Хамгийн хачирхалтай хоолнууд

2015-05-29, 22:10
12,702
Та бүхэндээ өмнө нь харж байгаагүй, улс орнуудын хамгийн хачирхалтай хоолнуудыг танилцуулъя. Жишээлвэл: Цахлайн махаар хачирласан далайн хавны мах, Хэдгэний хортой ундаа болон Өтсөн бяслаг гэх мэт олон төрлийн сонирхолтой хоолнуудын тухай энэ нийтлэлд дурдсан байгаа.
Хамгийн хачирхалтай хоолнууд


1. Цахлайн махан шанзтай далайн хав
Чукотка болон Гренланд.
Кивиак бол хойд туйлынхны баярын ширээг чимдэг эксимос хоолны нэг юм. Энэ хоолыг мөнх цэвдэгийн нөхцөлд ялзруулах байдлаар бэлтгэдэг. Жорыг нь сонсоод шууд таны дотор муухайрч, бөөлжис цутгах байх. Толгойг нь авч, гэдэс дотрыг нь  гаргасан далайн хавны дотор цэвэрлэж янзлаагүй 400 ширхэг цахлай хийж туламлана.

Дараа нь далайн хавны өөх тос нэвчих хүртэл газар ухан гурван сараас хагас жил хүртэлх хугацаанд дардаг байна. Баяраар, ихэвчлэн Зул сараар далайн хавны  туламаа нүхнээс гарган даршлагдсан шувууны өдийг нь зулгаан арилгаад түүхийгээр нь иддэг аж. Кивиак нь амтны хувьд яг л удаж, хурц эвгүй үнэртэй болсон бяслагийг санагдуулам ажээ.



2. Өтсөн бяслаг

Сардин
Ялааны өт цацсан бяслаг нь Италийн Сардин арлынхны нэрийн хуудас болсон хоол юм. Тэд үүнийгээ “касу марцу” хэмээн нэрлэх бөгөөд хөрвүүлбэл “ялзарсан бяслаг” гэсэн утгатай ажээ. Касу мацуг пекорино бяслагаар хийх бөгөөд гадаа тусгайлан тавьж, бяслагны ялаа өндгөө цацахыг хүлээдэг байна. Ийнхүү хэдэн 100 өтнөөс бүрдсэн арми бяслагыг идэж, тос ялгаруулснаар өвөрмөц зөөлөн амт оруулдаг гэх. Өтнүүд бөөлжис хүрэм арвалзаж байх үед касу мацуг бэлэн болсон гэж үзэх бөгөөд болгоомжтой зооглохыг зөвлөдөг.



Учир нь амьд өт резин шиг сунамхай чадварынхаа хүчээр 15 см хүртэл хол харайж чаддаг юм байна. Тиймээс хэрэв үүнийг идэж дадаагүй жуулчдад санал болгож байгаа тохиолдолд өтийг нь түүх эсвэл нүдийг нь хамгаалах шил зүүлгэдэг гэнэ. Мэдээж хэрэв бүтээгдэхүүн хэт муудсан бол бие организмд хортой урвал үзүүлж, амьд өтнөөс халдвар авах, хордох эрсдэл үүснэ. Европын холбооноос касу марцуг эрүүл ахуйн шаардлага хангахгүй хэмээн хүлээн зөвшөөрдөггүй тул нууцаар зардаг ажээ.





3. Ялзарсан махчин загас
 Исланд
Торраблоут баярын үеэр эртний викингүүдийн амтат зууш болох хаукарль зооглодог. Энэ хоолыг Гренландын аварга махчин загасны ялзарч муудсан ходоод эсвэл бөөрний судас, шөрмөсөөр хийдэг ажээ. Бөөрний энэ хэсэг нь жирийн үед хортой, учир нь шээсний хүчил их хэмжээгээр агуулагддаг болохоор тэр гэнэ. Харин викингүүд махыг ялзруулах замаар хорыг саармагжуулах аргыг олжээ. Акулын махыг жүжиг нүхнүүд гаргасан хайрцагт хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл дарж, хорт шүүсийг шүүн авдаг байна. Дараа нь хайрцагнаас гаргаж, гадаа 2-4 сар тавьдаг гэнэ. Харин идэхдээ хамраа чимхэх болон исландын төмсний архи болох “хар үхэл” хэмээн нэрлэдэг бреннивинээр даруулах хэрэгтэй юм байна.





4. Шоргоолж ба түүний өндөг
Латин Америк
Колумбын Сантандер мужид хүнсний зориулалтаар аварга том “hormigas culonas” шоргоолжнуудыг өсгөн үржүүлдэг ажээ. Дараа нь тэдгээрийг шарж, давслаад яг л самар шиг иддэг гэнэ. Мөн шоргоолжнуудаар сүмс бэлдэн давтсан махтай хамт олгодог юм байна. Баричара хотын олон рестораны цэсэнд ормига кулона хэмээх хоол байдаг. Энэ нь зөвхөн хатан шоргоолжноос бүрдсэн хүндтэй зоог ажээ. Шоргоолж идэх энэ уламжлал эртнээс улбаатай бөгөөд индианчуудаас колумбын эринд дамжжээ. Мексикт бас өөр нэг шоргоолжны зоог барьж болох бөгөөд үүнийг эскамолес гэж нэрлэдэг.

Энэ нь агава ургамлын үндсэнд амьдардаг “Liometopum” аварга хар шоргоолжны өндгөөс бүрддэг байна. Уг хоол нь ихэвчлэн түргэн хоолны цэгүдэд, гуриланд хавчуулсан байдлаар зарагддаг тул та шоргоолжны өндөг идэж байгаагаа анзаарахгүй. Эскамолесын амт нь самартай цөцгийн тосыг санагдуулам ажээ.







5. Царцаан зууш
 Израиль
Израилд үе үе царцааны нүүдэл болдог. Энэ үед хүмүүс царцаа түүж, түүгээр төрөл бүрийн хоол хийж сурчээ. Тэд царцааг шарах, давслах, чанах, зууш бэлтгэх, шоколад болон гурилаар бүрэх гэх мэтээр янз бүрээр бэлтгэдэг байна. Израилчууд царцааг уургийн маш том эх үүсвэр хэмээн үздэг ажээ. Царцааны амт загасны махтай төстэй гэнэ.



6. Зэрлэг бодонгийн “бөгс”
Африк
Африкчууд эрт цагаас зэрлэг бодон гахайг тариалангийн талбай сүйтгэдэг, хөрс сэндийлдэг хортон гэж үзэн агнасаар иржээ. Энэ амьтны мах хатуу, тийм ч амттай биш. Гэхдээ нутгийн иргэд бодонгийн бөгсөн биений мах хүнсэнд илүү тохиромжтой гэдгийг олон жилийн туршлагаараа олж мэдсэн байдаг. Намиби иргэд бодонгийн энэ хэсгийн махаар онцгой жор бий болгожээ. Тэд бодон төхөөрөөд гэдэс дотроос нь салгаж, угаалгүйгээр нүүрсний гал дээр шардаг байна.



7. Цагаан эрвээхэйний авгалдай
Австрали
Австралийн уугуул иргэдийн уламжлалт хоол хүнсний нэг төрөл бол торгоны цагаан эрвээхэйн авгалдай юм. Авгалдайг ил гал дээр шарах, халуун нурманд булах эсвэл аборигенуудын заншлаар амьдаар нь идэж болдог байна. Тус бүр нь долоон см хүртэл урттай 10 ширхэг ийм авгалдай насанд хүрсэн хүний нэг өдрийн уургийн хэмжээг хангана гэж үздэг ажээ. Шарсан авгалдайн амт омлетыг санагдуулам бол харин бяслагтай холивол тахианы түүхий өндөг шиг амттай гэнэ.



8. Үхрийн тархи
АНУ, Мексик, Ази
АНУ, Мексик, саяхнаас Англид үхрийн тархитай гамбургер худалдаанд гарсан байна. Эвгүй сонсогдож байгаа ч ийм хавчуургатай талх зарим нэг ард түмний энгийн хэрэглээ ажээ. Жишээ нь, Хятад, Индонезид сармагчны тархийг дээд зэрэглэлийн зоог хэмээн үздэг гэнэ. Камеруны аньян хэмээх овог аймгийнхан хэдэн 10 жилийн өмнөөс омгийн удирдагчаа сонгосны дараа түүнд горилла сармагчны түүхий тархийг идүүлэх ёс үйлдсээр ирсэн байна. Омгийн гишүүд хөөрхий гориллаг хөөж, хөнөөгөөд тэр дор нь гавлыг нь хага цохин тархийг нь бүлээнээр нь иддэг аж. Омгийн удирдагч тархи идэж байх зуур түүний зэрэг дэвээрээ түүний дараа орох омгийн өөр нэг эрх ямбатан гориллагийн зүрхийг түүхийгээр нь идэж байдаг байна.



9. Шаржигнуур харх
Парагвай болон Вьетнам
Вьетнам болон Парагвай улсын гудамжинд түргэн хоол маягаар шарсан хархны мах зардаг гэнэ. Нэгэн цагт өлсгөлөнд нэрвэгдсэн ядуус голоо зогоохын тулд барьж иддэг байсан энэ “зоог” одоо тахианы мах шиг л жирийн хэрэглээ болсон байна. Ялангуяа Парагвайпд дөнгөж төрсөн нялх хархны мах их үнэтэй. Тэдгээрийг бүхлээр нь зажлах эсвэл аяга сүүнд хийн иддэг ёстой аж.





10. Хэдгэний хортой ундаа
Япон
Японд судзумэбати хэмээх аварга том хэдгэний хороор ханд бэлддэг ажээ. Энэ шавьжийг амьдаар нь шочу хэмээх япон архинд хийж дардаг юм байна. Архитай шилэнд орсон хэдгэнэ үхэхдээ бүх хороо гадагшлуулдаг бөгөөд ингэж бэлдсэн архийг эмчилгээний журмаар хэрэглэдэг гэнэ. Түүнчлэн судзумэбатигийн хатгалт маш аюултай. Түүний хор эд эсийг гэмтээдэг бөгөөд жилд дунджаар 40 хүн хэдгэнэд хатгуулж амиа алддаг гэсэн тоо баримт байдаг юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()