Хоолгүй удаан амьдарч чаддаг амьтад

Ихэнхи амьтад өдөрт хэд хэдэн удаа хоол идэж байж амьдарч чаддаг билээ. Хоол, усгүй бол хэдэн долоо хоног амьдрахад ч бэрх санагддаг. Харин зарим амьтад хоол, усгүйгээр хангалттай удаан хугацаанд амьдарч чаддаг юм байна.
Хоолгүй удаан амьдарч чаддаг амьтад
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Могой
Могой хүйтэн цустай амьтан учир хүйтэн улиралд энергийг хамгийн багаар зарцуулдаг. Ихэнхи могой хүйтний улиралд газар доор ордог бөгөөд жилийн турш хоол хэрэглэхгүй байж чаддаг.



2. Тэмээ

Тэмээний бөхөн дотор ус биш харин өөх байдаг учир тэрээр энэ өөхний тусламжтайгаар урт удаан хугацааны аялалыг давж чаддаг. Бөхөн дээрх өөх нь хайлснаар ус ялгардаг учир тэрээр 40 хоногийн турш хоол, усгүй амьдарч чаддаг байна.



3. Баавгай
Баавгай зөвхөн өвлийн цагаар бус хүйтний үед ч урт удаан хугацааны турш ичдэг байна. Энэ үед хоол боловсруулах үйл явцаа хоёр дахин удаан болгож чаддаг учир 100 хоногийн турш хоол, усгүй амьдарч чаддаг.



4. Оцон шувуу
Оцон шувууд Антарктидын хамгийн хүнд хэцүү уур амьсгалд өсөн торнидог. Эрэгтэй оцон шувууд ангаахайнуудаа дулаацуулж 120 хоногийн турш арьсан доорхи өөхөн давхаргаа ашигладаг. Харин энэ үед эмэгтэй оцон шувууд хүнс тэжээлээ хайдаг байна.



5. Протеи
Эдгээр амьтад нь могойны төрөлд багтдаг бөгөөд газар доорх агуйд амьдардаг учир хоолны хомсдолтой эвлэрэхээс өөр аргагүй. Судалгаанаас харахад энэ төрлийн амьтад 10 жилийн турш хоолгүй амьдарч чаддаг гэнэ.



6. Мэлхий
Мэлхий чийглэг уур амьсгалд илүү дуртай байдаг бөгөөд хуурай улиралд 16 сарын турш ичдэг байна.  Харин зарим нь хөлдүү байдалд орж хамгийн бага энергийг зарцуулж энэ үеийг даван туулдаг аж.



7. Аалз
Аалз урт удаан хугацааны турш хоолгүй байх шаардлагатай болдог. Тарантул төрлийн аалз нар хэдэн сарын турш хоолгүй байж чаддаг бол Steatoda bipunctata төрлийн аалз жилээс илүү хугацаанд хоолгүй байж чадах аж.



8. Матар
Матар нь хэвлээр явагч амьтдын нэг бөгөөд олзоо олохын тулд удаан хугацааны турш хөдөлгөөнгүй, хоолгүй байж чаддаг. Хүйтэн улиралын үед тэд хэдэн сарын турш хоолгүй байдаг бол заримдаа 3 жил хоолгүй байж чаддаг байна.



9. Галапагосс яст мэлхий
Урт удаан насладагаараа алдартай аварга яст мэлхий. Галапагосс яст мэлхий арал дээр 100 гаруй жилийн турш амьдардаг бөгөөд заримдаа хоолгүй жилийн турш амьдарна.


 
10. Хоёр загалмайт загас
Зарим төрлийн хоёр загалмайт амьтад нь хуурай улиралын үед 4 жилийн турш хоол идэхгүй байж чаддаг байна. Тэд өөрсдийн булчинг ашиглана энэ үеийг даван туулдаг аж.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()