Аялалын үеэр идэх шаардлагагүй хоол хүнс

Зуны ч улирал ирж хүн бүрийн амралтын үе эхлэж байгаа билээ. Хотоос гарч амрах үедээ бидний ихэнхи нь ижил алдааг хийдэг. Бид буруу зүйл идэж хэрэглэдэг байга. Ингээд энэ зуны аялалдаа таныг өмнөх алдаагаа битгий давтаасай хэмээн аялалын үеэр хэрэглэж болохгүй хоол хүнсний талаар хүргэе.
Аялалын үеэр идэх шаардлагагүй хоол хүнс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Гар аргаар хийсэн согтууруулах ундаа
Гар аргаар хийсэн согтууруулах ундаанд ихэвчлэн архи болон ус ордог. Энэ төрлийн согтууруулах ундааг хэрэглэснээр үл мэдэгдэх өвчин тусах магадлалтай.

www.caak.mn

2. Ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн
Ариутгаагүй сүү болон сүүн бүтээгдэхүүн өвчин тусах магадлалыг 150 дахин ихэсгэдэг. Ариутгалын явцанд сүүнд байх хүний биед шаардлагагүй бактериуд устдаг байна.

www.caak.mn

3. Зэрлэг амьтдын мах
Та хичнээн маханд дуртай байсан ч сармагчин, сарьсан багваахай гэх мэт амьтдын махыг идэхээс татгалзаарай. Амьтны түүхий мах нь Эбола вирус болон бусад вирусыг тараадаг байна. Мөн хамаагүй зүйл идэж чаддаггүй хүмүүсийн хувьд гэдэс нь өвдөх магадлалтай.

www.caak.mn

4. Салат
Дэлхийн эрүүл мэндийн холбооноос хүнсний ногоо ихтэй салатыг идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй хэмээн сануулсан байна. Учир нь эдгээр салатыг хийхэд хүнсний ногоогоо байнга угаах нь юу л бол... Эсвэл хэрэглэж буй ус нь бохирдолтой байхыг үгүйсгэхгүй.

www.caak.mn

5. Загас болон дун
Загас болон дун нь хэдийгээр амттай ч хүнд өвчний эхлэлийг тавих магадлалтай байдаг. Жишээлбэл: дутуу боловсруулсан загас идсэнээр ходоод гэдэсний өвчин тусах бөгөөд хүний биенд амьд өт, авгалдай ордог байна. Харин дунгийн хордлого туссан тохиолдолд мэдээ алдах, мэдрэлийн эсийг гэмтээх магадлалтай байдаг. Бусад далайн гаралтай бүтээгдэхүүнд хордох нь дотор муухайрах, гүйлгэх гэх мэт сөрөг дагавартай.

www.caak.mn

6. Швед гал тогооны хоол
Швед гал тогооны хоолыг хэдэн цагийн турш харахгүй үлдээчихвэл хүмүүс хоол руу найтаах, ханиах, бохир гараараа хүрэх гэх мэт үйлдлүүдийг гаргах магадлалтай. Хоолон дээр ялаа ч сууж магадгүй. Мөн тухайн хоол хүнсийг хөргөгчинд хадгалах хэрэгтэй байдаг. Тиймээс танд гэж зөвлөхөд шинээр хийгээгүй л бол Швед гал тогоог битгий сонгоорой.

www.caak.mn

7. Түүхий өндөг
Түүхий өндгөөр хийдэг майонез, төрөл бүрийн коктейль, өндөгний гаралтай хоол хүнс идэхэд "сальмонеллез" хэмээх өвчин тусах магадлалтай байдаг байна.

www.caak.mn

8. Зарим жимс
Амралт, зугаалгын үеэр жимсний тал дээр чанах, болгох, цэвэрлэх эсвэл мартах гэсэн дүрмийг баримтлаарай. Нимгэн хальстай жимснээс татгалзах хэрэгтэй. Харин зузаан хальстай жимс нь гадны бохирдлоос сайн хамгаалагдсан байдаг байна.

Гадил, манго, папайя гэх мэт жимснүүдийг хүссэн газраа идэж болно. Жимсээ ямар нэгэн аюулгүй гэдэгт итгэлтэй байхын тулд өөрийн гараар цэвэрлээрэй.

www.caak.mn

9. Дутуу шарсан, чанасан мах
Хагас түүхий мах нь амт сайтай байдаг. Гэхдээ та энэ махыг ямар зам туулсныг мэдэхгүй бол хэрэглээд хэрэггүй л болов уу. Махны гадна ходоодны өвчин үүсгэх магадлалтай нян ихээр бөөгнөрдөг хэдий ч буцалгах үед устдаг байна. Тиймээс махыг хамгийн багадаа Цельсийн 70 градус хүртэл болгох хэрэгтэй.

www.caak.mn

10. Жимсний зайрмаг
Зуны халуунд хөлдөөсөн өнгөлөг зайрмаг хамгийн амттай, аюулгүй мэт санагдаж болно. Гэхдээ зайрмагны найрлаганд ихэнхидээ чанарын шаардлага хангаагүй ус, нимгэн хальстай жимс, ариутгаагүй сүү ашигласан байх магадлалтай. Тиймээс энэ нь таны эрүүл мэндэд аюул учруулна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()