Хоорондоо солигдсон хүүхдүүдийн тухай сонирхолтой түүх

Амьдрал гэдэг заримдаа ээдрээтэй, эрээн бараантай байдаг. Жишээлбэл: төрөх эмнэлэгт хүүхдүүд хоорондоо солигдох нь нэлээд тохиолддог бөгөөд олон жилийн дараа л энэ нь илэрдэг байна. Ингээд төрөхөд солигдсон хүүхдүүдийн талаар түүхийг сонирхоцгооё.
Хоорондоо солигдсон хүүхдүүдийн тухай сонирхолтой түүх
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Польш

Бяцхан ихрүүд болох Кася болон Нина нарыг төрөөд 2 долоо хоногийн дараа 1984 онд Варшав дахь эмнэлэгт уушгины хатгаатай хэмээн хүргэсэн байна. Харин Нинаг эмнэлэгт эмчлэгдэж байсан Адита хэмээх охинтой андуурч сольсон байжээ. Эцэг эхчүүд нь охидоо яагаад хоорондоо төсгүй болохыг нь ихээхэн гайхаж байсан бөгөөд эмч нар тэднийг хоёр өөр өндгөн эсийн ихэр учир хоорондоо төсгүй хэмээн тайлбарласан байна.

17 жилийн дараа Кася найзуудаасаа түүнтэй маш ижилхэн охин хотын нөгөө захад байна гэж сонссон аж. Ингээд ДНК-ийн шинжилгээ өгөхөд бүх зүйл батлагдсан бөгөөд солигдсон хүүхдүүдийн ээж нар шүүхэд хандаж, шүүхээс Эмнэлэгийн буруутай үйлдлийг нотолж, 500 мянган долларын нөхөн төлбөр олгуулхаар болсон байна.

www.caak.mn

2. Орос
12 настай хоёр орос охин төрөх эмнэлэгт солигдсон байна. Охидын нэг аав нь хүүхдийн тэтгэвэр төлөхөөс татгалзсан учир энэ хэрэг ил гарчээ.

Охин Иринагаа өөртэйгөө адил биш хэмээн нэг эцэг нь ДНК-ийн шинжилгээ өгөхийг шаардсан байна. Ингээд шинжилгээний хариугаар Юлия охины эх биш, эцэг нь ч охины аав биш хэмээн гарчээ.

Юлия өөртэй нь хамт нэг эмэгтэй төрсөн гэдгийг санаад цагдаа нартай хамтран тухайн эмэгтэйг хайж эхэлсэн байна. Охид хоорондоо хэдхэн км-ийн зайтай амьдарч байсан бөгөөд энэ мэдээллийг таатай хүлээж авчээ. Гэхдээ тэд төрж өссөн гэрээ орхихыг хүсээгүй байна.

Харин төрөх эмнэлэгийнхэн 12 жилийн өмнө хийсэн алдаагаа хүлээж гэр бүл тус бүрт 100 мянган долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.

www.caak.mn

3. АНУ
50 жилийн дараа өөрийгөө тухайн гэр бүлд төрсөн хүн биш гэдгээ мэдсэн байна. Орегон мужийн иргэн 56 настай Кэй Куоллс болон Ди Энн Шэйфер нартай энэ зүйл тохиолджээ.

Нэгэн өдөр хоёр гэр бүлийг танидаг эмэгтэй Кей руу залгаж дүү нь төрөх эмнэлэгт солигдсон байна гэж хэлжээ. Эмэгтэйн хэлж байгаагаар энэ зүйл 1953 онд тохиолдсон бөгөөд хүүхдийг усанд оруулсны дараа Маржори Куолсс-т өөр хүүхэд авчирч өгсөн гэнэ. Тэрээр эмч нарт миний хүүхэд биш хэмээн хэлсэн ч тэд төдийлөн анхаарал хандуулаагүй учир Маржори өөр хүний хүүхдийг гэр рүүгээ авч явжээ.

ДНК-ийн судалгаанаас охид солигдсон нь батлагдсан байна. Харин үүнээс хойш солигдсон охид хоорондоо сайхан холбоо тогтоож «swisters» болжээ. «swisters» гэдэг нь «sisters» болон «switch» гэсэн үгнүүдийг нийлүүлсэн утга юм.

www.caak.mn

4. АНУ: «Хүүхдийг минь эргүүлж өгөөч!»
Мэри Жо Бэйвонсыг төрөх эмнэлэгээс гарсны дараа түүнд 17 настай Кэсси Хопкинсын хүүхдийг өгөөд явуулчихаж хэмээн залгасан байна. Бяцхан Райли болон Хантер нарыг эмчийн үзлэгийн дараа сольсон байжээ. Хоёр ээж шүүхэд гомдол гаргаж тус бүр 50 мянган долларын нөхөн төлбөрийг эмнэлэгээс нэхэмжилсэн байна.

www.caak.mn

5. Бразиль
25 настай Димас Алипранди өөрийгөө эцэг эхийнхээ төрсөн хүүхэд нь биш хэмээн сэжиглэж ДНК-ийн шинжилгээ хийхээр болжээ. Шинжилгээ хүүгийн таамгыг батлаж, харин эцэг эх нь түүнд биологийн гэр бүлийг нь олоход туслахаар болсон байна.

Димасын төрсөн эцэг эх нь фермер байсан бөгөөд Димас, Элтон нар солигдсон байжээ. Ингээд солигдсон хүүхдүүдийн гэр бүлийнхэн хамтдаа фермд амьдарч, ногоо тарьж, нэг нэгэндээ туслах болсон байна.

www.caak.mn

19
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()