Хятадын алдартай таксины жолооч

Хойд Хятадын Шэньян дүүргийн таксины жолооч Тенг Жиажи (Teng Jiazhi) селфинд маш дуртай нэгэн юм байна. Тэрээр өөрийнхөө зургийг зорчигчдынхоо хамт дардаг байна. Онцлог нь тэрээр селфи алдартай болохоос өмнө дарж эхэлсэн бөгөөд энэ нь зорчигчийн хэсэг хугацааг ч гэсэн хөгжилтэй байлгах зорилготой байдаг ажээ. Нөхөрсөг таксины жолооч болох Тенг 5 жилийн дотор 30,000 орчим селфины цуглуулгатай болжээ.
Хятадын алдартай таксины жолооч
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Тэрээр хэсэг бүлэг жуулчдыг нэгэн өвөл хүргэж өгч байхдаа буюу 10 жилийн өмнө селфи хийх санаа төрсөн байна. “Тэд бараг цагийн турш такси хүлээж гадаа зогсож байсан юм. Тэд миний машинд суумагцаа надад талархаж, цайны мөнгө санал болгосон боловч би аваагүй. Буухаасаа өмнө тэд надтай зураг даруулахыг хүссэн бөгөөд энэ нь зорчигчтойгоо дарсан хамгийн анхны селфи байсан юм” -гэжээ.

www.caak.mn

Энэ нь түүний сэтгэлд маш ихээр хоногшсон үлдсэн учир, Тенг 2011 онд машиндаа камер суулгасан байна. Үүнээс хойш тэрээр янз бүрийн зорчигчидтой селфи хийж байжээ. Тенг өдөрт дунджаар 80 зорчигчийг хүргэж өгдөг бөгөөд тэдгээрийн 20 нь селфи хийхийг зөвшөөрдөг гэнэ. Зорчигчдын ихэнхи нь түүний инээмсэглэлийг магтдаг бөгөөд түүний такси бидний нэг өдрийг хөгжилтэй таатай болгож өгдөг гэжээ. Тенг хүмүүсийг жаргалтай болгох дуртай байдаг. “Яагаад өдөр бүр жаргалтай байж болохгүй гэж?... Би өөрийн үйлчлүүлэгчдэд бага ч болов аз жаргал бэлэглэхийг хүсдэг” -хэмээн ярьсан байна.

www.caak.mn

"Нэгэн өдөр түүний машинд сэтгэл санаагаар унасан эмэгтэй суусан бөгөөд түүнтэй селфи хийхээс татгалзсан байна. Тэрээр түүний сэтгэл санаагаар унасан шалтгааныг олохын тулд ярилцжээ. Ингээд эцэст нь тэрээр бүсгүйг ээжтэйгээ муудалцсан болохыг мэдэж, ээжүүд үргэлж хүүхэддээ санаа зовдог болохыг тайлбарлсан байна. Бүсгүй маш ихээр уйлж, надтай ярилцаж дуусмагцаа ээжээсээ уучлалт гуйхын тулд ээж рүүгээ залгасан юм. Машинаас буухаасаа өмнө тэрээр надтай селфи хийж гайхалтай өдөр байлаа гэж хэлсэн" -хэмээн Тенг бахархалтай ярьсан юм.

www.caak.mn

Хамгийн анх тэрээр 5500 селфи хийсэн зургаараа олны анхаарлыг татсан байна. Дараа нь тэрээр Weibo сайт дээр хаяг нээсэн бөгөөд өөрийн селфиг байнга оруулах болжээ. Ингээд тэрээр 10,000 селфи хийх зорилго тавьсан бөгөөд үүнийгээ ч богино хугацаанд биелүүлсэн байна. “Зарим зорчигчид миний талаар сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, намайг танидаг болчихсон байсан. Намайг Тенг гэж дууддаг зорчигч нарт би илүү дуртай” -хэмээн ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()