Өглөөний хоолоо хэрхэн сонгох вэ?

2015-04-23, 20:58
12,588
Өглөөний цай гэдэг тухайн өдрийн эрч хүч, энергийг өгдөг хамгийн чухал зүйл билээ. Тиймээс өглөөний цай тэжээллэг байхаас гадна эрүүл мэндэд тустай байх хэрэгтэй. Хэрвээ та өглөөний цайндаа хэрхэн хооллохоо мэдэхгүй байвал танд хэд хэдэн өглөөний цайны зөвлөгөөг хүргэе.
Өглөөний хоолоо хэрхэн сонгох вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Ээдэмтэй хучмал

Өглөөг эхлэхэд нэн тохиромжтой шилдэг хоол. Ээдэмтэй хучмалыг хийхэд өндөг, элсэн чихэр, хүүхдийн будаа болон ээдэм багтах юм. Гэхдээ энэ хоол нь илчлэг ихтэй учир, цайгаа уусныхаа дараа ганц хоёр буудал алхвал зүгээр.

www.caak.mn

2. Шарах шүүгээнд шарсан алим
Шарах шүүгээнд шарсан алим маш амттай байдаг. Гэхдээ голд нь будаа, үзэм, самар хийхэд илүү сайхан болдог байна. Будаа хүний биеийг нүүрс усаар хангаж, харин алим нь амин дэм, самар нь уургаар хангадаг ажээ.

www.caak.mn

3. Мюсли
Мюслиг худалдаж авснаас өөрөө хийсэн нь дээр. Тиймээс мюслин дээр жимс нэмээд сүүтэй холиход таны өглөөний цай бэлэн боллоо.

www.caak.mn

4. Мах болон хүнсний ногоо
Зөв өглөөний хоолонд өөх, тос орох ёстой хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Тиймээс өглөөний цайндаа чанасан хүнсний ногоо болон тахианы цээж мах чанаад идэж болно. Эсвэл өөх багатай загас сонгосон ч болно. Энэ нь уургаар баялаг хоол болох юм.

www.caak.mn

5. Овъёосоор хийсэн блинчик
Энэ төрлийн блинчикийг хийхэд жаахан хэцүү байдаг ч сайхан амттай болдог. Үүнээс гадна жимс болон хүнсний ногоо нэмэх нь хоолыг илүү амттай, бас эрүүл мэндэд тустай болгодог.

www.caak.mn

6. Самарны паста болон гадилтай талх
Самарны паста нь маш тустай бүтээгдэхүүн юм. Харин талхаа сонгохдоо бүхэл үрийн байвал зүгээр шүү.

www.caak.mn

7. Авокадотай талх
Энэ хоолыг хийхэд авокадо, чанасан өндөг, улаан лоол, талх байхад л хангалттай. Өдөр бүр идэж чадахгүй ч хааяа идэхэд зүгээр шүү.

www.caak.mn

8. Гурвалжин будаатай каш
Хоолны дэглэм барьж буй хүмүүст Гурвалжин будаа тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд их тустай зүйл юм.

www.caak.mn

9. Ээдэм болон жимс
Тослог багатай ээдэм нь таны биеийг уургаар хангаж, харин жимс болон хүнсний ногоо нь амин дэмээр хангана.

www.caak.mn

10. Салатны навчтай талх
Үүнийг бүхэл үрийн талханд мах, навчаа зэргээ хавчуулаад идэх боломжтой. Мөн тослог багатай бяслаг нэмж болно.

www.caak.mn

11. Жимсний салат
Хэрвээ өглөө хоол идэж чаддаггүй бол жимсний салат идэж болно. Мөн бага зэрэг самар болон ээдэм нэмэх боломжтой.

www.caak.mn

12. Залхуу овъёос
Хоол хийх завгүй бол энэ хоолыг хийгээд үзээрэй. Энэ нь маш амттай бас тэжээллэг байдаг.

www.caak.mn

13. Хүнсний ногоотой омлет
Өндөг нь таны биеийг уураг болон витамин Е-ээр хангана.

www.caak.mn

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()