Гейша нарын нууц ертөнц

Гейша нарын түүх 400 жилийн өмнөөс үүдэлтэй бөгөөд Японы соёл иргэншлийг илтгэсэн хүмүүс байдаг. Зарим хүмүүс гейша нарыг хөнгөн явдалтай, биеэ үнэлэгчид гэж боддог ч үнэндээ тэд мөнгөөр биеэ биш, харин өөрсдийн авъяас чадварыг худалдаж, баян эрчүүдийг хөгжөөдөг байна.
Гейша нарын нууц ертөнц


1. Майко \сурагч  гейша\ дагалдангаа харж байна.



2. Гейша нарын ертөнц нууцлагдмал байдаг учир жуулчдын нүдэнд тэдний гадна үзэмжээс өөр дүр төрх төдийлөн танигдахгүй. Харин Испанийн гэрэл зурагчин Лукас Валлесиллос (Lucas Vallecillos) өөрийн авъяасаар гейша нарын амьдралаас судлах боломжтой болжээ.

                 
3. Испанийн гэрэл зурагчин Лукас гейша нарын байр болох окияд орж чадсан байна.
Гейша нар цагаан нүүр, бараан нүд, улаан уруултай байх ёстой. Гейша нарын сургалт олон жилийн турш үргэлжилдэг. Тэд окияд байрлаж албан ёсны гейша болохын тулд бүжиглэх, хөгжим дарах, үйлчлүүлэгчтэй сайхан яриа өрнүүлэх зэрэг олон зүйлийг сурах хэрэгтэй байдаг. Мөн сайн эзэгтэй байх ёстой бөгөөд үргэлж ихэмсэг байх ёстой байдаг байна.



4. Бүсгүйчүүдэд хэрхэн сайн эзэгтэй байх болон хүнтэй зөв харилцах талаар зааж өгдөг.



5. Гейша нар цагаан нүүр, бараан нүд, улаан уруултай байх ёстой.



6. Гейша нар бүжиг сурч байна.



7. Майко \сурагч гейша\ гейкод үндэсний хувцас кимоно өмсөхөд туслаж байна.



8. Гейша ажилдаа гарахын өмнө нэлээд хэдэн цагийн турш нүүрээ буддаг.



9. Тэд цагаан нунтаг пудрыг устай холин зуурч нүүр, хүзүү, мөр, нуруугаа буддаг.



10. Бүжгийн болон хөгжмийн урлагт суралцахын тулд нэлээд хугацаа шаардлагатай.



11. Окасан \багш\ дэвүүртэй бүжиг зааж байна.



12. Майко нар орчин үеийн болон эртний уламжлалт зан заншлыг сурч мэдэх ёстой.



13. Гейша болно гэдэг нэр төрийн хэрэг бөгөөд нэлээд хугацаа шаардлагатай байдаг. Сургалтын үеэр майко нар гэрийн ажлыг өдөр шөнөгүй хийх ёстой. Тэд бусад суралцагчидтай хамт амьдрах ёстой бөгөөд гейша нарт туслах хэрэгтэй. Майко нар томчуудыгаа хүндэтгэх хэрэгтэй бөгөөд тэднийг орж ирэхэд өвдөг дээрээ суун хүлээж авна.



14. Олон бүсгүйчүүд энэ хатуу амьдралыг тэсдэггүй учир сургалтаа орхиж явдаг.



15. Сурагч гейша үйлчлүүлэгчийг хөгжөөж байна.



16.



17. Бүсгүйчүүд хамгийн түрүүнд зочноо инээмсэглэлээр угтаж, хувцсыг нь өмсөхөд туслах, гайхалтай өдрийн хоол бэлдэх зэрэгт суралцах ёстой байдаг байна.



18. Гейша нар олон жилийн турш цэцгэн хээтэй кимоно өмсөж иржээ.



19. Окобо бол майко нарын өмсдөг уламжлалт модон гутал юм.



20. Окобо өмссөн майко. Дахин сануулахад майко гэдэг бол сурагч гейша юм.



21. Гейша нар эртний уламжлалт заншлыг дагаж байгаа учир, тухтай амьдрал, ухаалаг гар утаснаас татгалзах хэрэгтэй болдог.



22. Нурууны хэсгийг дараах байдлаар будна.



23. Үйлчлүүлэгчийн дуудлагад явж буй гейша нар.



24. Гейша үйлчлүүлэгчийг үдэж буй байдал



9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()