Аваргууд тодорлоо

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Спрайт брэнд “ТЛЖ-13” ТББ хамтран 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа Монголын сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг Спрайт Супер Лигийн аваргууд тодорлоо.
Аваргууд тодорлоо


1. Сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн шилдэг 30 баг зүүн баруун 2 бүсд хуваагдан 5 сарын турш гал гарсан тоглолтуудаар ширүүн өрсөлдсөний эцэст Зүүн бүсээс дасгалжуулагчтай МУИС МБМ Шонхорууд баг, баруун бүсээс Тэнэгэр Зам ОТИС багууд Лигийн аваргын төлөө шалгарч 05.18-ны Ням гарагт Спортын Төв ордонд үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө шийдвэрлэх тоглолтыг хийсэн юм.



2. Аваргын төлөө шийдвэрлэх тоглолтонд Ж. Шийрэвдамба, Б. Чулуунбаатар эзэнтэй, Б. Золбаяр  дасгалжуулагчтай Тэнэгэр Зам ОТИС баг Х. Батболд эзэнтэй, Л. Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС МБМ Шонхорууд багийг эцсийн мөчид 72:60 харьцаагаар хожиж 3 дахь удаагаа Спрайт Супер Лигийн аваргаар тодрон 10,000,000₮ болон “Үндэсний Супер Лиг”-т дэвшин орох эрхийг авлаа.



3. МУИС МБМ Шонхорууд багийн хувьд тоглолтын эхлэлийг маш сайн тавьж санаачлагыг гартаа авсан боловч II, III үеүүдэд сулхан тоглож оноогоор хоцорч эхлэсэн юм. Гэвч тоглолтын шийдвэрлэх IV үед тэд гайхамшигтай эргэн ирэлтийг хийж 20-оод онооны зөрүүг арилгаж чадсан ч тоглолтын эцсийн мөчид Тэнэгэр Зам ОТИС баг илүү байж МУИС МБМ Шонхорууд баг хожигдон 3,000,000₮ болон Спрай брэндийн гарын бэлгийн эзэд болсон юм.



4. Аварга болсон Тэнэгэр Зам ОТИС багаас довтлогч Онон /16 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт/, багийн тоглогч Тэмүүлэн /10 оноо, 5 самбараас бөмбөг авалт/ нар багаа тэргүүлэн сайн тоглосон бол МУИС МБМ Шонхорууд багаас Жамсрандорж /13 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт/, хамгаалан тоглогч Хуанш /12 оноо, 3 самбараас бөмбөг авалт/ нар шилдэг тоглолтоо үзүүллээ.



5. Спрайт Супер Лигийн шийдвэрлэх тоглолтын үеэр байрлал тус бүр дээр улирлын шилдгүүдээ тодруулснаас шилдэг холбон тоглогч Б. Золбаяр /Сүхбаатар баг/, шилдэг хамгаалан тоглогч Б. Тэлмэн /Гэгээнхангай баг/, шилдэг жижиг довтлогч О. Эрдэнэцогт /Хэнтий ЭБЭГ баг/, шилдэг хүчний довтлогч Онон /Тэнэгэр Зам ОТИС баг/, шилдэг төвийн тоглогч О. Энхбаатар /МУИС МБМ Шонхорууд баг/ нар тус тус шалгарсан бол улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Ч. Энхтайван /Magic Ball/, улирлын шилдэг дасгалжуулагчаар Ю. Бүрэнтэгш /Magic Ball баг/, финалын үнэ цэнэтэй тоглогчоор Г. Удаанжаргал /Тэнэгэр Зам ОТИС баг/ нар тус тус шалгарч хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.



6. Спрайт Супер Лигийн хувьд өндөр шагналын сангаас гадна аварга болсон баг Үндэсний Супер Лигт дэвшин орох эрх авдгаараа маш ач холбогдолтой, өрсөлдөөнтэй тэмцээн юм. 
Спрайт брэнд нь спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө Спрайт Cup мини сагсан бөмбөгийн тэмцээн, Спрайт 3 эсрэг 3 гудамжны сагсан бөмбөгийн халз тэмцээн, ажилтан, оюутан залуусд зориулсан Спрайт Хөгжлийн Лиг, ирээдүйн сагсан бөмбөгийн мэргэжлийн шилдэг тамирчдыг бэлтгэдэг Спрайт Супер Лиг, Үндэсний Супер Лиг зэрэг өөр хоорондоо уялдаа холбоо бүхий лиг, тэмцээн уралдаануудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн билээ.



7. Ийнхүү сонирхогчдын сагсан бөмбөгийн тамирчид болон үзэгч хүүхэд залуусыг 5 сарын турш сагсан бөмбөгөөр амьсгалуулсан Спрайт Супер Лигийн 2015 оны улирал маш амжилттай өндөрлөлөө.






Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.