Япончуудын тухай хачирхалтай 10 баримт

Япончууд Дэлхий дахинаа хачин жигтэй, өвөрмөц сэтгэхүйтэй ард түмэн гэдгээрээ хэдийн алдаршсан. Тоолж баршгүй хачин сонин шийдэлтэй телевизийн хөтөлбөрүүд, техникийн сонирхол, өвөрмөц онцгой байдлаараа сэтгэл татсан юм бүхэнд тэд дуртай. Тэгэхээр Японыг огт өөр ертөнц хэмээн тодорхойлоход буруудахгүй биз. Гэхдээ энэ цол гуншин нь тэдний ёс заншил, өв уламжлалтай огт нийцдэггүй, тэс өөр тул гадны ямар ч хүний толгой эргэж орхидог биз.
Япончуудын тухай хачирхалтай 10 баримт
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Залхуурлын өрөө
Олон улс оронд хөдөлмөрийн хуулийг чанд дагаж мөрддөг. Хэрэв тухайн ажилтаны үйлдэл компанид ямар нэгэн хэмжээгээр хохирол учруулах юм бол ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр л халж орхино. Харин Японд зарим нэг хэрэгцээгүй хүмүүсээсээ салахыг хүссэн ч ажилгүйдлийн өндөр тэтгэмж төлөхөөс болоод халж чаддаггүй үйлдвэрийн удирдлагуудад энэ нь хүндхэн тусдаг. “Panasonic”, “Sony” “Toshiba” зэрэг томоохон компаниуд энэхүү хүнд байдлаас “залхуурлын өрөө” гэгчийн тусламжтайгаар гарах аргыг олжээ.
 
Ажил хийж чаддаггүй, гараас нь юм гардаггүй ажилтнууд эдгээр өрөөнд цагийг өнгөрөөх бөгөөд ямар ч хэрэгцээгүй, аймшигтай уйтгартай үүрэг даалгавар биелүүлэх шаардлагатай болдог байна. Жишээ нь 10 цагийн турш дүрс бичлэг үзэх гэх мэт. Ийм тактик боловсруулсан компани хүсээгүй ажилтнуудаа ийм маягаар өөрсдөө ажлаас халагдах өргөдөл гаргахыг тэвчээртэйгээр хүлээдэг гэнэ. Ингэснээр компани ямар ч гарз хохиролгүй үлдэх боломжтой аж.



2. Цэвэрлэгчгүй дунд сургуулиуд
Барууны улс орнуудын сургуулийн сурагчид анги танхимд нь цэвэрлэгээ, бусад үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийг харж дадал болсон байдаг. Хүүхэд л болсон хойно явсан газар бүртээ эмх замбараагүй байдал үүсгэж, бохирдуулж байдаг болохоор цэвэрлэгчийн ажил мундахгүй. Гэхдээ Японд огт өөр. Энд сургуулийн анги танхимыг цэвэрлэх тусгай ажилтны оронд хүүхдүүд өөрсдөө цэвэрлэдэг.

Үүний тулд сургуулиас тогтсон өдөр, тодорхой хуваарийг гаргаж өгсөн байдаг. Үүнд өдрийн хоол ч хамаатай. Сурагчид ангидаа гэр гэрээсээ авч ирсэн хоол хүнсийг идэх бөгөөд өөрөө өөртөө л үйлчилнэ.
Ийм маягаар хүүхдүүд хариуцлага гээч юмыг ухамсарлаж, багаараа ажиллаж, бусдыг хайрлаж сурдаг гэнэ.



3. Ажил дээрх унтлагын цаг
Японд ажлын байран дээрээ унтсан ажилтан даргаасаа сайшаалын үг сонсдог гэвэл та итгэх үү? Хэрэв та ажил дээрээ унтаад өгвөл сайн зүйл болохгүй нь ойлгомжтой. Ямар ч дарга удирдлагад ажлаа хийхгүй дугжирч байгаа ажилтан таалагдахгүй нь лавтай. Тэд танд ирж унт гэж мөнгө төлдөггүй шүү дээ. Гэхдээ энэ үзэгдэл Японд хэвийн зүйл бөгөөд бүр “инемури” гэсэн өөрийн нэршилтэй гэнэ.

Энд ажил дээрээ унтаж байгаа хүнийг хараад нойроо хугаслан байж их хөдөлмөрлөжээ хэмээн ойлгодог.
Үүнийг харсан дарга хамаг хүчээ шавхан зүрх сэтгэлээ өгөн ажиллажээ хэмээн ажилтнаа тодорхойлоход хүргэдэг гэнэ.
Энэ тактик зарим нэг эерэг талыг харуулж, зарим хүмүүс даргадаа таалагдахын тулд ажил дээрээ унтдаг ч тохиолдол гардаг гэнэ. Сонирхуулахад НАСА-гийн гаргасан судалгаагаар ажлын байран дээрээ хэсэг унтах нь идэвхи нэмэгддэг тусалдаг гэсэн байдаг шүү дээ.



4. Өргөмөл эрчүүд
Насанд хүрсэн хүнийг өргөж авах нь Японд жирийн үзэгдэл. Бага насны, өөрийгөө аваад явах чадваргүй балчир хүүхдүүдийг өргөж авах нь тийм ч сонин, хачирхалтай зүйл биш. Гэвч япончууд нас биед хүрэгсдийг хүртэл өргөж авдаг гэнэ. Айлд өргөгдөн очиж байгаа хүмүүсийн 98 хувь нь 20-30 насныхан төдийгүй ихэвчлэн эрчүүд байдаг гэнэ. Хэрэв өргөж авч байгаа цаад тал нь ямар нэгэн бизнес эрхэлдэг боловч овог удмаа үргэлжлүүлэх, хадгалж авч үлдэх боломжгүй, үйлдвэрээ залгамжлуулах нуган үргүй бол тохирох залгамжлагчийг хайдаг бөгөөд гэр бүлийн жинхэнэ гишүүн хэмээн хүлээн авдаг ажээ.

Мөн энэ нь тухайн гэр бүл хүүтэй байсан ч гэр бүлийн бизнес, ажил хэргээ авч явж чадахгүй хэмээн үзсэн тохиолдолд дээрх аргыг хэрэглэж болдог юм байна. Ийм тохиолдол “Сузуки”, “Тойота”, “Кэнон” зэрэг компаниудад гарсан бөгөөд “мукоёши” гэж нэрлэдэг байна.

Энэ бүхэн гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэх, цаашид хөгжин цэцэглэх насыг уртасгахад тусалдаг байна. Үүний нэг жишээ нь Гиннесийн номонд бүртгэгдсэн Зенгоро Хошигийн зочид буудал юм. Маш эртний гэр бүлийн бизнес болох Хоши зочид буудлын сүлжээ нь 46 үе буюу 1300 орчим жил оршин тогтнож байгаа ажээ.



5. Хикикомори
Олонхи япончууд нийгмээс тусгаарлагдсан байдаг. Сүүлийн 20 жилийн дотор л гэхэд Японд нийгмээс өөрсдийгөө санаатайгаар тусгаарлаж хорьдог залуусын тоо нэмэгдсээр байгаа аж. Тэднийг хикикомричууд гэдэг. “Агорафобия” хэмээх энэ үзэгдэл танил ч Японд бүр түгээмэл ажээ. Асуудал бүр хурцдаж, энэ талаар хикикоморичуудад туслаж, сэргээн засах ажил хийдэг тусгай зөвлөгч нарын тоо 700 мянгаас нэг саяд хүрсэн гэхээр ойлгомжтой байх биз.

Ийм хүмүүс жижиг өрөөнд бүгэн, дотроосоо хаалгаа түгжиж хэнд ч нээж өгдөггүй бөгөөд гадаад ертөнцтэй бүхий л холбоогоо тасалдаг аж. Тэд зөвхөн эцэг эхээсээ хоол гуйж идэхээс өөр харилцаагүй. Дунджаар ийм үзэгдэл 2-3 жил үргэлжилдэг бол зарим нь хэдэн 10 жил болох ч тохиолдол бий гэнэ. ҮҮнийг Японы ёс заншил, соёлоос үүдэлтэй хэмээн сэтгэл зүйчид үздэг ажээ. Эцэг эх нь ч хүүхдүүдээ 30 хүртэл нь асарч халамжлахад бэлэн байдаг төдийгүй ганцаардлыг уламжлалт үнэт зүйл мэт хүлээн авдаг гэнэ.



6. Стандарт бус шинэ хүнс 
Хоол хүнсний салбарт бий болж байгаа стандарт бус, ер бусын хүнсний бүтээгдэхүүнүүд Японд шинэ брэнд болж чаддаг. Эндэхийн хүнсний дэлгүүрүүдэд та олон төрлийн өвөрмөц бүтээгдэхүүнүүдийг олж харах бөгөөд энэ нь европ, америкчуудын дунд төдийлөн хэвшил болоогүй шинэ зүйлс байдаг бол япончууд уухайн тас шүүрэн авцгаадаг гэнэ.

Жишээ нь бидний сайн мэдэх “Kit-Kat” шоколадний өрмөнцрийг буурцагны сүмстэй, хаан цайтай, гүзээлзгэнтэй бяслагтай бялуутай гэх мэт олон өвөрмөц төрөлтэйгээр үйлдвэрлэн гаргадаг байна.



7. Капсул-зочид буудал
Энд сүүлийн үеийн технологиор тоноглосон капсул зочид буудлууд маш хямд өртөгтэй. Хэрэв та аяллаар явж байгаад хоноглох хямдхан газар хайж байгаа бол ийшээ зориход болно. Япончууд хямд өртгөөр ганц шөнийг өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дээрх аргыг бодож олжээ.

Хэдийгээр капсулан гэж нэрлэгдэж байгаа ч унтах ортой, заримдаа бүр зурагттай байх нь бий. Ийм капсулуудыг дээр дээрээс нь давхарлан тавьсан шүүгээ шиг байршуулсан байдаг. Ингэснээр багахан зайд 700 хүртэл капсул байршуулах боломжийг олгодог ажээ. “wi-fi” орчинтой уг зочид буудал хоногт 15-30 долларын үнэтэй.



8. KFC ба Зул сар

       KFC япончуудын дунд тун нэр хүндтэй. Барууны ихэнхи улс орон христийн шашинтай тул Зул сарын байрыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин япончуудын хувьд хүн амынх нь ердөө нэг хувь нь л христэд итгэгчид байдаг. Гэвч тэд дэлхийд хамгийн соинрхолтой Зул сарын уламжлалтай. Христийг мэндэлсний өдрөөр “KFC” үйлчлүүлэгчийн хөлд дарагддаг.

Хүмүүс бялуу, шарсан тахиа авахын тулд энд 2-3 цагаар дугаарлаж зогсдог. Зарим нь бүр хэдэн сарын өмнөөс захиалгаа өгөх нь бий гэнэ. Энэ уламжлал 1974 оноос эхтэй бөгөөд Зул сарын баяраар цацагт хяруулийн мах худалдан авч чадаагүй жуулчдад тахианы махаар орлуулахыг санал болгосон тус компанийн сурталчилгаанаас үүдэлтэй юм байна. Гэхдээ тэд шашны ямар ч зорилго агуулаагүй байжээ.



9. Орсгой шүдний мода
Япончууд шүдээ албаар мурийлгаж, орсойлгодог болжээ. Харин дэлхий дахинд хайш яйш ургасан, орсгой шүдийг төгс бусын илэрхийлэл хэмээн үздэг шүү дээ. Иймээс ч хүүхдүүдэд шүдний тэгш бус ургасан байдлыг засах шүдний аппарат зүүлгэхийг зөвлөдөг. Гэхдээ сүүлийн хэдэн жилд Японд шинэ дэмийрэл газар авч, үүнийг эсрэгээр нь хийлгэх болсон гэнэ. Олон охид, бүсгүйчүүд гоо сайхны эмнэлэг рүү гүйлдэж, албаар шүдээ мурийлгаж, тахийлгадаг болсон гэнэ. Ихэнхдээ энэ мэс засал соёон дээр ихэвчлэн хийгдэж байгаа бөгөөд илүү урт болгож харагдуулдаг гэнэ.

Харин урт соёотой хүмүүс нь үүнийгээ гадагш нь эргүүлж, орсойлгодог юм байна. Албаар шүдээ мурийлгах мода залуусын дунд их эрэлттэй байгаа бөгөөд сүүлийн үед поп одод, нэр алдартай хүмүүс ч шүдний ийм төрлийн мэс засал хийлгэх болжээ. 400 доллар орчим өртөгтэй энэ мэс заслыг мода хөөгчид хожим “алдаагаа ухаараад” ирэхэд нь засч болохоор хийдэг гэнэ.



10. Цайны мөнгө – доромжлол
Японд үйлчлэгч, зөөгчид цайны мөнгө авдаггүй. Хойд Америкт бол үйлчлэгч, зөөгч зэрэг үйлчилгээний ажилтнуудад цайны мөнгө үлдээх нь тогтсон хэвшил байдаг. Заримдаа бүр хэдий хэр хэмжээний мөнгийг хэнд өгөх вэ гэсэн асуудал ч урган гарна гээч. Европт энэ ойлголт харьцангуй бага ч дэлхийн өнцөг булан бүрт хэрэгждэг зүйл.

Харин Японд бол ийм ойлголт байхгүй. Зөөгч, зочид буудлын үйлчлэгч, таксины жолооч гээд үйлчилгээний байгууллагын ажилтнууд цайны мөнгө огт авахгүй. Харин ч бүр эсрэгээрээ, та тэдэнд цайны мөнгө өгөх гэж оролдвол доромжилсонд тооцогдоно. Хэрэв мэдэгдэлгүйгээр үлдээсэн тохиолдолд тэд жуулчдад буцаан өгөхийг хичээдэг байна.



15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()