Цаазын ялны өнөө цагийн хэлбэрүүд

Өнөөдөр дэлхий дахины мэдээний гол сэдэв бол яах аргагүй улс эх орноосоо урвасан хэргээр буруутгагдан буудуулсан Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд болоод байгаа билээ. Сайдыг хүн ёсноос гажууд буюу их буугаар буудаж амь насыг нь хөнөөсөн гэсэн цочирдом мэдээлэл цахим ертөнцөөр тарж, шуугиан дэгдээгээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр дэлхийд хэрэгжиж байгаа цаазын ялны төрөл, зүйлүүдийн талаар хүргэхийг зорьсон юм.
Цаазын ялны өнөө цагийн хэлбэрүүд
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


Цаазын ял бол ялын дээд хэмжээ бөгөөд Дэлхийн олон оронд үүнийг хориглосон байдаг. Харин ялын дээд хэмжээг хуулиндаа тусгаж, зөвшөөрсөн зарим улс оронд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд дээр зөвхөн хэрэгжүүлдэг байна. Хэдийгээр манай урд хөрш Хятад гэх мэт зарим нэг улс оронд цаазын ял өнөөг хүртэл төдийлөн хүнд биш хэрэг үйлдэх төдийд л хэрэгжиж байгаа нь нууц биш.

Үүнд, хээл хахууль авах, зуучлах, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, татвараас зугтаж, зайлсхийх, хулгайгаар ан хийх зэрэг орж байна.

Ингээд өнөө үед Дэлхий улс орнуудад хэрэгжиж байгаа зургаан төрлийн цаазын ялны талаар танилцуулья.

1. Буудан хороох
Галт зэвсгийн тусламжтай хэрэгтнийг үхэлд хүргэдэг цаазын ялны төрөл. Одоогоор энэ нь бусад аргуудыг бодвол хамгийн түгээмэл хэрэглэгддэг цаазын ял гүйцэтгэл юм. Буудан хороох ял нь буу, винтов, ховор тохиолдолд гар буугаар үйлдэгддэг журамтай.

Буудалтын тоо ерөнхийдөө 4-12 удаа байх боловч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалах нь бий. Заримдаа ялыг гүйцэтгэж байгаа “Зандалчины” сэтгэл зүйг хөнгөвчлөх үүднээс бууг байлдааны сум болон хоосон сумыг хольж цэнэглэдэг. Учир нь ялыг гүйцэтгэгчдийн хэн нь ялтанд үхлийн шарх өгснөө мэдэхгүй гэдэг үүднээс юм.

ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу буудан хороох ял нь цаазын ялны нэг хэлбэрт орно. Тус улсад цаазын ялыг цуцлаагүй ч Европын Холбооны Парламентийн Ассамблейн гишүүний хувьд Олон улсад мөрдөгддөг хэм хэмжээг дагадаг байна. Одоогоор тус улс 1996 оноос хойш цаазын ялыг биечлэн гүйцэтгээгүй ажээ.
Белорус улсын хувьд буудан хороох ял нь цаазын ял гүйцэтгэх цорын ганц арга гэнэ.



1987 он хүртэл ХБНГУ-ын хувьд буудан хороох ял нь цаазын ял гүйцэтгэх албан ёсны арга байжээ.
АНУ-н Оклахома мужид буудан хороох ял нь цаазын ялны нөөц аргад тооцогддог аж.

Харин цаазын ял гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улсад яллагдагчийг өвдөглөн сөхрүүлж суулгаад ар шилэн хүзүү рүү нь автомат буугаар буудаг байна. Тус улсын эрх баригчдын зүгээс улс төрийн гэмт хэрэгтэн, авилгачдыг олны нүдэн дээр буудан хороох ажлыг үе үе зохион байгуулдаг юм.



2. Дүүжлэн хороох

Өнөө үед дүүжлэн хороох ялыг Дэлхийн 18 улс цаазын ялны цорын ганц болон  хэд хэдэн хувилбарынхаа нэгд оруулан ашиглаж байна. Энэ нь хүний биеийн хүндийн жинг ашиглан олс, шидэмсээр амьсгалыг нь боогдуулан мяагаар хороох арга юм.

Дүүжлүүрийн хэлбэрээр хүний амийг хороох явдал  эртний кельтүүдээс эхтэй бөгөөд тэд үүнийг Езус бурханд хүнээр тахил өргөхдөө ашиглаж байжээ. Хожим үүнийг XVII зууны үед авч хэрэгжүүлж эхэлсэн талаар Сертантес дурссан байдаг. ОХУ-д дүүжлэн хороох ял нь Эзэнт гүрний үед /декабристууд, столыпины зангиатнуудын бослогын үед/ болон иргэний дайны үед хоорондоо сөргөлдөгч талууд хэрэгжүүлж байсан юм.



Сүүлд дүүжлэн хороох ялыг эх орны дайны болон дайн дууссаны дараах эхний жилүүдэд хэрэгжүүлж, цэргийн гэмт хэрэгтэн, нацистуудын гар хөл бологчдтой тооцоо хийж байсан гэдэг.
Нюрнбергт Гуравдугаар Рейхийн 12 дээд тушаалтныг дүүжлэн хороож байсан юм. Өнөөдөр дүүжлэн хороох ялыг Дэлхийн 19 улс оронд ашиглаж байна.



3. Үхлийн тариа хийх

Энэ бол ялтны бие организмд хортой тарилга хийн амийг нь бүрэлгэх арга юм. Энэ аргыг 1977 онд шүүх эмнэлгийн эмч Жеем Чапмэн анх туршиж, Стенли Дойч сайшаан дэмжснээр амьдралд хэрэгжиж эхэлжээ. Цаазын ял сонссон ялтныг тусгай сандалд бэхлэн венийн судсаар нь тариаг хийх аж. Эхлээд тиопентал натрия хэмээх тарилгыг шахах бөгөөд үүнийг хагалгааны үед мэдээ алдуулах журмаар бага зэрэг тарьж ашигладаг юм байна.

Энэхүү тарилга нь булчин суллах, эсэргүүцэх чадварыг сулруулах үүрэгтэй. Дараа нь хүний амьсгалын замыг боогдуулах павулон болон зүрхийг зогсоох хлорид натрийг шахдаг аж. АНУ-н Техас, Оклахома мужууд дээрх ялыг гүйцэтгэж эхэлсэн анхдагчид бөгөөд эдгээрийн дараа тус улсын 34 мужид зөвшөөрөгджээ.



Үхлийн тариа хийснээс хойш хэрэгтэн 5-18 минутын дараа үхэж эхэлдэг байна. АНУ-ын мужуудад хэрэгтэнд үхлийн тарилга хийх тусгай машин байдаг ч ихэвчлэн найдвартайг нь бодож гараар хийхийг чухалчилдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар Дэлхийн 4 улс үхлийн тарилга хийн ялын тогтоолыг гүйцэтгэх аргыг ашиглаж байна.



4. Цахилгаан сандалд суулгах

АНУ-ын зарим мужид хэрэгждэг цаазын ял гүйцэтгэх арга бөгөөд хэрэгтнийг хөдөлгөөнгүй бэхлэх сураар тоноглогдсон, өндөр түшлэгтэй, тохой тавих тулгууртай диэлектрик материал бүхий сандал юм. Хэрэгтний гарыг түшлэгт бэхлэж, хөлийг нь сандалд суурилуулсан тусгай хөлд хүлдэг. Мөн тусгай дуулга малгай өмсгөнө. Ингээд цахилгаан гүйдэл дуулгаар дамжин хэрэгтнийг үхэлд хүргэдэг байна. Цаазын ял гүйцэтгэлийн бүрэлдэхүүнд өндөр хүчдэл мөн орно. Яг тогтоолыг гүйцэтгэх үеэр малгайд ирж буй цахилгаан 2700 ватт хүрдэг байна.

Цахилгаан сандлаар цаазын ял гүйцэтгэх арга анх 1890 оны наймдугаар сарын зургаанд АНУ-н Нью-Йорк мужийн Обернийн шоронд хэрэгжсэн бөгөөд бусдын амь насыг санаатайгаар хохироосон Уильям Кеммлер гэгч ийм аргаар цаазлуулсан анхны гэмт хэрэгтэн болжээ.

Одоогийн байдлаар АНУ-ын Алабама, Флорида, Өмнөд Каролин, Кентукки, Теннесси, Виржини гэх зэрэг зургаан мужид хэрэгтнийг цахилгаан сандлын тусламжтайгаар цаазын ял гүйцэтгэж байгаа аж. Цахилгаан сандлаар цаазын ял гүйцэтгэх арга зөвхөн АНУ-д хэрэгждэг ажээ.



Одоогийн байдлаар АНУ-ын Алабама, Флорида, Өмнөд Каролин, Кентукки, Теннесси, Виржини гэх зэрэг зургаан мужид хэрэгтнийг цахилгаан сандлын тусламжтайгаар цаазын ял гүйцэтгэж байгаа аж. Цахилгаан сандлаар цаазын ял гүйцэтгэх арга зөвхөн АНУ-д хэрэгждэг ажээ.



5. Толгой тасдах
Гильотин буюу толгой таслагч төхөөрөмж эсвэл сэлэм, сүх, хутга гэх мэт хурц ирмэгтэй зэвсгийн тусламжтайгаар хүний эх биеэс толгойг нь тасдан салгах үйл явц. Толгой авах нь гэнэт, огцом харвалт өгөх замаар тархийг үхжүүлж үхэлд хүргэх арга юм. Толгойг эх биенээс салгаснаас хойш хэдэн минутын турш тархинд үхжих процесс явагддаг байна. Тэгэхээр тасдуулсан толгой зандалчны зүг харж байсан, өөрийнхээ нэрийг мэдэж байсан төдийгүй ярихыг оролдсон гэх зэрэг цуу яриа явдаг нь нейрофизиологийн зүгээс хэт дөвийлгөсөн, хэтрүүлэгтэй яриа болох аж.

Толгой тасдуулснаас хойш 300 миллсекундын дараа л бараг бүх л мэдрэлийн үйл ажиллагаа нь зогсдог, тэн дундаа өвчин мэдрэх чадваргүй болдог байна. Харин зарим нэг рефлекс, нүүрний булчингийн хөдөлгөөнүүд хэдэн минутын турш хадгалагдан үлдэх явдал байх ажээ.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн 10 оронд толгой авах аргаар цаазын ял гүйцэтгэх хууль дүрэм үйлчилж байгаа бөгөөд гагцхүү ялыг хэрэгжүүлдэг нь зөвхөн Саудын Араб болоод байгаа билээ. Мөн толгой тасдах замаар цаазлах үзэгдэл шариатууд, галын халуун цэг дээр байгаа лалын дайчид, Колумб, Мексикийн цэрэгжсэн байгууллагууд болон хар тамхины мафиудын дунд гарсаар байгаа билээ.



Өнөөдрийн байдлаар Дэлхийн 10 оронд толгой авах аргаар цаазын ял гүйцэтгэх хууль дүрэм үйлчилж байгаа бөгөөд гагцхүү ялыг хэрэгжүүлдэг нь зөвхөн Саудын Араб болоод байгаа билээ. Мөн толгой тасдах замаар цаазлах үзэгдэл шариатууд, галын халуун цэг дээр байгаа лалын дайчид, Колумб, Мексикийн цэрэгжсэн байгууллагууд болон хар тамхины мафиудын дунд гарсаар байгаа билээ.



6. Чулуугаар шидэж хороох
Энэ бол эртний иудей нараас эхтэй цаазын ялны төрөл хэлбэр. Өнөөдөр цаазын ийм ялыг зарим нэг мусульман шашинтай орнуудад л гүйцэтгэж байна. 1989 оны нэгдүгээр сарын нэгэнд чулуугаар шидэж амь насыг нь хороох хууль Дэлхийн зургаан орнод хэрэгжиж байсан.

Тухайлбал, хэвлэлүүдээр 2008 оны 10 дугаар сарын 27-нд Сомали улсад өсвөр насны охиныг төрөлх Кисмайо хотоос Могадишо хот руу хамаатныдаа очих гэж явахдаа гурван эрд хүчиндүүлснээс болж цаазлуулсан талаар цацагдаж шуугиан тарьж байсан билээ.

Хүний эрхийн “Amnesty International” байгууллагаас мэдэгдснээр шүүгдэгч охин ердөө 13хан настай байжээ. Харин тухайн үед ялыг гүйцэтгэх үед байсан “ВВС” агентлагийн сурвалжлагчид түүний насыг 23 хэмээсэн байдаг байна. Яллагдагчийг цаазлахын өмнө лалын хууль дүрмийн дагуу олны өмнө хэл амаар доромжлон гутааж байжээ.



Хүний эрхийн “Amnesty International” байгууллагаас мэдэгдснээр шүүгдэгч охин ердөө 13хан настай байжээ. Харин тухайн үед ялыг гүйцэтгэх үед байсан “ВВС” агентлагийн сурвалжлагчид түүний насыг 23 хэмээсэн байдаг байна. Яллагдагчийг цаазлахын өмнө лалын хууль дүрмийн дагуу олны өмнө хэл амаар доромжлон гутааж байжээ.




1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()