Монголчуудын тухай сонирхолтой 14 баримт

Манай улсын тухай гадны хэвлэл болон сайтууд дээр ихэвчлэн Чингис хааныг гол сэдвээ болгон бичсэн байдаг. Харин энэ удаад гадны нэгэн сайт дээр, бидний талаар сонирхолтой 14 баримтыг гарган тавьсаныг “орчуулан” хүргэж байна.
Монголчуудын тухай сонирхолтой 14 баримт


Нийтлэлч: “Монголчууд бол зүгээр нэг дэлхийн талыг эзлэсэн, эрт үеийн харанхуй бүдүүлэг хүмүүс биш, Дэлхий дахинаа танигдсанаас ч их сонирхолтой зүйлс тэдний үүх түүх соёлд бий”

1. Гурван нас хүрээд л морь унаж сурдаг.
Монголчууд хүүхдээ 2-3 нас хүрэхэд л морин дээр мордуулж, хэрхэн морь унах, давхихыг зааж сургадаг. Хүүхдүүд нь 3 нас хүрээд аль хэдийн гарамгай морь унаад сурчихсан байдаг байна.



2. Ихэнхи Монголчууд хурц ухаан, алсын хараатай байдаг.

Тэд төрөлхийн хурц хараа, нарийн мэдрэмжтэй. Монгол цэргүүд 6.4 км цаана байх аюулыг хүртэл мэдэрдэг байсан гэдэг. Тэд өөрийг нь хүрээлэн буй бүх зүйлсийг мэдэж, мөн алсад үзэгдэх жижигхэн дүрсийг ч тодорхой таньж ялгахдаа гарамгай. Тэдний хурц ухаан, мэдлэгийг цаг агаарыг хэрхэн мэддэг, хоол хүнсээ хэрхэн бэлдэж хэрэглэдэгээс харж болно.



3. Монгол цэргүүд хоолгүй хэдэн хоног ч тэсч чаддаг
.
Маш олон дайны турш, хоол ундгүй зөвхөн айраг цагаа идээ, хуурай сүүтэй тулалдаж өнгөрүүлсэн гэдэг. Мөн зарим түүхчид монголчууд амьд гарахын тулд юуг ч идэж чадах “ханнибал” хүмүүс ч гэж үздэг. Тэднийг өөрсдийн морь, эсвэл амь үрэгдсэн цэргээ иддэг ч гэх цуу яриа байдаг. Гэхдээ бид аль нь үнэн, аль нь худал болохыг батлах аргагүй юм.




4. Монголчууд 2 төрлийн нум сумаар байлддаг байжээ.
Тэдний нум сумаа татах хүчийг 75кг хүнд зүйл татаж буйтай зүйрлэдэг. Монголчууд цайвар нум сумаараа холын зүйлс харвадаг бол, илүү хүнд нум сумаараа ойрын байг онодог байжээ. Харин сумны үзүүрээ давстай усанд дүрдэг байсан байна.



5. Монгол цэргүүд үнэхээр дайснуудаасаа цэргийн тоогоор “олон” байсан уу?
Монголчууд их нарийн ухаанаар дайтдаг байсан. Тэд цэргийн тоогоо олон болгож харагдуулахын тулд, нэг хүн 5-6 морьтой заримдаа “морин дээрээ хиймэл зүйлс тавьж” дайсны олон цэрэгт “олуулаа” мэт сэтгэгдэл төрүүлэн дайралт хийдэг байв. Нэгэнт айсан, мөн сүрдсэн цэргүүд “цөөхөн монгол цэрэгт” ялагддаг байжээ.



6. Монголчууд “сэтгэл зүйн” дайтагчид байсан.
Тэд тагнуул хийх, болон дайтах газраа маш сайн судалдаг байв. Монголчууд дов жалга бутыг хүртэл хаана ямар байхыг бүх цэргүүддээ заадаг байжээ.



7. Монгол хэлэнд “soldier” гэх үг байдаггүй.
Soldier (цэрэг) гэх үг “монголчууд”-ын үгсийн санд яг ч оновчтой утгаар байдаггүй. Учир нь тэд энэ үгийг мэдэхээсээ ч өмнө “дайны машин болчихсон байдаг” учраас тэдэнд “тусгайлан бэлдсэн цэрэг” гэх ойлголт үгүй. Тэд бүгд төрөлхийн “дайчид” юм.



8. Монгол удирдагчид цэргүүдээ маш сайн бэлтгэдэг.
Удирдагчид нь өөрийн доорх цэргүүдээ “шөнө дунд” ч хамаагүй дайралтанд бэлэн байлгахад маш сайн бэлтгэдэг. Мөн тэд цэргүүдээ нэг бүрчлэн юу хийж чаддаг, ямар хүмүүс гэдэгийг мэддэг байсан ба цэргийн зохион байгуулалт нь маш боловсронгүй байжээ.



9. Тэд хүнд хуягны оронд торгон цамц өмсдөг байжээ.
Яагаад хүнд төмөр хамгаалалт хэрэглэдэггүй юм бол?... гэж хүмүүс их гайхдаг ч “торгон цамц өмсөх нь илүү тустай” гэвэл итгэх үү? Хуягт цамцыг харвасны дараа, сумыг нь сугалж авахад маш хэцүү бөгөөд амийг нь аварах боломжгүй болдог. Харин торгон цамцтай шарх авахад, сум цэвэрхэн мөн амархан салж “амьд үлдэх” магадлал нь өсдөг байна.



10. Гэр барих маш том соёлтой ард түмэн.
Бөөрөнхий, этгээд хийцтэй энэхүү “гэр” гэгч нь зүгээр л дотор нь ороод амьдардаг байшин шиг биш. Монголчууд гэр барихаасаа эхлээд, амьдрахдаа хүртэл маш нарийн ёс заншил мөрддөг. Жижигхэн харагдаж байгаа ч, энд бүх л зүйл бий. Зундаа агаар оруулж болно, мөн өвөлдөө дулаалж болно. Нэг ч хадаас хэрэглэлгүйгээр уран нарийн аргаар хийсэн болохоор хаана ч зөөгөөд нүүчихэж болдог. Харин нэгэнт барьж дуусаад, дотор нь амьдрахад гэр дотор эрэгтэй болон эмэгтэй хэсгээс эхлээд хаалга аль зүгт харах вэ? Яаж гэрт орох вэ? Хаана суух вэ? гэх мэт бүхэл бүтэн соёл уламжлал тэдний үүх түүхэнд байдаг.



11. Тэд анчид.
Ан хийхдээ ч мөн нарийн дэг жаяг уламжлал бий. Хэдий монголчууд ямар ч амьтанг агнаж чаддаг ч, хамгийн чухал зүйл нь “өвдөлт мэдрүүлэлгүй агнах” юм байна. Ангийн эхний олзыг эзэн хаан нь харвадаг бол, ардаас нь зэрэг дэвээрээ дарааллан ангаа хийдэг.



12. Монголчууд бол “оросыг эзэлж чадсан” сүүлчийн улс гүрэн.
Орос бол дэлхийн хамгийн дайчин ард түмэнтэй улс орон. Харин тэд олон дайнд ялсан хэдий ч, тэртээх олон зуун жилийн өмнө Монголчуудад ялагдаж байсан түүхтэй.



13. Монголчууд цэргүүддээ цалин өгдөггүй байсан.
Монгол цэргийн нэгэн сонирхолтой баримт нь тэд цэргүүддээ шан харамж өгөхөөс илүү, тэдний удирдагчидад ихээхэн газар нутаг эсвэл морь өгдөг байжээ. Цэргүүд нь ч энэ системийг буруу гэж үздэггүй байсан бөгөөд “өөрийн үүрэг” гэж үзэн, шан харамжгүй дайтдаг байв. Харин ч өөрийн удирдагчидаа бэлэг сэлт өгөх нь их байжээ.



14. Европуудын хувьд монголчууд “ТАМ”-аас ирсэн.
Монголчуудыг “татар”-ууд хэмээн зарим улс нэрлэдэг. Харин эртний грекийн “ТАРТАРУС” гэх бурхан нь тамын бурхан бөгөөд ийнхүү Монголчуудыг “тамын бурхад” хэмээн боддог байжээ.



45
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()