Сурталчилгаа (15)
Хаах

Өгзөгний тухай сонирхолтой баримтууд

2015-04-22, 06:52
21,988
Өгзөг бол хүний биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд маш олон хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд алим мэт өгзөгтэй болохыг ихээхэн хүсдэг. Ингээд хүний биеийн хамгийн чухал хэсгийн нэг болох өгзөгний талаар сонирхолтой баримтыг хүлээн авцгаая.
Өгзөгний тухай сонирхолтой баримтууд


1. Хүний биеийн хамгийн том булчин нь - gluteus maximus – өгзөгний булчин юм.
Ташааг барихад тусалдаг бөгөөд гүйж, үсрэхэд нэмэр болдог.

2. Том өгзөгтэй хүмүүс жижиг өгзөгтэй хүнээс илүү ухаалаг байдаг.
2008 онд 16,000 эмэгтэй дээр туршилт хийсэн бөгөөд туршилтаас харахад том өгзөгтэй эмэгтэйчүүд танин мэдэхүйн тестийг илүү хурдан, зөв бөглөж байсан байна.

www.caak.mn

3. Том ташаатай эмэгтэйн хүүхэд илүү ухаантай байдаг.
Өгзөг болон ташаанд тархины үйл ажиллагааг дэмждэг Омега-3 байдаг байна. Тиймээс том өгзөгтэй эмэгтэй жирэмсэн байх явцад хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ажээ.

4. Том өгзөгтэй байх нь чихрийн шижин болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
Өгзөг болон ташаандаа илүү их өөхтэй хүмүүс чихрийн шижин, зүрхний өвчин тусах магадлал нь бага байдаг. Учир нь өгзгөнд байдаг өөх нь эдгээр өвчнөөс урдьдчилан сэргийлэх гормоныг ялгаруулдаг.

www.caak.mn

5. Өгзөг томруулах хагалгаа нь хамгийн их хийгдэж буй хагалгааны 11-т жагссан байна.
2013 оны судалгаанаас харахад дэлхий дээр 320,000 орчим өгзөг томруулах хагалгаа хийгджээ. Мэдээж энэ тоо одоо өссөн. Хагалгааны 96.8 хувийг эмэгтэйчүүд, 3.2 хувийг эрчүүд хийлгэсэн байна.

www.caak.mn

6. 2012 онд нэгэн ховор төрлийн ялааг "Scaptia beyoncea" хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь Бейонсегийн өгзөгтэй ижил байсан гэнэ.

www.caak.mn

7. Женнифер Лопес өгзгөө 1 тэрбум доллараар даатгасан гэх яриа байдаг.
Харин дуучин өөрөө үүнийгээ үгүйсгэж байгаа ажээ.

www.caak.mn

8. Зарим яст мэлхийнүүд өгзгөөрөө амьсгалдаг байна.
Яст мэлхий унтаж байх үедээ өгзгөөрөө амьсгалдаг гэнэ.

www.caak.mn

9. Эмэгтэйчүүд эрчүүдээс том өгзөгтэй байдаг учир илүү удаан амьдардаг байна.
2012 онд Харвардын судалгаанаас харахад биеийн доод хэсэгт байрлах өөх булчин нь лептин, адипонектин хэмээх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь олон төрлийн өвчнөөс хамгаалдаг гэнэ.

www.caak.mn

10. Хүн өдөрт 13-21 удаа хий гаргадаг байна.

www.caak.mn

11. Эмэгтэйчүүд өгзгөө магтуулах дуртай байдаг.
"Men’s Health" сэтгүүлийн судалгаанаас харахад эмэгтэйчүүд өгзөг болон хөхөө магтуулах дуртай байдаг гэнэ.

www.caak.mn

12. 2013 онд “Twerking” хэмээх нэрийг албан ёсоор Оксфордын толь бичигт оруулсан байна.
Twerking гэдэг нь өгзгөөрөө хөдлөх нэгэн эротик бүжгийн хэлбэр юм.

www.caak.mn

13. Микел Руффинелли дэлхийн хамгийн том өгзөгтэй эмэгтэй юм.
Түүний өгзөгний хэмжээ тойргоороо 2.5 метр гэнэ.

www.caak.mn

14. Хүмүүс эрт дээр үеэс нүцгэн өгзгөө гаргаж эхэлсэн.
МЭ-1-р зууны үед нүцгэн өгзгөө харуулах нь нэг талаар доромжлол байсан байна.

www.caak.mn

15. Өгзөгний хэмжээнээс илүү өгзөг, нурууны хооронд байх хотгор нь эрчүүдийн анхаарлыг илүү татдаг.
Техассын Их Сургуулийн хийсэн судалгаанаас харахад эрчүүдэд өгзөгний хэмжээ бус харин өгзөг, нурууны хооронд байх хотгор нь илүү таалагддаг болох нь батлагджээ. 

www.caak.mn

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()