Наранд биеэ хэт шарсаны хор уршиг

Цагаан арьстай хүмүүсийн мөрөөдлийн нэг бол арьсаа жигд сайхан борлуулах явдал юм. Харамсалтай нь энэ нь санаснаар болох хялбар зүйл биш бололтой. Америк бүсгүй болох Тони Уиллоуби оюутан байхдаа долоо хоногт 4-5 удаа наранд биеэ шардаг байжээ. Үүний хор уршгаар тэрээр 27 насандаа арьсны хавдартай болсон байна.
Наранд биеэ хэт шарсаны хор уршиг


АНУ-ын “Кентукки” мужийн жижиг хотод төрж өссөн бүсгүй ийнхүү хэт ойр ойрхон биеэ шарах нь тэндхийн иргэдийн хувьд хэвийн үзэгдэл аж. Тэрээр хэлэхдээ: “Би гэртээ байнга биеэ наранд шардаг байсан, ийм зүйл болно гэж огт бодож байгаагүй.” гэжээ.



Түүний найз нарын нэг нь арьсны хавдартай хэмээн оношилогдох үед тэрээр мөн арьс өнгөний эмчид хандахаар шийдсэн байна. Шинжилгээний хариу нь бүсгүйг арьсны хавдартай гэж гарчээ. Одоо тэрээр 6-12 сарын турш арьс өнгөний эмчид үзүүлж эмчийн хяналтанд байхаар болжээ.



Тэрээр бусад хүмүүсийг өөртэйгээ адил байдалд орохоос сэрэмжлүүлж “Facebook” хуудаснаа эдгээр зургаа оруулжээ. 
Тэрээр зурагныхаа дор: “Арьсны хавдартай болох үнэхээр аймшигтай харагддаг юм байна.
Тиймээс бүсгүйчүүлээ нарны хамгаалалттай тос сайн хэрэглэж арьсаа хамгаалж байгаарай” гэж бичжээ.
Америкийн арьс өнгөний судлаач нарын гаргасан тооцоогоор жилд таван Америк хүн тутмын нэг нь арьсны хавдраар өвчилдөг болохыг тогтоосон байна.




Биеэ байнга наранд шарах нь хавдар үүсгэх меланомын хэмжээг ихэсгэдэг байна. Меланома нь 25-29 насныхны дунд элбэг тохиолддог бөгөөд өсвөр насныханд мөн нэлээд  тохиолддог аж. Ерөнхий шинж тэмдэг нь мэнгэний хэмжээ болон өнгө өөрчлөгддөг ба нүүрэн дээр элдэв шарх, сорви үүсдэг юм.





Уншигч та наранд биеэ шарахдаа нарны тосоо сайтар түрхэж, хэт удаан битгий суугаарай.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()