Дэлхийн хамгийн ухаалаг 21 хүн

“Хамгийн ухаалаг” хүмүүс гэхээр л бидний төсөөлөлд эрт үеийн шинжлэх ухаанчид болох Леонардо да Винчи эсвэл Эйнштэйн буудаг. Харин орчин үеийн шинжлэх ухаанд гайхалтай хувь нэмэр оруулсан хүмүүсийн талаар тийм ч их дурсдаггүй. Ингээд бид та бүхэнд дэлхийн хамгийн ухаалаг 21 хүний жагсаалтыг хүргэе.
Дэлхийн хамгийн ухаалаг 21 хүн
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа


Жич: Энгийн хүний IQ дундажаар 100-130 байдаг.

1. Ноам Хомский
Ноам Хомский нь дэлхийд алдартай хэл шинжээч, философич, улс төрч юм. Тэрээр Лиги Плюшийн их сургуульд сурч, багшилж байсан байна. Хомскийг “орчин үеийн хэл шинжлэлийн эцэг” гэж үздэг бөгөөд "Массачусетсийн технологийн их сургууль"-ийн хэл шинжлэлийн профессор ажээ. Харамсалтай нь түүний IQ тодорхойгүй байгаа.



2. Стивен Хокинг

Хэдийгээр Стивен Хокингийн нэр нэлээд алдартай ч түүний “IQ160” юм байна. Түүний физикийн онолын судалгааг ямар нэгэн тоо баримтаар үнэлэшгүй ажээ.



3. Манахель Табет
Манахель Табет бол Йемений эдийн засагч, эрдэмтэн бөгөөд тэрээр санхүүгийн инженерийн чиглэлээр PhD зэрэг хамгаалсан цорын ганц араб эмэгтэй юм. Тэр маш олон шагналын эзэн болж байжээ. Харин одоо НҮБ-д ажилладаг юм байна. Түүний “IQ-168”



4. Юдит Полгар
Полгар бол Венгрийн иргэн бөгөөд дэлхийн шатрын аварга юм байна. Харин түүний “IQ-170”



5. Жон Сунуну
“IQ 180”-тай Жоны хувьд тэр баялаг түүхтэй. Тэрээр Кубт 1939 онд төрсөн бөгөөд АНУ-д шилжин суурьшиж "Массачусетийн Технологийн сургууль"-ийг 3-р зэрэгтэйгээр төгссөн байна. Шинжлэх ухааны тал дээр амжилт гаргаснаас гадна улс төрд нэлээд амжилт гаргаж байсан ажээ. Сунуну Нью-Хэмпширийн төлөөлөгч, 1983-1989 оны хооронд Нью-Хэмпширийн хотын захирагч, АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж байсан байна.



6. Магнус Карлсен
Карлсен одоо 24 настай бөгөөд энэ жагсаалтын хамгийн залуу нь юм. Тэрээр дэлхийн шатрын аваргатай дүйцэхүйц IQ-тай юм байна. /Дэлхийн шатрын аваргын IQ-170/



7. Биньямин Нетаньяху
Биньямин Нетаньяху нь Израилийн ерөнхий сайд юм байна. Түүний “IQ- 180”



8. Стивен Пинкер
Тэрээр “Канад-Америкийн сэтгэл судлаач” бөгөөд Хартвордын их сургуульд багшилдаг. Дэлхийн нөлөө бүхий эрдэмтдийн тоонд багтаг юм байна. Түүний IQ тодорхойгүй байгаа.



9. Жеймс Вудс
Та түүнийг жүжигчин гэдгээр нь илүү сайн мэдэх болов уу. Тэрээр “The Virgin Suicides”, “White House Down” зэрэг кинонд тоглож байсан. Түүнчлэн “Массачусетсийн технологийн их сургууль”-ийг төгссөн бөгөөд улс төрийн зэрэгтэй юм байна.



10. Филип Эмегвали
Эмегвали нь “Инженер-программист” бөгөөд “IQ нь 190” юм.



11. Рут Лоуренс
Рут Лоуренс нь “Оксфордын их сургуул”-ийг  13 настай байхдаа төгсөж байжээ. Харин одоо тэрээр Иерусалим дахь “Эйнштейны Их Сургууль”-ийн математикийн профессор юм.



12. Сол Крипке
Крипке нь “Принстон дахь Их сургууль”-ийн философийн профессор юм. Логик болон философийн нөлөө бүхий эрдэмтдийн тоонд багтдаг.



13. Гарри Каспаров

Каспаров нь шатрын дэлхийн аварга болж байсан бөгөөд улс төрийн идэвхитэн юм. Түүнийг дэлхийн хамгийн шилдэг шатарчдын нэг гэж үздэг. Харин түүний “IQ – 190” гэжээ. Үүнээс гадна тэрээр “Human Rights Foundation”-ы гишүүн юм байга.



14. Ричард Роснер
Телевизийн шоуны оролцогч түүний “IQ 190-192”-той бөгөөд олон сонирхолтой ажилыг хийж байжээ. 10 жилийн сургуулиа төгссөний дараа, тэр нүцгэн гэрэл зургаа даруулж моделийн ажил хийж байсан бөгөөд үүний дараа дэлгэцийн бүтээл бичих болсон байна. Түүнчлэн өөрийн эрүүл мэнддээ маш их анхаарал хандуулдаг гэнэ.



15. Эвангелос Кациулис
Грекийн эмч Эвангелосийн “IQ 198-205” –тай бөгөөд “өндөр IQ-тай хүмүүсийн нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч юм байна.



16. Нил Деграсс Тайсон
Хэдийгээр түүний IQ тодорхойгүй байгаа ч тэрээр одон орон судлаач дундаас хамгийн алдартай нь юм. Тэр одоо НАСА-г өргөжүүлэх, нийгмийн тэгш эрхийн байдлыг хангах тал дээр голчлон ажиллаж байгаа.



17. Ким Ун Ён
Ким Ун Ён нь Солонгосын инженер бөгөөд хамгийн өндөр IQ-тай хүнээр “Гиннесийн амжилтын номд” багтсан байна. Түүний IQ нь 4 настайгаасаа эхлэн “200-аас дээш” байсан бөгөөд одоо болтол энэ амжилтаа хадгалсаар байгаа.



18. Крис Хирата
Крис Хиратын “IQ нь 225” бөгөөд тэр физик болон одон орон судлалын багш юм байна. Мөн НАСА-д ажиллаж байжээ.



19. Мэрилин вос Савант
Тэрээр хамгийн өндөр IQ-тай эмэгтэйчүүдийн дээгүүрт багтдаг бөгөөд  түүний “IQ 228” юм байна. Түүний нөхөр нь хиймэл зүрх шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн эмч Роберт Жервик ажээ.



20. Теренс Тао
Хятад гаралтай Америкийн математикчийн “IQ 230” гэнэ. Мөн түүний 2 ахын IQ ч бас өндөр юм байна.



21. Кристофер Ланган
Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг тэрээр Монтанад “өөрөө бие даан суралцаж” байсан бөгөөд түүний “IQ 195-210” юм байна.



16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()