Нэг л өдөр эцэг, өвөө болсон залуу

2015-05-03, 23:16
35,867

Австралийн их сургуулийн оюутан Томмгийн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. 23 настай энэ зоримог залуу жинхэнэ эр хүн байна гэдэг юу гэсэн үг болохыг Дэлхий нийтэд харуулсан гэхэд болно.

Нэг л өдөр эцэг, өвөө болсон залуу
 
Томми үеэл Анжелаг (залуугийн хүсэлтээр нэрийг нь өөрчилсөн болно) 10 гаруй жил хараагүй байна. Гэтэл нэгэн мэдээ түүний амьдралыг өөрчилжээ. Түүний үеэл хар тамхины хамаараалтай болсныг залуу мэджээ. Үеэл нь удаан хугацаанд эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг сургуулиас хөөсөн байна. 15 настай охин эмчлүүлж, бүрэн эдгэж чадсан боловч, 16-тай байхдаа жирэмсэн гэдгээ мэдсэн бөгөөд хүүхдийн эцэг шоронд орчихсон байсан байна.

www.caak.mn
 
Охины зовлон үүгээр дууссангүй, тэрээр орох оронгүй учир, очих газаргүй болж Томмид хандсан байна. Залуу эргэлзэж тээнэгэлзэлгүй жирэмсэн бүсгүйг өөр дээрээ охиноо болгон үрчилж авчээ. Анжела эрүүл саруул хөөрхөн хүү төрүүлсэн байна.

www.caak.mn
 
Томми мөнгө олохын тулд сурахын хажуугаар ажил хийж байсан байна. Ирээдүйн ач хүүгээ хэрэгцээтэй зүйлээр хангахын тулд залуу амралтынхаа турш жимс ногооны зах дээр худалдагчаар ажиллажээ. Тэрээр 2.5 мянга гаруй доллар хурааж чадсан бөгөөд түүгээрээ ор, хүүхдийн тэрэг бас бус хэрэгтэй зүйлсийг худалдан авчээ.

www.caak.mn
 
Үүний зэрэгцээ Томми мэргэжлийн спортоор хичээлэлдэг байна. Түүний дасгалжуулагч: "Томми хөнгөн атлетикээр амжилт гаргах найдвар байгаа, түүний энэ зоримог үйлдэл залуу хүний тамирчин болох гэсэн хүслийг мохоож чадаагүй" –гэж ярьсан байна.

www.caak.mn
 
Энэ гайхалтай түүхийг Томмигийн ах Лиам мэдээд шинэ гэр бүлд бас туслахаар шийджээ. Тэрээр тусгай вэбсайт нээн түүндээ Томмигийн түүхийг бичиж, түүнд туслахыг хүмүүсээс хүссэн байна.
 
Гурван долоо хоногийн дотор Томмигийн гэр бүл 40,000 орчим америк доллар хүлээн авсан төдийгүй, маш их талархан дэмжсэн үгтэй захиа авчээ.

www.caak.mn
 
Томми өөрийгөө ямар нэгэн ер бусын зүйл хийсэн гэж үзэхгүй байгаа гэнэ. Тиймээ, тэр зөв сайхан үйл хийсэн бөгөөд ямар ч эр хүн ойр дотны хүмүүсдээ ингэж л хандах ёстой болов уу.
 
Хувийн амьдралын талаар ямар төлөвлөгөөтэй байгаа талаар асуухад, Томми инээмсэглэдэг байна. Шинэ гэр бүл нь болсон Анжела, түүний бяцхан хүү хоёр гарч ирсэн явдал тохирох бүсгүйтэйгээ учирч, гэр бүл зохиоход саад болохгүй гэж тэрээр үзэж байгаа ажээ.

www.caak.mn
 

NULL

NULL

31
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()