Ухаалаг төхөөрөмжийн тухай 11 төөрөгдөл

2015-05-30, 01:45
17,489
Бид хэдийгээр өдөр бүр ухаалаг утас хэрэглэж, янз бүрийн смарт төхөөрөмжтэй харьцаж байгаа ч, олон хүн тэдгээрийн ажиллагааны талаарх ойлголт дутмаг байдаг. Хэрэв та хэрэглэж байгаа ухаалаг төхөөрөмжөө бүрэн таньж мэдэхийг хүсвэл дараах нийтлэлд анхаарлаа хандуулна уу.
Ухаалаг төхөөрөмжийн тухай 11 төөрөгдөл


1. «Мак»-ууд вирустдэггүй
“Apple”-ын бүтээгдэхүүнүүд үнэндээ вирусын дайралтанд өртдөг. Тус компани бүтээлүүдээ “Windows үйлдлийн систем”-ийг бодвол илүү найдвартай гэж магтаж байсан ч, 2012 онд “Мак”-ийн мянга мянган компьютерууд Trojan халдварласны дараа амаа хамхисан юм.



2. Оноосон нэртэй горим дээр вэб хөтөч нээх нь нууцлалыг баталгаажуулдаг.
Хэрэв та “Google Chrome” дээр инкогнито буюу нэрээ нууцалсан горим дээр вэб хөтөч нээвэл энэ нь зөвхөн түүх, хавтас хадгалагдаж үлдэхгүйн дээр та аккаунт руугаа автоматаар орж чадахгүй. Хэрэв та сүлжээнд юу хийж байснаа бусдад мэдэгдэхийг хүсээгүй үед тохиромжтой. Гэхдээ тухайн сайтад таны “хувийн мэдээлэл” нээлттэй үлдэнэ гэдгийг анхаар!



3. Утсаа шөнөжингөө цэнэглэж хонуулбал батарей нурна.
Бидний ихэнх нь утсаа шөнөжингөө цэнэглээд хоночихдог. Зарим нэг нь үүнийг батарейг гэмтээдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ хэн ч, хэзээ ч баталж байгаагүй. Орчин үеийн ухаалаг утаснууд литиум-ионийн батарейгаар ажилладаг тул хэрэгцээгүй үедээ цэнэг шахахаа болих хэмжээний хангалттай “ухаалаг” юм байна.



4. Утсаа талаас илүү хувь цэнэгтэй байгаа дээр нь цэнэглэ.

Энэ мөн л литиум-ионийн батарейн талаарх түгээмэл төөрөгдөл. Утасныхаа цэнэгийг 5 хувьтай үед нь биш юм аа гэхэд 30 хувьтай байхад нь дахин цэнэглэвэл хэвийн байх гэнэ. Батарейнууд цэнэгийн хязгаарлагдмал хэмжээний мөчлөгтэй байдаг тул цэнэг барих чадвараа алддаг аж. Цэнэгийн мөчлөг батарейн багтаамж бараг 0 байх үеийн цэнэглэлтийн тооноос хамаарна. Таны утасны батарей хэсэг хугацааны дараа нурдаг шалтгаан нь цэнэглэлтийн мөчлөгөө хэдийн үрээд дуусчихсан гэсэн үг юм. Тэгэхээр хэдэн ч хувьтай байсан айлтгүйгээр цэнэглэж байхад болно.



5. Нягтрал ихтэй байх тусмаа сайн камер.
12 мегапикселтэй камер болон 8 мегапикселтэй камер хоёрын ялгаа нь юундаа байна вэ? Гэтэл энэ нь тийм ч их ялгаатай үзүүлэлт биш ажээ. Дүрслэлийн чанар датчик хэдий хэр хэмжээний гэрэл хүлээн авч байна гэдгээр тодорхойлогдоно. Илүү томоохон сенсорууд их хэмжээний пикселтэй байж болох бөгөөд пиксел өндөр байх тусмаа гэрлийг шингээдэг. Тиймээс пикселийн тоонд биш харин хэмжээнд хамаг учир байгаа аж. /мегапиксел-мянган пиксел/



6. Ухаалаг утасны нэг чухал үзүүлэлт бол дэлгэцний нягтрал.

Зарим нэг нь ухаалаг утасны дэлгэцний нягтрал ямар байх нь чухал биш хэмээдэг. Харин мэргэжилтнүүд хүний нүд 1 дюймд 300 пикселээс илүү хэмжээтэй дэлгэц дээрх жижиг деталиудыг харж чадахгүй гэдэг. Энэ оны эхээр “LG” компани анхны “Quad HD” ухаалаг утсаа 2560 × 1440 дэлгэцтэйгээр бүтээсэн. Энэ нь 1920 × 1080 дундаж үзүүлэлттэй ухаалаг утаснуудаас хамаагүй дээр үзүүлэлт юм. Гэвч дүрслэлийн энэ чанар хүнд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй, Учир нь бидний нүд тодорхой зөвшөөрөгдсөн хэмжээнээс цааш тусгай пикселийг хүлээн авч чадахгүй гэнэ.

Ер нь тэгээд ”G3” болон “Galaxy S5” утаснуудын хооронд ялгаа төдийлөн байхгүй гэлцдэг юм байна. Тиймээс “Apple” гэх мэт компаниуд супер нягтаршилтай  дэлгэц биш харин хурц тод өнгөний ялгаралд л анхаарлаа хандуулдаг аж.



7. “iPhone”-ийг “iPad”-ийн адаптараар цэнэглэж болохгүй.
“Apple”-ны албан ёсны сайт дээр “iPad”-ийн 12 ватийн адаптараар “iPad”, “iPhone” хоёуланг нь цэнэглэж болно гэж заасан байдаг. Гэвч тус “AEi Systems” компанийг үндэслэгч, ерөнхий техникч, технологид шинжилгээ хийгч Стив Сэндлер уг адаптараар байнга цэнэглээд байвал хэсэг хугацааны дараа гэхэд таны ухаалаг утас гэмтэх шалтгаан болно гэж мэдэгдсэн байдаг. Үүнийг батлахад танд нэг их хугацаа шаардагдахгүй бөгөөд өөрчлөлт жилийн дотор л гарах гэнэ.



8. Компьютерээ унтрааж болохгүй.

Шөнө компьютерээ унтраах нь компьютерт муу хэмээн зарим нэг нь боддог. Гэтэл үнэндээ бол унтрааж байх нь харин ч сайн зүйл ажээ. Мэдээж, зөөврийн компьютерийнхээ хавтсыг хаагаад унтах горим дээр нь тавьчихвал дараа нь нээгээд ажлаа хурдан эхлүүлэхэд тустай байж болох юм. Харин тийм шаардлагагүй бол унтраах нь цахилгаан хэмнэхээс гадна компьютерийн дотоод эд ангийн урт наслалтанд эерэг нөлөөлөх аж.



9. Комьютерт соронз ойртуулахад мэдээлэл устана.
Техникийн найдвартай ажиллагааны хувьд зөв зүйтэй ойлголт. Дискэн дээрх мэдээллийг жирийн соронзны тусламжтайгаар амархан гэгч нь устгачихаж болдог шүү дээ. Гэхдээ компьютерын хатуу дискэн дээрх мэдээллийг устгахын тулд танд маш том хэмжээний соронз хэрэг болно. Мэргэжилтнүүдийн баталж буйгаар орчин үеийн супер компьютеруудын хатуу диск нь соронзон орны талбайн төвлөрөл  ихтэй маш хүчтэй соронзнуудад л гэмтэх магадлалтай гэжээ. Тэгэхээр хөргөгч дээр наадаг шиг жижиг соронз таны компьютерт хор хүргэх чадваргүй.



10. Гар утасны байнгын хэрэглээ нь тархины хорт хавдар үүсгэдэг.
Хэдийгээр гар утаснууд нь хүний эд эсэд нэвтрэх магадлалтай туяа ялгаруулдаг ч ухаалаг утаснууд хорт хавдар үүсгэдгийг баталсан баттай нотолгоо одоогоор байхгүй.



11. Сүлжээний зураас их байх тусам холбоо сайн барина.
Тиймээ, энэ тус болдог, гэхдээ баталгаатай биш. Эдгээр “савхан зурааснууд” таныг өндөрлөг газар байгааг л итгэдэг. Гэхдээ өөр хүчин зүйлүүд ч бий. Энэ нь утсан дахь интернэтийн хурданд нөлөөлөх нь бий. Жишээлбэл тухайн үед сүлжээнд холбогдсон хүмүүсийн тоо байж болох магадлалтай.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()