Монголд 2050 онд “Хөл бөмбөгийн дэлхийн аварга” болох уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Швейцари Улсад айлчлах үеэрээ Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер (Sepp Blatter)-тэй уулзсан байна.
Монголд 2050 онд “Хөл бөмбөгийн дэлхийн аварга” болох уу?


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Хэзээ нэгэн цагт манай оронд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно гэдэгт би итгэдэг. Иймд 2027, 2031, 2035 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2042, 2046, 2050 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авахын төлөө Монгол Улс өрсөлдөх болно” гэдгээ мэдэгдэж байсан юм.



Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер хариуд нь: “Та өөрийнхөө үеийн төлөө биш, өөрийнхөө дараагийн үеийн төлөө ч биш, өөрийнхөө дараагийн дараагийн үеийн төлөө ийм алсыг харсан том хүсэл эрмэлзэлтэй байгаа нь гайхалтай сайхан санагдаж байна" гээд тэд мөрөөдлийн гэрээнд гарын үсэг зуржээ.






 
Энэ үйл явдал болоод хэдий 4 жил өнгөрсөн ч, Зепп Блаттер энэ оны 05 сарын 30 өдөр “Монгол улс 2050 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга тэмцээнийг зохион байгуулах болно” гэж амласан байна. Хэдий зөвхөн түүний шийдвэрээр 2050 оны тэмцээнийг хаана зохиохыг шийдэхгүй ч, түүний энэ үгс “дэндүү итгэлтэй” байсан тул дэлхий нийтийг гайхшруулаад байна.



Ц.Элбэгдоржтой хийсэн энэхүү мөрөөдлийн гэрээнээс болж, Зепп Блаттерийг Монгол улсаас авилга авсан хэмээн хардаж эхлэсэн байна.



Олон улсын томоохон сайтууд болон мэдээллийн хэрэгсэлүүд дээр “Бидний хүүхдүүд Монголын өргөн уудам тал нутагт хөлбөмбөг тоглох нь байна” гэж сайшаасан мэдээлэл байхад, зарим нэгэн сайтууд дээр “Монгол улсад хөлбөмбөг хөгжөө ч үгүй шүү дээ” хэмээн шоолсон өнгө аясаар бичжээ. Энэхүү мөрөөдлийн гэрээ биелж Монгол улс 2050 оны Дэлхийн хөлбөмбөгийн аваргыг зохион байгуулах болов уу?



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()