хүссэн хүсэл нь илүү давамгайлж, ийнхүү өөрчлөгджээ. Ваниллагийн хувьд Франц хүүхэлдэй төгс харагддаг учир, ийм хүүхэлдэй шиг болох зорилготой байгаа гэнэ.

www.caak.mn

10. Алодиа
Алодиа Филлиппинд төрсөн. Тэрээр компьютер тоглоомны баатар болон аниме хүүхэлдэйний дүрээр хувцасладаг болсноороо алдарт хүрсэн. Алодиа загвар өмсөгч, жүжигчин, дуучин, хөтлөгч гээд маш олон төрлийн авъяастай. Тэрээр огтхон ч гоо сайхны хагалгаанд орж байгаагүй хэмээн ярьдаг. Өөрчлөгдөхийн тулд зөвхөн нүүр будалт болон төрөл бүрийн хослолыг л ашигладаг гэнэ.

www.caak.mn

11. Бонус: Жастин Жедлика
Зөвхөн эмэгтэйчүүд гадаад төрхөө өөрчлөхийг хүсдэггүй бололтой. Америкийн иргэн Жастин Жедлика Барби хүүхэлдэйний нөхрийн дүртэй ижил болохын тулд 150,000 долларыг гоо сайхны хагалгаанд зарцуулжээ. Жастин 100 орчим хагалгаа хийлгэсэн бөгөөд үүнд цээж томруулах хагалгаа багтсан байна. Одоо тэрээр өөрийгөө Кентэй бардам харьцуулж чадаж байгаа гэнэ шүү.

www.caak.mn
 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()