12 настай хүүгийн оношийг тогтоож чадахгүй байна

Энэтхэгт 12 настай нэгэн хүү амьдардаг бөгөөд тэрээр ховор өвчтэй юм байна. Хүүгийн нэрийг Махендра Ахирвар (Mahendra Ahirwar) гэдэг. Түүний хүзүүний булчин маш сул учир, толгойгоо тэгш барьж чаддаггүй байна. Түүний толгой байнга унжсан байдалтай байдаг ажээ.
12 настай хүүгийн оношийг тогтоож чадахгүй байна
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


Хүүгийн эцэг эх болох 40 настай Мукеш болон 35 настай Сумитра нар Энэтхэгийн өнцөг булан бүрт буй 50 гаруй эмч нартай уулзсан ч, тэд хүүгийн оношийг тогтоож чадахгүй байгаа юм байна. “Тэр өөрөө юу ч хийж чаддаггүй. Өрөөнийхөө нэг буланд очоод л сууж байдаг. Энэ амьдрал гэж үү?” -хэмээн Сумитра хүүгийнхээ талаар ярьжээ.

www.caak.mn

Махендраг байнга тэвэрч авч явдаг бөгөөд тэрээр зөвхөн мөлхөж л чаддаг байна. Мөн хоол идэх, бие засах үед ч хэн нэгний туслалцаа заавал авах хэрэгтэй байдаг.

“Түүнийг том болохоор би яаж өргөж явах билээ? Хэрвээ эмч нар түүнийг эмчилж чадахгүй бол Бурханд хүлээлгэж өгсөн нь дээр” -хэмээн хүүгийн ээж хэлжээ.

www.caak.mn

Махендра 10 настай дүү, 14, 16 настай эгч, ах нартай юм байна. Тэдний хувьд ямар нэгэн гажиг илрээгүй бөгөөд бүгд энэ хорвоо дээр эрүүл саруул мэндэлжээ.

www.caak.mn

Махендрагийн өвчин түүнийг 6 сартай байхаас илэрсэн байна. Энэ үед эцэг эх нь түүнийг сулхан хүү байна хэмээн үзэж том болохоороо толгойгоо даадаг болох болов уу хэмээн бодож байжээ. Ингээд хүү 3 настай болсон ч, толгойгоо даахгүй байсан учир эмнэлэгт хандсан байна. Хүүгээ эмнэлэгт үзүүлэхийн тулд тэрээр танил талаасаа мөнгө зээлэх хэрэгтэй болжээ. Учир нь эцэг нь барилга дээр ажилладаг бөгөөд өдөрт 200 рупи буюу ойролцоогоор 3.2 долларын цалин авдаг байна.

www.caak.mn

Хүмүүс Махендрыг шоолдог бөгөөд энэ нь эцэг, эхд нь мэдээж таалагдаггүй гэнэ. Махендра сургуульд явдаггүй бөгөөд түүний хамгийн сайн найз нар нь дүү, ах, эгч нар болон үеэлүүд нь байдаг байна. “Би түүнийг хурдан эдгэж, бусдын адил сургуульд явж, хүүхдүүдтэй тоглохыг харахыг хүсэж байна. Тун удахгүй миний хүү сайхан амьдралаар амьдрах болно гэдэгт би итгэлтэй байна” -хэмээн хүүгийн эцэг Мукеш хэлжээ.

www.caak.mn

0
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()