Химийн бодисонд хордсон хүнсний бүтээгдэхүүнүүд

2015-05-31, 01:20
11,170
Эрүүл хооллолтын тухай ярих үед шүүслэг алим эсвэл бууцайн шажигнасан иш юун түрүүнд бидний төсөөлөлд буух байх. Харин бидний өдөр бүр хэрэглэдэг ч тэр бүр химийн бодисоор борддогийг нь мэдэхгүй олон хүнсний ногоо, жимс жимсгэнэ байдаг. Иймээс бид та бүхэндээ тэдгээр химийн бодисоор хэт их борддог хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээллийг хүргэе.
Химийн бодисонд хордсон хүнсний бүтээгдэхүүнүүд
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


Жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоо тарьж ургуулах орчин үеийн арга ажиллагаа нь өдөр өдөрт өсөн нэмэгдэж байгаа ч хүн амыг хангах шаардлагын үүднээс бага газраас их хэмжээний ургац авах зорилго дээр тулгуурлах болсон нь нууц биш. Тодруулбал, хор болон пестицидыг багагүй хэмжээгээр агуулдаг болсон гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө мэргэжлийн түвшинд явуулсан судалгаагаар тарьмал хүнсний бүтээгдэхүүн дэх пестицид, инсектицид, канцерогены хэмжээг тодорхойлсон юм. Ингээд судалгааны үндсэн дээр химийн бодисоор хамгийн их бохирдлогдсон хүнсний бүтээгдэхүүнйи жагсаалтыг гаргажээ.

10. Интоор
АНУ-д тарьж ургуулсан интоор пестицид, инсектицид, канцерогенаар хамгийн их бохирдлогдсон жимс, хүнсний ногооны төрөлд багтсан байна. Химийн бодисыг хүнсний бүтээгдэхүүний тариалалтанд ингэж хэмжээлшгүй ихээр ашигласан гол шалтгаан нь интоор жимсний ялаа болох дрофилуудыг жимсэнд өндгөө цацахаас урьдчилан сэргийлсэн хэрэг ажээ. Хэрэв энэ төрлийн ялааны нэг л өт амьд үлдэх юм бол бүх ургацанд муугаар нөлөөлөх аюултай юм байна.



9. Төмс

Төмс бол амин дэм, эрдэс бодисоос гадна өег цатгалан байдлыг өгөх чадвараараа хамгийн алдартай хүнсний ногоо. Гэвч дээрхээс гадна төмснөөс олон төрлийн хорт бодисыг төвөггүй илрүүлж болох ажээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдэгдлээр бол төмсийг тарьж ургуулах явцад 35 орчим төрлийн Пестицид ашигладаг гэсэн байна. Тэдгээрийн нэгд хлорпроф хэмээх бодис багтах бөгөөд төмсний бараг 76%-д агуулагддаг аж. Энэ бодисын хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь өсөлтийг удааршуулах, дэлүүнд асар их хэмжээний ачаалал өгч, улмаар үхэлд хүргэж байгааг лабораторийн амьтад дээр хийсэн туршилт харуулжээ.



8. Тоор
2008 онд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас явуулсан судалгаагаар тоор жимсэнд 50 гаруй төрлийн пестицид илэрчээ. Үүнээс зургаа нь АНУ-д хэрэглэхийг хуулиар хориглосон хорнууд байсан бөгөөд өөр нэг таван бодис Хүрээлэн буй орчны хамгааллын агентлагаас тогтоосон хэмжээнээс хамаагүй их хэмжээгээр агуулагдаж байсан зөрчил илэрсэн байна. Химийн бодисуудаас хамгийн аюултай нь флудиоксонил болон ипродион байсан аж. Флудиоксонил нь элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг бол ипродион хүн, амьтны мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аж.



7. Бууцай
Бууцай нь урт нарийхан ишин дээр ургадаг онцлогтойгоосоо болоод хортон шавьжнуудын дайралтанд хамгийн их өртдөг. Тиймээс бууцайг тарьж ургуулахдаа төрөл бүрийн хорт бодис ашиглахаас өөр аргагүй байдаг гэнэ. Ингэж тарьж ургуулсан бууцайг урсгал усанд цэвэрлэсэн ч наалдсан бодисууд нь бүрэн цэвэрлэгддэггүй ажээ.



6.  Нэрс
Олон жилийн турш нэрс нь гүзээлзгэний нэгэн адил пестицидын “дайралтанд” бага өртсөөр ирсэн. Энэ нь нэрсний хэрэглээ бага байсантай холбоотой. Харин одоо нэрс жимс нь гоо сайхан, эрүүл мэндэд хамгийн ач тустай жимс гэдгээрээ алдаршсан цагт тариалалт ч ихсэж, энэ хэмжээгээрээ өнөөх хорт бодисын агууламж ч өндөрссөн байна. Нэрс жимсийг шимэгчлэн идэх төөлүүр, өт хорхойг устгахын тулд байнга хорт бодис шүршдэг болжээ.



5. Тахиан мах
Саяхан гаргасан тайлангаар дундаж орлоготой америк иргэн жилд 31 кг орчим тахиан мах иддэг гэж гарчээ. Тэгэхээр АНУ-д жилд найман тэрбум орчим тахиа нядалдаг гэсэн үг. Тахианы аж ахуйд нян, вирусээс үүдэлтэйгээр гарч болзошгүй халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд томоохон тахиан фермүүд олон төрлийн хорт бодис ашигладаг байна. Түүнээс гадна судалгаагаар тахиан маханд органик бус хүнцэлийн агууламж тогтоосон хэмжээнээс гурав дахин их байжээ.



4. Болгар перец
АНУ-д тарьж ургуулсан перецийн энэ төрөл бусад оронд тарьж ургуулсан ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад пестицидын агууламжаараа хамгийн аюултайд оржээ. Хэргийн учир нь перецийн төрөл нь хортон шавьжийг соронз адил урин дууддаг хүнсний бүтээгдэхүүн аж. Шинжилгээнд оруулсан нийт перецийн 81 хувьд шинэхэн байдлаа удаан хадгалах зориулалтаар ашигладаг Инсектицид, пестицид их хэмжээгээр илэрчээ. Эдгээр бодис нь элгийг ноцтойгоор гэмтээх аюултай бөгөөд цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлж, цусны бүлэгнэлд сөргөөр нөлөөлж, жирэмслэх магадлалыг бууруулдаг байна.



3. Алим
2012 онд Европ руу органик бус америк алимнуудыг гаргахыг хоригложээ. Энэ нь тус улсад тариалагдсан алимнуудад дифениламины агууламж өндөр байгаагаас болсон байна. Нэг үгээр хэлэхэд энэ бодисын нягтрал Европын холбоонд зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй дөрөв дахин их байсан байна. Дифениламин нь алимыг хүйтний улиралд хөлдөж муудахаас хамгаалдаг бодис юм байна.



2. Шпинат
 Хэдийгээр энэ нарийн ногоо нь өөрт агуулагдах төмөр, ислэгийнхээ ачаар хүний эрүүл мэндэд үнэлж баршгүй ашиг тусыг үзүүлдэг ч гэлээ түүний навчинд асар их хэмжээний пестицид агуулагдаж байдаг. Ялангуяа, канцерогенийн хамгийн өндөр агууламжтай хүнсий бүтээгдэхүүнээр шпинат тодорсон байдаг байна. Түүнээс гадна шпинатын навчинд дэлхий нийтээрээ 20 гаруй жилийн өмнө хориглосон DDT хэмээх бодис илэрсэн байдаг аж. Бүр их хэмжээгээр шүү. Энэ химийн бодис нь хөхний хорт хавдар үүсгэж, хүний эндокрины тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.



1. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ АНУ-д маш их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн. Калифорни муж улсын хэрэгцээний гүзээлзгэний бараг 90 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. 2013 онд явуулсан судалгаагаар тус мужид ургасан гүзээлзгэнэд 54 төрлийн химийн бодис агуулагдаж байгаа бөгөөд тэдгээрээс ес нь канцероген, 24 нь хүний дааварт сөрөг нөлөөлөх, 11 нь мэдрэлийн тогтолцоог эвдэх, 12 нь биеийн өсөлт хөгжил болон нөхөн үржихүйг зогсоох чадалтай хорт үйлдэлтэй байсан аж. Гүзээлзгэнд ийм их хэмжээгээр хорт бодис илэрсэн нь уг бүтээгдэхүүний зөөлөн хальстайд оршиж байгаа аж. Учир нь гүзээлзгэнэ ямар ч химийн нэгдлүүдийг амархан шингээдэг бөгөөд хан боргоцой, гадилын адил хальсийг нь арилгаж идэх боломжгүй юм байна.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()