“Тютю”-гийн М.Цэрэндолгор Бонакуагийн “гол дүр” болжээ

Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин М.Цэрэндолгор шинэ цагийн сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Манайхны ярьдгаар “төрөхийн” дур булаам, эмэгтэйлэг түүнийг “Тютю” кино нээлтээ хийв үү, үгүй юу хаанаас, хэний хэн гэдэг ямар шинэ жүжигчин гараад ирэв хэмээн амтай болгон асууж, сураглаж байсан.
“Тютю”-гийн М.Цэрэндолгор Бонакуагийн “гол дүр” болжээ
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа


Үнэхээр ч царай зүс, төрх байдал, авьяас, ур чадвар гээд бүх зүйлээрээ онцгойрон гарч ирсэн түүнийг найруулагч Г.Ундармаа аргагүй л онож харсан гэлтэй. Гэвч Тютю М.Цэрэндолгор маань Хээрийн галуу нисэн хүрэх газарт эрдэм өвөртөлж байгаа болохоор киноны нээлтэндээ ирээд л, “хальт үзэгдээд” өнгөрсөн. Москва хотноо Оросын театр урлагийн академид суралцдаг тэрээр зуны амралтаараа анхны кино “Тютю”-даа тоглоод амжсан нь тэр.









Харин жүжигчин бүсгүй маань саяхан хаврын шувуудтай зэрэгцэн, эх орондоо ирээд буцжээ. Гэхдээ бас л “хальт үзэгдээд” буцсан шалтгаан нь Бонакуа брэндтэй хамтарч ажиллах байсан бололтой. Саяхнаас “Боломжоо усал” хэмээх нэгэн анхаарал татсан реклам цацагдах болсон нь Бонакуа цэвэр усных төдийгүй өнөөх үзэсгэлэнт “Тютю” маань гол дүр нь болсон байх юм.



Мэргэжлийн балетчин хараахан болоогүй байгаа ч тэрхүү оргилд хүрч чадах өөрийн боломж, хүсэл тэмүүллээ анхны рекламандаа “мөнхөлсөн” тэрээр ийн "Боломжоо усал”-саар байгаа. Хэдхэн жилийн дараа эх орондоо эргэн ирж ихийг дуулгаарай хэмээн авьяаслаг бүсгүйдээ амжилт хүсье.





Видео.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.