Хэрвээ ээжүүд цалин авдаг байсан бол...

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хосууд бие биедээ дасаж гэр бүл болдог билээ. Тэдний адилаар Стивен Нелмс болон Глори нар гурван жилийн өмнө гэрлэсэн байна. Ингээд тэд Эзра хэмээх бяцхан хүүтэй болсон бөгөөд энэ мөчөөс Глори ажил хийхгүй хүүхдээ харахаар шийджээ.
Хэрвээ ээжүүд цалин авдаг байсан бол...
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Стивен саяхан блог дээрээ эхнэрийнхээ талаар сэтгэл хөдлөм зүйлийг бичсэн бөгөөд энэ нь интернэтээр маш олон хүнд хүрсэн байна. “Би энэ талаар маш  их бодсон бөгөөд эхнэрээ гэрийн үйчлэгч болгохыг хүсэхгүй байгаа”



2. “Миний эхнэр гэртээ сууж хүүгээ өдөр бүр хардаг. Тэрээр хүүгийнхээ живхийг сольж, хооллож, тоглож, унтуулж, тайвшруулж бүхий л зүйлийг хийдэг. Энэ бол түүний хийдэг ажлын ердөө л багахан хэсэг.”



3. “Тийм ээ, тэр эх хүн учир хүүгийнхээ хүмүүжилд анхаарал хандуулж, хүүгээ халамжлах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ бүх үйлчилгээ тус бүртээ тодорхой үнээр үнэлэгдэнэ шүү дээ.”



4. Стивен эхнэрийнхээ хийдэг ажлын үнэлгээг жилээр нь гаргажээ:
Хүүхэд асрагчин дундаж цалин - долоо хоногийн 705 доллар, эсвэл жилийн 36,660 доллар.

Гэрийн үйлчлэгч - өдрийн 50-100 доллар, эсвэл жилийн 5,200 доллар.

Дэлгүүрээс бараа худалдан авагч - цагийн 65 доллар бөгөөд долоо хоногт 4 цаг гэж тооцвол жилийн 13,520 доллар.

Тогооч - долоо хоногийн 240 доллар, эсвэл жилийн 12,480 доллар

Санхүүч \санхүүг хариуцах, байр, гэрлийн мөнгөний асуудлыг шийдэх\ - цагийн 15 доллар буюу долоо хоногт 5 цаг гэж тооцвол жилийн 3,900 доллар

Мэргэжлийн харилцаа \ажил хэргийн уулзалт\ - цагийн 75 доллар бөгөөд долоо хоногийн 4 цаг гэж тооцоод, жилийн 900 доллар

Угаалга - долоо хоногийн 25 доллар, жилийн 1,300 доллар

“Ингээд жилд нийт 73,960 доллар болж байна.

Үүнээс харахад энэ бол маш өндөр үнэ юм.”



5. “Хүүхэд асрах үед өвчний чөлөө, амралт авах боломжгүй байдаг гэдгийг хүн бүр мэднэ.”



6. “Заримдаа тэрээр өөртөө ямар нэгэн зүйл худалдаж авчихаад өөрийгөө буруутгадаг. Энэ тохиолдолд би үнэхээр их ичиж байсан.



7. Тэрээр орлогынхоо хамгийн бага хувийг эдлэх ёстой хэмээн өөрийгөө үзэж байсан юм.” “Тэр маань надад мөн хүүдээ маш их хайртай бөгөөд түүний хөдөлмөр миний хийж буй хөдөлмөрөөс хоёр дахин өндрөөр үнэлэгдэж байна”



8. “Энэ аргаар би эхнэрээ ямар их үнэлдэг болохоо батлахыг зорьсон юм. Чи бол үнэт чулуунаас ч илүү үнэтэй билээ” - хэмээн Стивен Нелмс бичжээ.



12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()