Усан будгаар зурсан гайхалтай уран зураг

Мэри Вейт 1953 онд АНУ-ын “Огайо” мужийн хөдөө нутагт төрж, өссөн бөгөөд 1976 онд Филадельфийн Урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн бакалавр зэрэгтэй дүүргэн, багшлах эрхийн гэрчилгээтэй төгсчээ. Тэр цагаас хойш Мэри Вейт зураач хэмээх эрхэм хүндтэй нэрийг үндэсний хэмжээнд өндөрт өргөж яваа уран бүтээлчдийн тоонд багтах болов. Түүнд тосон будгаар туурвисан бүтээлүүд байдаг ч ихэнхдээ усан будган бүтээлүүдээрээ алдартай.
Усан будгаар зурсан гайхалтай уран зураг
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа


Зураач эмэгтэй 1991 оноос хойш Өмнөд Каролин мужийн Жон арал дээр нөхрийн хамт амьдарч байгаа. Энд тэд Мэри Вейтийн хорт хавдартайгаа тэмцэж байх үед амьдралын илүү гүн гүнзгий утга учир, шинэ орчин хайн нүүн ирсэн юм. Мэри ихэвчлэн нутгийн иргэд болох Гиллын /боолууд байсан/ үр хойчоос онгод хиймороо хөглөж өөр хоорондоо харилцан ярилцах гэж, библи судлах гэж, хөнжил оёх гэж долоо хоног бүр цуглардаг хөдөөгийн нэгэн сүмд санамсаргүй зочилсноор энэ бүхэн эхэлжээ.



Тухайн үед эдгээр хөдөлмөрч хүмүүстэй харилцаж эхэлсэн нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлж, улмаар сүүлийн 10 жилийн турш тэдний аж байдал, ахуй амьдралыг нь бүтээлдээ тусгаж байгаа аж. Ажигч, уран зургийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй үзэгчид бол хөрөг зургуудад “гилл” хүмүүсийн хувцаслалтын онцлогоос авахуулаад төрөл бүрийн ажил мэргэжлийн онцлогийг хүртэл тусгасан байгааг түүний туурвисан хөрөг зургуудаас харж болно.



Мэри Вейтийн усан будгийн хөрөг нь зүгээр ч нэг хөрөг зураг биш харин сайтар судласан, дотор нь орж үзмээр амьдралын түүхүүд юм.























































 Зураач Мэри Вейтийн




Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()