Дэлхийн хамгийн шилдэг тусгай хүчнийхэн

Элит тусгай салаа гэдэг бол хамгийн сайн бэлтгэгдсэн, шилдэг, ямар ч үед үүрэг даалгавар биелүүлэх чадвартай шилэгдмэл хүмүүс байдаг тул бахархахаас аргагүй билээ. Тэд дайсны өөдөөс нүүр тулах, амь насанд халтай мэдээ мэдэх, галын шугмыг гэтлэх, стратеги зорилгыг тандах, хэцүү даалгавар биелүүлэх үүрэг хүлээсэн улс. Учир нь тэд шилдгийн шилдгүүд.
Дэлхийн хамгийн шилдэг тусгай хүчнийхэн
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


Тэгэхээр дэлхийн улс орон бүрийн ийм ангиудыг харьцуулан дүгнэх нь өрөөсгөл ойлголт, учир нь тэднийг бусдаас илүү хэмээн шилж бүрдүүлсэн болохоор. Гэхдээ тэд цэрэг байлдааны идэвхитэй байдалд байх нь чухал биш, гагцхүү ямар ч улс орны хувьд итгэл найдвар, төрийн түшиг тулгуурт тооцогддогт байгаа юм. Өөрөөр хэлбэл найдвартай ар тал гэсэн үг. Ингээд дэлхийн хамгийн шилдэг элит цэргийн найман ангийг танилцуулж байна.

Наймдугаар байрт
Пакистаны тусгай томилгооны бүлэг орж байна. Эд “Хар цахлайнууд” гэдэг нэрээрээ илүү алдартай. Удирдаж байгаа ахлагчийнх нь өмсдөг өвөрмөц малгайнаас нь болж тэгж нэрлэсэн хэрэг.



2009 оны 10 дугаар сард тусгай томилгооны энэ бүлгийн дайчид Талибан хөдөлгөөний босогчдын Пакистаны армийн байр руу дайрч барьцаанд аваад байсан 39 хүнийг чөлөөлж байсан юм.



Долдугаар байрт
Испанийн Тэнгисийн цэргийн тусгай хүчин орж байна. Энэ анги Европдоо хамгийн нэр хүндтэй, хүндэтгэл хүлээсэн тусгай ангиудын нэг юм. Анх 1952 онд байгуулагдахдаа энэ салаа усан цэргүүдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан салаа байсан бол одоо элит тусгай анги болон өргөжсөн байна.



Гэхдээ Испанийн Тэнгисийн цэргийн хүчний тусгай ангийн ногоон берет малгайг өмсөх тийм ч амаргүй бөгөөд тус ангид орохоор шалгалт өгсөн хүмүүсийн 70-80 хувь нь унадаг аж. Бүр тусгай салаанд элсэхээр горилогчид 100 хувь шалгалтандаа унах үзэгдэл байдаг гэнэ.


Зургадугаар байрт
ОХУ-ын “Альфа” салаа орж байна. Тэд бол дэлхийн хамгийн алдартай, шилдэг тусгай ангиудын нэг юм. Энэхүү терроризмын эсрэг элит анги нэгтгэл нь анх 1974 онд КГБ-гийн дэргэд байгуулагдаж байсан гэдэг.



2002 онд Оросын тусгай анги, тэр дундаа “Альфа” салаа Москвагийн “Норд Ост” театрт явуулсан ажиллагааны үеэр алдаа гаргаж, 129 барьцааны хүнийг амиа алдахад хүргэсэн гэсэн шүүмжлэлд өртсөн. Тухайн үед террористуудыг устгахаар тавьсан хорт хийнд энгийн иргэд хордсон гэсэн шуугиан дэгдсэн билээ.



Тавдугаар байрт
Дэлхий даяар терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа тусгай анги нэгтгэлүүдээс Францын харгис цагдаагийн алба буюу жандармын анги шилдэгт тооцогддог. 200 албан хаагчтай энэ анги барьцааны хүмүүсийг суллах ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн байдаг аж. 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тус анги нийт 600 барьцааны хүнийг чөлөөлжээ. Францад тэдний гэрэл зургийг олон нийтэд дэлгэн харуулахыг хориглодог.



Жандармын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм ажиллагааны нэг бол 1979 онд Мекке дэх Агуу сүмийг эзлэх явдал байсан юм. Мусульман шашингүй хүн орох хориотой тус сүмд нэвтрэхийн тулд гурван жандарм лалын шашинд зориглон орж, улмаар сүмд нэвтрэн  Саудын зэвсэгт хүчинд сүмийг чөлөөлөхөд нь тусалсан байдаг.



Дөрөвдүгээр байрт
Израилын “Сайерет Маткаль” элит салаа орж байна. Энэ ангийн гол зорилго бол оюун санааны хувьд төгс бэлтгэгдсэн шилдгүүдийн нийлбэр юм. Тусгай ангид элсүүлэх үйл явц чанга хатуу бэлтгэл болон эмч, сэтгэл зүйчдийн байнгын ажиглалт хяналтын дор явагддаг. Үүний эцэст салаанд зөвхөн бие бялдар, сэтгэл санааны хувьд хамгийн хүчтэй нь л ордог байна.



2003 онд израил таксины жолооч Элияаху Гурель Иерусалим хотноо өөрийн машинаараа дөрвөн палестин хүнийг хүргэж ирээд хулгайлагдсан байдаг. Гэвч “Сайерет Маткаль” салаа түүний хаана байгааг олж тогтоон Рамалла хот дахь хаягдсан үйлдвэрийн нутаг дэвсгэр дэх 10 метр гүн нүхнээс гаргаж ирсэн байдаг.



 Гудавдугаар байрт
Британийн Агаарын цэргийн энгийн тусгай анги орж байна. Тэдний уриа бол “Зоригтой нь ялдаг”. Тус анги чухам юуны тулд чухал гэдгийг Иракын дайнд явуулсан үйл ажиллагааных нь дараа АНУ-ын генерал Стэнли Маккристал хэлэхдээ “Зарчимч. Тэдэнгүйгээр юу ч бүтэхгүй байлаа” гэсэн байдаг.



Хоёрдугаар байрт
Английн “Далайн хавнууд” орж байна. Тэд бол завьт онцгой алба. Тус ангид элсэхийг хүсэгчдийг тэсвэр тэвчээр, Белизын ширэнгэн ой дахь бэлтгэл сургуулилт, дайны нөхцөлд амьд гарах бэлтгэл зэргээс нь харж, элсүүлэх эсэхээ шийддэг байна. Шалгалт орогсдод ердөө хоёрхонд л боломж олгодог гэнэ.



Нэгдүгээр байрт
АНУ-ын “Далайн хавнууд” оржээ. Тэдний эгнээнд багтахын тулд дор хаяж хоёр минутанд 42 удаа суниадаг, хоёр минутанд 50 удаа босч суудаг, 2.4 км замыг 11 минутанд гүйж туулдаг байх хэрэгтэй. Гэхдээ энэ бол бэлтгэл сургуулилтын зөвхөн эхлэл нь шүү.



Дээр нь АНУ-ын Тэнгисийн явган цэргүүд ямар ч нөхцөл байдалд амиа аваад гарчих чадалтай. Жишээ нь, тэдний нэг нь ширэнгэн ой дахь бэлтгэлийн үед кобра могойн цус ууж амьд гарч байсан гэдэг.



18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()