Өвөрмөц шорлог хийх аргууд

2015-06-03, 20:20
15,109

Шорлог л бол шорлог гэж та бодож байна уу? Тэгвэл үнэн хэрэгтээ дэлхийн өнцөг булан бүрт шорлогийг олон янзаар хийдэг бөгөөд нэрний хувьд ч өөр, өөр нэртэй байдаг байна. Мексикийн халуун чинжүүтэй шорлогоос эхлээд Японы исгэлэн чихэрлэг шорлогуудын тухай бид та бүхэндээ сонирхуулъя.

Өвөрмөц шорлог хийх аргууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Карн асада (Мексик)
Карн Асада гэдэг нь нарийхан хэрчсэн, тако болон буритод ороосон мах юм. Үүнийг гуакамол, шарсан сонгино, шош зэрэгтэй иддэг байна. Сүмсний хувьд энгийн нимбэг, сармис, халуун чинжүүтэй байдаг аж.



2. Чуан (Хятад)
Энэ хоол нь хамгийн анх Хятадын Синьцзян дүүрэгт үүссэн боловч сүүлийн үед Бээжинд маш ихээр хийх болжээ. Чуаныг чинжүү, давс, гүнжидийн үр зэргээр амтлаж болно. Чуаныг хийхэд төрөл бүрийн махыг ашиглаж болдог байна.



3. Булгоги (Өмнөд Солонгос)
Булгоги нь сармис, чинжүү, лийр, ногоон сонгино, цагаан гаа, цагаан мөөгтэй сүмсээр амталсан үхрийн мах юм. Идэхийн өмнө ихэнхидээ салатны навчинд ороож сармисаар амтална. Мөн тусгай сүмс өгдөг.



4. Якинику (Япон)
Өмнө нь даршлахгүйгээр шууд нүүрсэн дээр шардаг бөгөөд сүмсний хамт иддэг. Исгэлэн, чихэрлэг амттай, гүнжидийн үр болон сармисаар амталсан байдаг.



5. Сатаи (Тайланд, Малайз, Сингапур, Индонези)
Байршлаасаа хамаарч мах нь төрөл бүр байж болох хэдий ч ихэнхидээ даршилсан байдаг. Хятад гал тогооноос ялгарах онцлог нь энд кокосын сүүг ашигладаг байна. Самрын тосны сүмс, цагаан гаа, сармис, чинжүү, давсаар амталсан байдаг учир маш өег байдаг байна.



6. Лечон (Испани, Филлипин, Куб, Пуэрто-Рико)
Бүтнээр нь шарсан гахай. Нэлээд аймшигтай харагдаж байгаа биз. Филиппины үндэсний хоол бөгөөд 16-р зууны үед “конкистадор”-ууд анх оруулж ирсэн байна. Пуэрто-Рико болон Латин Америкийн испани хэлтэй орнуудад ихээхэн хийж иддэг. Хэдийгээр эдгээр орон бүрт нэр нь ижилхэн ч бүс бүрээс хамаарч амт нь өөр байдаг.



7. Тандури (Энэтхэг, Пакистан, Бангладеш)
Тандыр хэмээх зууханд бэлтгэсэн тахианы мах. Махыг нь эхлээд йогуртанд даршилах бөгөөд дараа нь масло, сармис, цагаан гаа, сонгино болон кайенээр перецээр амталсан сүмсэнд хийнэ.



8. Сувлаки (Газрын дундад тэнгис)
Ихэнхидээ сувлакиг хийхэд гахайн мах ашигладаг бөгөөд заримдаа хонины мах, тахианы мах, загасны мах ашигладаг байна. Махаа дунд зэргийн хэмжээтэй зүсэж, оливын тос, орегано, нимбэгний шүүс, давс, перецэнд даршлана, дараа нь ил гар дээр болгож хэрэглэнэ. Грекийн фастфудын тоонд багтах бөгөөд түргэн хоолны газар бүрт байдаг.



9. Брааи (Өмнөд  Африк)
Барбекюг Өмнөд Африкт “Брааи” гэж нэрлэдэг. Үүнийг бэлдэхийн тулд төмөр саванд махаа амтална. Тухайн бүсээс хамаарч ямар төрлийн мах ашиглахыг шийддэг. Махаа өгөхдөө самрын тос, тоорын чанамалын хамт өгнө.



10. Йерк (Ямайка)
Йерк гэдэг нь маш халуун ногоотой сүмс юм. Ихэнхидээ тахианы мах, гахайн мах амтлахад ашиглана. Йеркийн үндсэн найрлаганд Ямайкийн перец, улаан халуун чинжүү, шанцай, ногоон сонгино, сармис, цагаан гаа, давс зэрэг багтдаг байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()