Агуу хүмүүс яагаад бага унтдаг вэ?

Өдөрт хүн дунджаар 6-8 цаг унтах шаардлагатай. Энэ бол бидний амьдралын гуравны нэг гэсэн үг. Хүн төрөлхтөн 100 жилийн өмнөхөө бодвол, 1-1.5 цагаар бага унтдаг болжээ. Эрдэмтэд өдөрт 7-8 цаг унтах нь хэвийн зүйл, хэрэв та бага унтдаг бол түүнээс болж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Унтах шаардлагын хувьд хүн бүр харилцан адилгүй – зарим хүмүүс байгалиасаа их эсвэл бага унтах нь бий.
Агуу хүмүүс яагаад бага унтдаг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Леонардо да Винчи
Домогт зураач Леонарда да Винчи-ийн талаар зарим эх сурвалжид түүнийг гайхамшигтай уран зураг, бүтээлүүд дээрээ ажиллахын тулд өдөрт 22 цагийг сэрүүн өнгөрөөдөг байсан гэжээ. Тэр ердөө өдөрт 1,5-2 цаг  унтдаг байв. Сэргэг байдлаа алдахгүйн тулд 4 цаг тутам 15-20мин дугхийдэг байжээ. Өнөө үед энэ унтах системийг олон фазын унталт гэж нэрлэдэг. Олон фазын унталтыг туршигчид  энэ аргыг үнэхээр үр дүнтэй гэжээ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс да Винчи-ийн унтах зуршил бол зүгээр л домог бөгөөд үүнийг батлах юу ч байхгүй гэж үзсээр байна.

Наслалт: 67 жил



2. Никола Тесла

Хамгийн агуу зохион бүтээгчдийн нэг болох түүнийг өдөрт 2-3 цагийг л унтахад зориулдаг байсан гэсэн байна. “Би амжилтанд хүрэхийн тулд зохион бүтээгчийн зүгээс тархиа бүрэн зориулан байж хийсэн зарим бүтээлээ харахдаа, зүрхээрээ дамжин ирсэн ямар нэгэн сэтгэл тавгүйтүүлэх зүйл мэдэрдэг гэж бодохгүй байна...  хоол хүнс, нойр, хайр зэрэг бусад зүйлийг мартахад хүргэдэг тийм л мэдрэмж.” 

“Үнэндээ Тесла бүхэл шөнөжин ажиллаж хийсэн тулааныхаа дараа, ихэнхдээ бүхэл өдрийн турш унтахаар унаад өгдөг нэгэн байжээ. магадгүй тэрээр солиотой бүтээлийнхээ сонгодог хэв маягийг  богино хэмжээний сэргээх дугхийлт юм уу урт хугацааны сэргээх унталтаасаа нээж илрүүлсэн байх.”

Наслалт: 87жил



3. Томас Жефферсон
Томас Жефферсон мөн л олон фазын унтагчаар нэрлэгдээд байна. Тэр өдөрт ердөө л 2 цаг унтдаг байжээ.
Гэвч, Доктор Ваян Ютли (1819)-д, Томас Жефферсон өөрийн унтах зуршлынхаа талаар захидал бичжээ. Бид түүний нойрыг тогтмол биш байсан гэсэн дүгнэлт хийж байна, тэр янз бүрийн цагт унтахаар хэвтдэг байсан бөгөөд унтахын өмнө хамгийн багадаа 30 минутыг уншихад зориулж харин яг нар мандах үед тогтмол босдог байжээ. 

Наслалт: 83



4. Томас Эдисон
Энэхүү агуу зохион бүтээгч шөнөдөө 5 аас бага цаг унтдаг байсан гэж тэмдэглэгджээ.
“Ихэнх хүмүүс 100 хувь илүү идэж, 100 хувь илүү унтдаг, учир нь ихэнх хүн идэж, унтах дуртай. Энэ илүү 100 хувь нь тэдэнд эрүүл бус, үр ашиггүй байдлыг үүсгэдэг. Шөнөдөө 8аас 10 цаг унтдаг хүн хэзээ ч бүрэн сэргэг болдоггүй. Ийм хүмүүс 24 цагийн турш их бага хэмжээгээр зүүрмэглэсээр байдаг байна.”

 “Эдисон-ы унталтын талаарх басамжлалыг сайн баримтжуулжээ. Гэсэн хэдий ч, та унталтын биологийн үүрэгийн талаар бага ч болов зүйл мэдэж байх хэрэгтэй. Тэрээр хоол хүнсний нэгэн адил хүмүүс шаардлагатай хэмжээнээсээ илүү их унтах нь буруу гэж үздэг байв. Байгалиасаа бага унтагч тэрээр их унтах нь залхуурлын бэлэг тэмдэг гэж итгэдэг байсан. Хамтран ажиллагсад нь “Эдисоныг үнэндээ өөрийн хүссэн хэмжээнээсээ бага унтдаг” байсан гэж тэмдэглэжээ. Түүний нойроо авдаг байсан зөөлөн ор өнөөдрийг хүртэл Эдисон-ы музейд хадагалагдсаар байгаа.”

Тэр лаборатортаа ажиллаж байх үедээ, өдөржин бараг унтдаггүй байсан гэжээ. Тэрээр ажлын байран дээрээ жижиг ор байлгадаг байсан бөгөөд, түүнд тусламж хэрэгтэй болсон үед цөөн минут дугхийдэг байв. Эдисон унтахынхаа өмнө хөнгөн зууш идээд ор руугаа явдаг байжээ.

Наслалт: 84



5. Исаак Ньютон
Исаак Ньютон өдөр бүр тогтмол 3-4 цагийг унтахад зарцуулдаг байв. Тэр маш хүнд нөхцөлд, өдөржин унтахгүйгээр удаан ажилладаг байсан учраас ядаргаанаас болж өвчтэй болж байжээ.
“Түүнд гэнэт гайхалтай бодол орж ирсэн. Магадгүй тэрээр бүтэн сар өөрөөсөө том хэмжээтэй дэлхий рүү унах ёстой боловч, ийм зүйл болохгүй байгаа нь үүнээс хамгаалах ямар нэгэн хүч байна гэдгийг таамагласан байх. Тэрээр бүх ертөнцийн талаар яаж бодож чадваа? Түүний бараг унтдаггүй байсанд гайхах зүйл алга.”

Наслалт: 84



6. Напелеон Бонапарте
Зарим эх сурвалжид Напелеоныг зөвхөн оройн 12 цагаас өдрийн 2 цаг хүртэл унтаад, дараа нь босч ажлаа хийгээд, эргээд оройн 5 цагт унтаж өглөөний 7 цагт сэрдэг байсан гэжээ. Энэ бол шөнөдөө тэрээр ердөө 4 цаг унтдаг байсан гэсэн үг.

“Янз бүрийн сэдвийн өөр өөр асуудал миний толгойд байдаг. Би бодлынхоо нэг галт тэргийг таслахыг хүссэн үедээ,  шургуулгийг хааж, өөр нэгийг нээдэг. Унтахыг хүсвэл, бүх асуудлыг хойш тавиад, унтдаг.”
Зарим хэвлэл дээр түүнийг “хүн 6 цаг унтахыг дэмждэг” байсан гэжээ.

Напелеоны албан хаагчид дайны талбар дээр удаан тулалдсаны дараа ч, Напелеон хагас цагийн дотор л өөрийгөө сэргээж чаддаг гайхалтай боломжтой нэгэн байсан гэж мэдэгджээ. Тэрээр өөрийн захирагдагчдад дараагийн хагас цагт юу ч болж байсан өөрт нь саад болохгүй байхыг тушаадаг байжээ.
“Тэрээр бага унтаж, байнгын стресстэй байдаг байсан бөгөөд нойрноос болж их зовдог байсан гэжээ. Магадгүй түүний дайтах авьяас чадвар өдрийн цагаар бяцхан дугхийдэг байсантай нь холбоотой байх.
Түүнийг зөвхөн муу мэдээ сэргээдэг байсан бөгөөд тэрээр сайн мэдээг хойш тавьдаг хатуу дүрэмтэй. Түүний тэмдэглэл нь тэрээр залуугаараа үхэхээс санаа зовдоггүй байсныг харуулдаг. Тиймээс тэр хүчтэй кофе ихээр ууж, бага унтдагт нь санаа зовдог байсан өөрийн эмч нараа үл тоомсорлодог байжээ.

Напелеоны амьдрал туйлын стресс, дарамтан доор байдаг байсан учраас, магадгүй түүний богино унталт нь түүний амьдралын хэв маягийн үр дагавар байж болох юм.  Бага унтах дэглэмийг Напелеоны дайны ур чадвартай шууд хамаатай гэж хэлж болохгүй. Зарим мэдээлэл дээр түүний Waterloo-д хийсэн алдааг, нойрны дутагдалтай хамаатай гэж үзжээ. Гэсэн хэдий ч, түүнийг удаан өнгөрдөг урт өдрүүдэд 7 цагийн турш унтаж, өглөө 7д сэрээд 8 хүртэл дэмий сууж, үд дунд багахан дугхийдэг байсан гэжээ. “Сайнт Хелена”-д түүнийг хэвийн унтагч боловч, сэтгэлийн дарамт түүнийг орой унтахад нөлөөлдөг байсан гэжээ.”

Наслалт: 52



7. Бенжамин Франклин

Зарим эх сурвалжид Бенжамин Франклин-ыг шөнө 2-4 цаг л унтдаг байсан гэжээ.
Гэсэн хэдий ч бид бүгд түүний “Эрт унтаад, эрт босч, эрүүл мэнд, баян чинээлэг, мэргэн ухааныг цогцлуул” гэсэн ишлэлийг мэднэ.

Үнэндээ, Франклин-ы алдар нэр мэдээж түүний хязгаартай унтаж, хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг байсантай нь холбоотой. “Та нэг цент хадгалаад, нэг цент оллоо гэж бод” гэж тэрээр хэлж байсан. Унтах нь байгалиасаа бидэнд шаардлагатай зүйл боловч, бид үүнийг ихэнхдээ буруугаар ашигладаг нь ойлгомжтой. Франклины өдрүүдэд, ажилсаг байдал нь хүн төрөлхтний туйлын чухал давуу тал байсан. Эдисон “Франклины философийг” сонгосон бөгөөд аль ч тохиолдолд тэдний сонгосон унтахгүй байх арга нь тэдний бүтээлч байдалд чухал ач холбогдолтой байсан юм.

Тэд өөрсдийн амьдралын шаардлагаас хамаарч, үргэлж шаргуу байж, хэзээ ч залхуурдаггүй байжээ. Франклины намтарт түүнийг төгс ёс суртахуунтай нэгэн байсан хэмээн тэмдэглэжээ. Франклин өдрийн цаг бүрийг зохистой үйл ажиллагаатай байх зарчмыг баримталдаг байв. ШУ-ны ажлаа хийхийн тулд, тэрээр шөнө бүр ердөө 4 цаг л унтдаг байжээ. 

“Би булшиндаа хангалттай унтах болно” хэмээн Бенжамин хэлсэн байна.

Наслалт: 84



8. Уэнстон Черчилль
Уэнстон Черчилль дунджаар шөнө 5 цаг унтдаг байсан гэж хэлсэн боловч, тэрээр мөн л өдөртөө багахан дугхийчихдэг байжээ. Тэрээр 8 цагт сэрж, өглөөг орондоо сонин унших, захиа дуудаж бичүүлэх зэргээр өнгөрөөж, цайны цагаараа дугхийж, ажлаа хэтэрхий орой 3 цагт эхлүүлдэг байв. Тэрээр өдөр бүр дунджаар 6 цаг унтдаг байсан байна.

“Та заримдаа ч болов үд болон оройн хоолны өмнө заавал унтаж байх хэрэгтэй. Хувцасаа тайлаад л орондоо ор. Энэ бол миний үргэлж хийдэг зүйл. Та өдрийн турш унтаж байгаа учраас бага ажил хийнэ гэж бүү бод. Энэ бол ямар ч төсөөлөлгүйгээр боддог хүмүүсийн тэнэг ойлголт юм. Танд илүү ихийг бүтээх боломж бий болох болно. Та нэг удаа 2 өдөрт багадаа 1,5 цагийг унтахад зарцуулаарай.” Тэрээр өдрийн 8 цагийн 1,5-2 цагийг дугхийхэд зориулдаг байжээ!

Наслалт: 91



10. Алберт Эйнштейн
Алберт Эйнштейн-ий түүхэнд түүнийг шөнөдөө 10 цаг унтдаг байсан гэж тэмдэглэжээ. Тэрээр өөрийн зүүдээ зохион бүтээхэд нь тусалдаг байсан гэж үздэг байв.
Мөн тэрээр нойр хүрснийгээ оюун ухаанаа дахин сэргээх хэрэгтэй гэж мэдэрдэг байсан бөгөөд энэ нь түүнийг илүү бүтээлч болгоход тусалдаг гэжээ. 

Наслалт: 76 жил



11. Келвин Күүлидж
Келвин Күүлидж шөнийн турш 8 цаг унтаж, харин өдөр 2оос 3 цаг нэмж унтдаг байсан байна. Үнэндээ энэхүү АНУ-ын ерөнхийлөгчийн хамгийн эхний үйлдэл нь “унтахаар явах” байсан юм. Энэ нь Келвин Күүлидж-ийг Цагаан Ордон-д бусад ерөнхийлөгчдөөс илүү унтдаг байсан гэдгийг харуулж байна.

Таны харж байгаагаар, хэн нь жинхэнэ олон фазын унтагч байсныг хэлэхэд хэцүү. Бага унтах нь амьдралдаа амжилт гаргахын урьдчилсан нөхцөл гэж хэлэхэд ч мөн хэцүү юм. Тиймээс, уншигч та өөр өөрсдийн зүгээс дүгнэлт хийнэ биз.

Наслалт: 61 жил



8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()