100 жилийн өмнөх амьдралыг хялбарчлах аргууд

Өнгөрсөн зууны эхэн үед тамхины “Gallaher’s Cigarettes” компанийхан үйлчлүүлэгчдийг өөртөө татахын тулд нэгэн сонирхолтой маркетингийн алхмыг хийсэн байна. Бүтээгдэхүүн тус бүрт амьдралыг хялбарчлах аргуудыг илэрхийлсэн нэг нэг зөвлөгөө байдаг байжээ. Орчин үед үүнийг лайфхак (life hacking) хэмээн нэрлэдэг юм байна. Ингээд бид та бүхэнд өнгөрсөн зууны амьдралыг хялбарчилах аргуудаас хүргэе.
100 жилийн өмнөх амьдралыг хялбарчлах аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хүнд ваарыг хэрхэн авч явах вэ?
Хүнд ваарыг хэрхэн авч явах талаар дүрслэлийг зурган дээр харуулсан байна. Бариулнаас нь бариад эрхий хуруугаараа ваарны дээд амсраас барих хэрэгтэй.



2. Шилний саванд хэрхэн таглааг багтаах вэ?
Хэрвээ таны бөглөх гэж байгаа таглаа хэтэрхий том байвал таглаагаа зүсэх хэрэггүй. Бөглөөгөө шалан дээр тавиад цэвэрхэн хөлөөрөө гишгээд бага зэрэг шалан дээр өнхрүүлэхэд л хангалттай.



3. Урт хадаасыг яаж гаргах вэ?
Урт, гүн хадсан хадаасыг гаргахын тулд хавчаараар хадаасны тавыг барьж, доор нь мод тавиад дараах аргаар татах хэрэгтэй.



4. Хий алдаж байгааг яаж мэдэх вэ?
Хоолойноос хий алдаж байгааг олоход нэлээд хэцүү байдаг. Тэгвэл хамгийн хялбар арга нь савангийн шингэнийг хоолой дээр түрхэх хэрэгтэй. Хий гарч байгаа хэсэгт саван хөөсрөх болно.



5. Гуталны давсыг яаж арилгах вэ?
Далайн эргээр гуталтай зугаалсан тохиолдолд гутал дээр чинь бага хэмжээний давс наалдах нь мэдээж. Тэгвэл үүнийг арилгахын тулд хүнсний сода болон сүүг найруулж гутлаа арчихад л хангалттай.



6. Тосон будгаар зурсан зургийг хэрхэн цэвэрлэх вэ?
 Тосон будгаар зурсан зургийг цэвэрлэх шаардлагатай бол тал төмсөөр арчих хэрэгтэй. Гарсан хөөсийг нь зөөлөн даавуугаар арчихад л болно.



7. Гортиг ашиглахгүйгээр хэрхэн тойрог зурах вэ?
Гортиг ашиглахгүйгээр тойрог зурах нь маш амархан байдаг. Зузаан төмөр утас аваад харандааны нэг төгсгөлийг ороох бөгөөд нөгөө талаар нь тойрог татах цэгийг товлох хэрэгтэй. Ингээд харандаагаараа тойргоо татахад л болно.



8. Гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?
Шинэ арьсан гутал цэвэрлэхэд ихээхэн хэцүү байдаг. Тиймээс тал нимбэгээр гутлаа арчаад хатсаныхан дараа тос хялбар түрхэгдэнэ.



9. Хэрхэн жижиг бөгжөө тайлах вэ?

Хэт бариу бөгжийг тайлахын тулд хуруугаа болон бөгжөө савандах хэрэгтэй. Харин дараа нь хуруугаа тойруулан эргүүлж бага багаар гаргана.



10. Ор чийгтэй байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
Зочид буудал эсвэл галт тэргэнд өгсөн цагаан хэрэглэлийн чанарыг шалгахад маш амархан. Зүгээр л хөнжил болон орны даавууны завсар толь тавих хэрэгтэй. Хэрвээ толь хөлөрч байвал энэ хөнжил, цагаан хэрэглэлийг хэрэглээд хэрэггүй л болов уу.



3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()