Дэлхийн хамгийн аймшигтай 15 зам

Бартаатай замаар явах нь айдас мэдрүүлж, адреналин ялгаруулж байдаг. Гэхдээ энэ тохиолдолд мэдээж хамгаалалтын бүсээ бүслэж, аюулгүй байдлыг дээд зэргээр сахих хэрэгтэй. Хэрвээ та эдгээр замаар аялахаар шийдсэн бол сайн бодож дараа нь шийдвэрээ гаргаарай.
Дэлхийн хамгийн аймшигтай 15 зам
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа


1. Зожи-Ла, Энэтхэг
Энэхүү 9 км-ийн урттай зам нь Ладакх болон Кашмирыг холбож өгдөг бөгөөд далайн түвшнээс дээш 3528 метрийн өндөрт байрлана.



2. Трансфэгэрийн зам, Румын
Карпатад байрлах энэ зам нь Валахия болон Трансильванийг холбож өгдөг. Хамгийн өндөртөө 2034 метр хүрдэг бөгөөд Румыний хамгийн өндөр замын тоонд багтдаг байна.



3. Далтон зам, Аляск, АНУ   
Энэ 660 км-ийн урттай замд ердөө л 3 ширхэг тосгон таны замд тааралдах гэнэ.



4. Кхардунг Ла, Энэтхэг
Хэдийгээр энэ замыг дэлхийн хамгийн өндөр зам гэж үздэг ч үүнээс өндөр замууд бий гэнэ. Энэ замын хувьд далайн түвшнээс дээш 5359 метрийн өндөрт байрладаг байна.



5. Юнгас-Роуд, Болив
Дэлхийн хамгийн аюултай замын нэг бөгөөд жилд дунджаар 200-300 хүний амь насыг авч оддог.



6. Атлантын зам,  Норвеги
Энэ нь өөрийн барилгын хэв маягаараа бусдаас онцгойрч байдаг. Харин Сторсезандетийн гүүр нь энэ замын дагуу байрлах гүүрнүүдийн хамгийн урт нь юм байна.



7. Гулян, Хятад
Тайханг уулын энэ замыг нутгийн иргэд барьж байгуулсан байна. 1972 оны үед энэ зам нь Гулян тосгоны иргэдийг гадаад ертөнцтэй холбож байсан цорын ганц зам байжээ. 1200 метрийн энэ замыг барихад 5 жил шаардагдсан байна. Түнээлийн өндөр нь 5 метр, өргөн нь 4 метр гэнэ.



8. Пассаж-дю-Гуа, Франц
Энэ 2.7 км-ийн зам нь Нуармутьег арлыг голтой холбож өгдөг байна. Өдөрт 1, 2 удаа л хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд бусад үед үер ихтэй байдаг гэнэ.



9. Тяньмэнь уулын зам, Хятад
11 км-ийн 99 эргэлттэй энэ зам нь уулын оройд хүрнэ.



10. Дахла баян бүрд, Египет

Дахла баян бүрд рүү аялахад байгалийн үзэсгэлэн гайхалтай харагдах болно.



11. Хана, Хавай
Энэ 100 км-ийн зам нь Кахулуи болон Хана хотыг холбож өгдөг байна. Зам нь 59 гүүрээс бүтэх бөгөөд 46 гүүр нь нэг чигийн урсгалтай ажээ.



12. Колымийн зам, Орос
Магаданаас Якут хүрэх энэ замыг Оросын хоригдлууд барьж байсан байна.



13. Коль де ла Бонет, Франц
Италийн хил дагуу байрлах энэ зам нь 2715 метрийн өндөрт байрлана.



14. Сен-Готард, Швейцарь
Швейцарийн Ури болон Тичиног холбож өгдөг 2106 метрийн урт зам.



15. Кавказын уулын зам
Сочигоос Кавказын Рица нуур хүртэл үргэлжилнэ.



12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()