“АЯЛАХ ЦАГ” урамшууллын гадаадаар аялах эхний азтангууд тодорлоо

2015-05-30, 18:09
2,263
Скайтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ “АЯЛАХ ЦАГ” урамшууллаа эхлүүлж, урамшуулалтай картуудаар цэнэглэлт хийсэн хэрэглэгчиддээ 7 хоног тутам 4 тивийн 16 орноор аялах боломжийг олгож байгаа билээ. Өнөөдөр гадаад улсаар аялах эхний 2 хэрэглэгч 18.00 цагт тодорч эхний хэрэглэгч Европын томоохон улсууд болох Франц, Швейцари, Итали, Турк гэсэн улсуудаар, хоёр дах хэрэглэгч БНСУлсын Сөүл, Жежү арлаар аялах эрхээ гардан авлаа.
 “АЯЛАХ ЦАГ” урамшууллын гадаадаар аялах эхний азтангууд тодорлоо


Ийнхүү урамшуулал эхэлсэн эхний долоо хоногт нийт 400 хэрэглэгч онцгой урамшууллын эзэн болж, 2 хэрэглэгч дэлхийн томоохон улсуудруу аялах эрхээ ийнхүү авч байна. Дараагийн долоо хоногт мөн адил 560 хэрэглэгч онцгой урамшууллын эзэн болж дахин 2 хэрэглэгчийг Япон болон Австрали улсаар аялах эрх хүлээж байна.


Мэдээж та аялахыг хүсэж байвал Скайтелийн 5000₮, 10,000₮, 15,000₮ болон 247 үйлчилгээний цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэх бүртээ www.skytel.mn хаягаар нэвтэрч “Аялах цаг” урамшуулалд хамрагдаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.skytel.mn хаягаар болон Скайтелийн лавлах утас 1515-аас аваарай.
АЯЛАХ ЦАГ ИРЛЭЭ...

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.