Хөөрхий яст мэлхийг хөлтэй болгожээ

2015-05-06, 01:54
7,414
Их Британий Wales-ийн Pembrook хотод байдаг "хатагтай Т" нэртэй 90 настай яст мэлхийг ичээндээ байхдаа, урд хөлнүүдээ харханд идүүлжээ. Яст мэлхийн эзэн Иуда Райдер маш их айсан байлаа. Түүний 39 настай Дэйл хэмээх механик инженер хүү нь яст мэлхийн хуяганд нисэх онгоцных шиг загвартай дугуйг суурилуулж өгөх хүртэл, хайртай амьтныхаа нөхцөл байдлыг бага ч болов сайжруулахын төлөө тэрээр нийт £1,000 буюу 3 сая орчим төгрөгийг малын эмчид зарцуулаад байжээ.
Хөөрхий яст мэлхийг хөлтэй болгожээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа



Шинэ хөлнийхөө ачаар одоо хатагтай Т урьдынхаасаа хоёр дахин хурдан болсон байна. Дэйл анх хатагтай Т-г 9 настай байхдаа бэлгэнд авч байжээ. Харин тэр үед уг яст мэлхий аль хэдийн 60 нас хүрсэн байв.

www.caak.mn

“Шинэ хөл нь түүнд яг л тийрэлтэт хөдөлгүүр шиг таарч байгаа - тэр урьдынхаасаа хоёр дахин хурдан явдаг болсон,” -хэмээн Райдер ярьж байна. Яст мэлхийн хувьд “Хатагтай Т одоо ч залуу хэвээр байна. Тэр дахиад 50 гаруй жил наслана. Харин түүний дугуйг л солих шаардлага гарч магадгүй” -гэжээ.

Харх яст мэлхийд халдана гэдэг тун ховор тохиолдол. Өмнө нь Их Британий хамгийн хөгшин яст мэлхий болох 130 настай Томас 2013 онд харханд хазуулж нас барсан байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
Видео.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()