Ногоон цайны ач тус

2015-05-31, 20:29
17,265
Бид бүхэн ногоон цай нь гэдэс дотор цэвэрлэх шинж чанартай гэдгийг сайн мэднэ. Гэтэл энэ бүтээгдэхүүн таагүй үнэр арилгаж, арьсны өвчин эмчилж, тоосонцортой тэмцэж чаддаг гэж хэн мэдлээ. Ингээд ногоон цайны танил болоогүй 15 гайхамшит шинж чанарыг мэдэж авцгаая.
Ногоон цайны ач тус


1. Хавдсан зовхи, хөхөрсөн туяа

Ногоон цайнд арьс толийлгож, бүтцийг нь сайжруулдаг бодис агуулагддаг юм байна. Энэ шинж чанарыг нь нүдний эргэн тойрны арьсыг чангалах, хөхөрсөн туяаг арилгах, нүдний доод зовхины судасны өргөсөлтийг багасгахад жин тавих маягаар ашиглаж болох нь ээ. Түүнчлэн ногоон цайгаар “конъюнктивит” болон зовхины бусад үрэвслийг намдааж болох гэнэ.



2. Түлэгдэлтийг эмчилнэ

Ногоон цай гэмтсэн арьсыг хамгаалах шидэт шинж чанартай. Үүний тулд тухайн хэсгийн арьсан дээрээ хүйтэн ногоон цайгаар шавших хэрэгтэй. Ингэснээр наранд түлэгдсэн арьс, тэр бүү хэл арьсны хорт хавдрыг ч эдгээх чадвартай юм байна.



3. Цус алдалтыг зогсооно
Энэ цайнд агуулагдах дубиль бодис нь цус алдалтыг зогсоох чадвартай ажээ. Үүний тулд ногоон цайгаар бигнүүр бэлдэж, шархан дээрээ тавьж боох хэрэгтэй.



4. Шүдний эрүүл ахуйд тустай
Эмч мэргэжилтнүүд өдөр бүр нэг аяга чихэргүй ногоон цай уух нь шүд хорхойтох магадлалыг бууруулж, шүдийг бэхжүүлдэг хэмээн баталдаг байна.



5. Илүүдэл жин хасна

Ногоон цайнд биеийн жинг мэдэгдэхүйц бууруулж, харин жин хассаны дараа шаардлагатай жинг хэвийн хэмжээнд барьж байхад тусалдаг катехинууд агуулагддаг байна. Нимбэгтэй ногоон цай ууснаар та хурдан хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадах ажээ.



6. Чийгшлийг арилгана
Орон байран дахь чийгшлийн түвшинг бууруулахын тулд нимгэн даавуугаар хийсэн хүүдийнд ногоон цайны навч чихэн өрөөндөө өлгө. Ингээд үр дүнг нь өөрийн биеэр мэдрээрэй.



7. Таагүй үнэрийг саармагжуулна
Хөргөгчнөөс тань эвгүй үнэр гараад байна уу? Жижигхэн сийрэг даавуун уутанд атга ногоон цайны навч хийгээд тавихад л болох юм байна.



8. Хөлсний үнэр дарагчийн үүрэг гүйцэтгэнэ
Ногоон цай бол байгаль эхийн бүтээсэн натурал үнэр дарагч. Үнэр дарагчийг бэлтгэхийн тулд 80 грамм эрдэнэшишийн цардуул, 40 грамм сода, 7 хоолны халбага наргил модны самрын тос, хэдэн дусал нимбэг болон цайны модны эфирийн тос, 4 грамм ногоон цайг хооронд нь хольж /ашигласан хөлсний үнэр дарагчийг саванд хийж болно/ саванд хийгээд хөргөгчиндоо хадгал.



9. Цагаан хэрэглэлийг шинэ мэт болгоно

Таагүй үнэрийг ногоон цайны тусламжтайгаар үлдэн хөөх сэдэв үргэлжилсээр байна. Энэ удаад цагаан хэрэглэлд ашиглаж болох талаарх мэдээллийг хүргэе. Ногоон цайны навчийг нимгэн, самбай даавуунд хийгээд цагаан хэрэглэл хадгалдаг шүүгээндээ тавь. Цайны навч цагаан хэрэглэлээс ялгарч байгаа таагүй үнэрийг шингээхийн зэрэгцээ өөрөөсөө тааламжтай үнэрийг ялгаруулах болно.



10. Арьс гуужуулна
Ногоон цайн дээр бага зэрэг ус, цагаан элсэн чихэр болон миндалийн тос холино. Уг бэлдмэл үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулахын зэрэгцээ давхар чийгшүүлж өгөх болно.



11. Батганы эсрэг бэлдмэл
Ногоон цай нь үрэвсэл, нян, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг антиоксидант шинж чанартай. Тиймээс үүний тусламжтайгаар батгатай тэмцэж болно. Хэрэв та ногоон цайны ханд агуулсан цэвэр байгалийн гаралтай цэвэрлэгч бүтээгдэхүүн олохгүй байвал өөрийн гараар хийж болно шүү. Үүний тулд ногоон цайны навчийг нунтаглаад, бага зэрэг норгоод нүүрэндээ бигнүүр тавихад л болно.



12. Үрчлээ тэнийлгэнэ
Ногоон цайнд агуулагдах галлат эпигаллокатехин нь үрчлээ үүсэх үндэс болдог коллагены ферментүүдийн хуваагдах идэвхжлийг сааруулдаг. Иймээс ногоон цайгаар нүүрээ тогтмол угааснаар үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.



13. Ургамлын бордоо болно
Ногоон цайг бордооны оронд ашиглаж болно. Ургамалд шим тэжээл өгч, ургалтанд эергээр нөлөөлөх энэ энгийн, хялбар арга нь ногоон цайнд агуулагдах анитоксидантын хүч юм. Цайны навчийг хэдэн өдрийн турш усанд дэвтээнэ. Дараа нь шаарыг шүүж, усаар нь цэцэг, ургамлаа усалж, бордоорой.



14. Хивс цэвэрлэгээ
Ногоон цай нь элдэв таагүй үнэртэй төдийгүй тоостой идэвхитэй тэмцдэг байна. Усанд дэвтээж норгосон ногоон цайны навчнаас атгыг авч хивсэн дээрээ тарааж асга. Навч тоосыг өөртөө татаж авсны дараа тоос сорогчоор соруулна. Цэвэрлэгээний энэ хялбар арга хоёр дахин илүү үр дүнг үзүүлэх болно.



15. Шивэр арилгах бэлдмэл
Ногоон цай нь мөөгөнцөр болон нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг гэж дээр хэлсэн. Үүнийхээ ачаар элдэв таагүй үнэрийг саармагжуулах чадвартай бөгөөд үүнд хөлний эвгүй үнэр буюу шивэр ч бас хамаатай. Орой унтахын өмнө түмпэнд ногоон цайны хандтай бүлээн ус хийгээд хөлөө дүрэх нь дээрхи асуудлыг шийдэхийн зэрэгцээ алжаал ядаргааг тайлна.



9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()