Дэлхийн хамгийн шилдэг 10 зохион бүтээгч

Бид нар яг одоо ашиглаж байгаа тог цахилгаан, гэрлэн бүрхүүлээс эхлээд дайны үеийн зэвсэгүүдийг бүтээсэн түүхэнд алдартай зохион бүтээгчидийг тэр бүр мэддэггүй. Та Леонардо Да Винчигийн ганцхан зургаас илүү түүний хэдэн зууныг зөгнөж бүтээсэн бүтээлийг мэдэх үү?... Бенжамын Франклинийг улс төрчөөс гадна, зохион бүтээгч байсан гэдгийг та мэдэх үү? Ингээд дэлхийн суут 10 зохион бүтээгчийг танилцуулъя.
Дэлхийн хамгийн шилдэг 10 зохион бүтээгч
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


 10. Леонардо да Винчи
Та ийм алдартай зохион бүтээгч чухам яагаад ТОП-уудын хамгийн сүүлд бичигдсэнийг гайхаж магадгүй юм. Үүнийг тайлбарлахад их амархан. Түүний бүтээлүүд шинжлэх ухаанаас хэдэн 10 жилээр түрүүлж төрсөн юм. Тиймээс амьдрал дээр хэрэгжүүлэх бараг л боломжгүй зүйл байв. Леонардогийн урьдчилан зөгнөх чадвар, хийсвэрлэл маш сайн хөгжсөн, санаандаа бүхий л шинэ зүйлсийг ургуулан төсөөлдөг байлаа.

Гэвч харамсалтай нь, чухамдаа амьдрал дээр хэрэгжүүлж, гарт баригдахаар зүйлийг тэр хийж чадаагүй юм. Үүнээс гадна тэрбээр их тогтворгүй хүн байсан бөгөөд сонирхол нь ар араасаа маш хурдан өөрчлөгддөг байсан тул Леонардо санаагаа бүрэн хэрэгжүүлж амждаггүй байжээ. Өнөөгийн цэрэгжилтийн зэвсэглэл болсон шумбагч хөлөг, танк, онгоц - түүний бүтээлүүд юм.



9. Эдвин Лэн
Физикч, нэрт зохион бүтээгч Эдвин Лэнд АНУ-ын Коннектикут мужаас гаралтай. Яг ч гэрэл зураг аппарат гээч гайхамшигт төхөөрөмжийг зохион бүтээчихээгүй ч түүнтэй холбоотой бүхэн манай үед ирж, биеллээ олох хүртэл нь их зүйлийг хийсэн. Харвардын их сургуульд 1926 онд элсэн орсон ирээдүйн эрдэмтэн туйлшралын шинэ төрөл зүйлийг зохион бүтээж, болортой хуванцар листтэй нэгтгэн өөрийн бүтээлдээ Полариод хэмээн нэр өгч байв.

Дараа нь туйлшралын гэрлийн шүүлтүүрийн зарчим, хараа зүйн төхөөрөмж болон кино зураг авах процессуудыг хавсран “Polaroid” корпорациа үүсгэн байгуулж байв. Түүний нэр дээр 535 шинэ бүтээлийн гэрчилгээ байдаг байна.



8. Бенжамин Франклин
Бен Франклин төрөл бүрийн авъяастай нэгэн байв. Энэ гайхамшигтай эрдэмтэн зохиол бичиж, улс төр судалж, олон нийтийн болон төрийн үйл хэрэгт оролцож, ёгт үлгэр зохиож, шуудангийн салбарын дарга хийж, агуу эрдэмтэн байж, дипломат алба хашиж явсан энэ хүнийг домогт зохион бүтээгч байсныг мэдэх хүн ховор биз ээ. Тэр дэлхий дахинаа аянга зайлуулагчийг танилцуулсан. Үүний ачаар аянга цахилгаан орон байран дээр буух, гал түймэр дэгдэхээс аврагдсан билээ.

Мөн “Armonica”-ийн шил, зохиогчийнхоо нэрээр нэрлэгдсэн зуух, бифокаль нүдний шил, өнөө цагт түгээмэл хэрэглэгдэх болсон шээсний уян катетер зэрэг олон бүтээл түүнийх. Гэвч харамсалтай нь тэдгээрийн олонхи нь мартагдсан. Учир нь Франклин шинээр санаачилсан зүйлсээ өөрийн нэр дээр патенталж чадаагүй юм.



 7. Герон Александрийский

Түүний бүтээсэн бүхэн түүхийг эргүүлж, тэртээх 50-иад оны үед аж үйлдвэрийн хөгжилд түлхэж өгөх байсан билээ. Гэвч тэр мөн л энэ тухайгаа дэлхий нийтэд түгээж чадаагүй. Агуу эрдэмтэн тэрбээр уурын хөдөлгүүрээ бүтээж байхдаа үүнийгээ зүгээр л өөрийгөө зугаацуулах эд хэмээн төөрөлдөж байв. Түүний бодлоор Ром хотод олон боол байх тул ийм агрегатын бүтээлийн хэрэг байхгүй байжээ.

Суут зохион бүтээгчийн бүтээлүүдийн тоонд насос /шахуурга/, шприц /тариур/, усан оргилуур, салхин тээрэм зэрэг амьдралд маш дөхөм зүйлс багтаж байв. Эд бүгд үйлдвэржилтээс өмнө хийгдсэн гэхэд итгэхэд бэрх. Одоо ч түүний зарим бүтээл зөвхөн төсөл хэвээр байна.



6. Жером «Жерри» Хал Лемельсон
Лемельсон бол бүтээлүүд нь амьдрал дээр үр өгөөжтэйгээр хэрэгжсэн олон эрдэмтдийн нэг. Түүнд 605 шинэ бүтээлийн эрхийн эзэмшлийн гэрчилгээ харъяалагддаг. Түүний тоо томшгүй олон бүтээлүүдийн тоонд автоматжуулсан агуулах, аж үйлдвэрийн роботууд, утасгүй телефон аппарат, факсын аппарат, дүрс бичлэг тоглуулагч, видео камер, соронзон тууз,  “Sony”-гийн “Walkman” тоглуулагчид зориулсан туузан хальс зэрэг багтана.

Гэвч Жером үүгээр хазаарлагдахыг хүссэнгүй. Тэрээр анагаахын тоног төхөөрөмжийн салбарт өөрийн патетыг авч байв. Үүнд хорт хавдрыг харах болон эмчлэх чадвартай аппарат, алмаазан бүрхүүл болон ахуйн цахилгаан хэрэгсэл, телевизийн салбарт патентын эрхтэй зохион бүтээгч ажээ.



5. Жорж Вестингауз     
Хувьсах гүйдлийн онол дээр суурилан ажилладаг /Никола Теслагийн практик дээр үндэслэсэн/ цахилгаан дамжуулах систем бол шинжлэх ухааны гайхалтай нээлт байсан юм. Эцсийн бүлэгт эдгээр нь нэгэн цагт орчин үеийн цахилгаан эрчим хүчний системийн өвөг дээдэс болох тогтмол гүйдлийн онолыг бодож олсон Эдисоны төхөөрөмжөөс давж гарсан юм.

Гэхдээ Эдисоны амжилт ололтыг давж гарахаасаа өмнө Жорж Вестингауз агаарын даралт дээр үндэслэн төмөр замын тормозын системийг зохион бүтээжээ. Мөн тэрээр мөнхийн хөдөлгүүр бүтээхийг оролдож байсан эрдэмтдийн нэгд тооцогддог. Тэр 361 патентын эзэн.



 4. Александр Грэхем Белл
Телефон утасны зохион бүтээгч гэдгээр нь түүнийг бид мэднэ. Гэхдээ тэрээр үүнээс гадна мөсөн уул илрүүлэх төхөөрөмж, металл хайгч зэрэг өнөө цагт ч бидний хэрэглэж байгаа бүтээлүүдийг бий болгожээ.



3. Томас Эдисон
Шинэ бүтээлийн гэрчилгээ нь 1000 давсан алдартай, авъяаслаг зохион бүтээгч. Хэдийгээр тэр чийдэн, фонограф, кино зураг авах камер зохион бүтээж, Нью-Йоркыг гэрэл гэгээтэй болгосон ч түүний олон бүтээл түүний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн хүч хөдөлмөр, тусламжийн хүчээр бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл багийн бүтээл байсан юм. Гэхдээ л тэр гол зохион бүтээгч хэмээн нэрлэгддэг.



2. Никола Тесла
Агуу эрдэмтдийн нэгэн адилаар түүнд алдар нэр хорвоог орхисных нь дараа ирсэн юм. Николе Теслагийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр шимээр өнөөдөр арилжааны цахилгаан эрчим хүч гэдэг зүйл биеллээ олсон. Чухам түүний боловсруулсан онол болон патентууд нь нэг ёсны орчин үеийн хувьсах гүйдэл дээр суурилсан цахилгаан эрчим хүчний системийн үндэс суурь гэсэн үг юм. Түүнчлэн хувьсах гүйдлийн хуваарилалтын олон дамжлагат цахилгаан систем нь аж үйлдвэрийн салбарт дахин нэг эргэлтийг хийсэн.

Гэхдээ энэ нь түүний хүн төрөлхтөний өмнө байгуулсан цорын ганц гавъяа биш юм. Тесла роботтехникийн салбарт ул мөрөө үлдээж, зайны удирдлагатай төхөөрөмж, радар, мэдээллийн технологийн эхлэлийг тавьсан төдийгүй баллистик пуужин, цөмийн физик, онолын физикийн салбар дахь шинжлэх ухааны судалгаанд оролцож байсан юм. Мөн түүнийг таталцлын эсрэг хууль, телепортаци, лазер сонирхдог байсан гэх яриа байдаг ч нотолгоо олдоогүй байна. Тэр нийт 111 патентын эзэн бөгөөд дэлхийн шилдэг зохион бүтээгчдийн тэргүүлэх эгнээнд явдаг юм.



1. Архимед Сиракузский
Харин жагсаалтыг манлайлсан хүн бол Архимед. Чухам яагаад Эртний Грекийн эрдэмтэн жагсаалтыг тэргүүлэв гэж та гайхаж магадгүй юм. Түүнийг математикийн салбарын агуу суутан гэдгээс эхлэе. Ялангуяа, Пи тооны тодорхой утгыг бодож олсон. Үүнээс гадна түүний бүтээлд машин, бүслэлтээс гарах зэвсэг зэрэг багтаж байгаагаас гадна Ромын шүүхээс шатаах шийдвэр гарган хэрэгжүүлсэн хичнээн төхөөрөмж байсныг хэн мэдлээ.

Хамгийн их жин дарж байгаа зүйл нь тэрээр бүх нээлтээ 2000 гаруй жилийн өмнө хийсэн бөгөөд энэ үед технологийн зуун гэх ойлголт “үр хөврөлийн” байдалтай байсан юм. Түүнээс гадна Архимед төрөлхийн сод ухаантан, бүх мэдлэгээ өөрөө бие даан олж авсан байдаг.



35
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()