Махлаг хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

“Махлаг байна гэдэг эрүүл мэндээ хордуулж буй хэрэг” гэх яриа хүмүүсийн дунд нэлээд тархсан. Гэхдээ энэ нь тийм биш байдаг бололтой. Биеийн жингээ хэвийн байдалд тогтвортой байлгах нь жин байнга хасаж, нэмснээс хамаагүй дээр байдаг. Ингээд бид та бүхэндээ махлаг хүмүүсийн тухай итгэмээргүй, сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Махлаг хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Хүний биеийн жин нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр.
Үүнд зөвхөн генетикийн өөрчлөлт, бодисын солилцооноос гадна, таны өмнө барьж байсан хоолны дэглэмээс ч хамаарна. Хоол идэхгүй байх үед бодисын солилцоо мууддаг. Ингээд та дэглэм барьж байх үедээ 20 кг хасаж, дараа нь хэвийн хооллолтондоо орохоороо 15 кг-ийг нэмдэг аж.



2. Махлаг хүн бүр идэмхий байдаггүй.
Хэт идэх нь ходоодны цочрол бөгөөд заавал илүүдэл жинтэй холбоогүй. Судалгаанаас харахад махлаг, туранхай хүмүүс ижил хэмжээний илчлэгтэй хоолыг иддэг юм байна.



3. Яагаад ч юм махлаг хүмүүсийг муухай хэмээн үздэг ч:
XVII зууны үеийн Рубенсын зургийг хардаа. Сайхан биш гэж үү?



4. XIX-р зууны үед эрчүүд тухайн үеийн секс бэлгэ тэмдэг болсон Лилиан Расселын араас нэлээд гүйдэг байсан. Харин тэрээр 90 кг жинтэй байжээ. Мөн Мэрилин Монро ч гэсэн тийм ч туранхай байгаагүй гэдгийг санах нь зүйтэй.



5. Махлаг хүмүүст хамтрагч олох хэцүү байдаг ч боломжгүй зүйл гэж үгүй. Үүнээс болоод махлаг хүнтэй суусан хүмүүс гэр бүл, найз нөхдийнхөө дунд нэлээд асуудалтай тулгардаг. Албан ёсоор энэ төрлийн сонголт хийсэн хүн ердөө л хүн амын 5-10% нь юм байна.



6. Эмэгтэй хүн хэзээ ч өөрийн том таазнаас ичих ёсгүй бөгөөд түүнийг багасгах оролдлого ч хийх хэрэггүй.



7. Нэгдүгээрт нь энэ нь нарийхан бэлхүүстэй эмэгтэйгээс илүү эрчүүдийн анхаарлыг татдаг. Хоёрдугаарт, судалгаанаас харахад махлаг эмэгтэйчүүдийн IQ, туранхай эмэгтэйчүүдийнхээс өндөр гарсан байна. Шалтгаан нь Омега-3 ихээр агуулсан байдаг аж.



8. Илүүдэл жинтэй хүмүүс АНУ-д их байдаг гэж андуурах хэрэггүй. НҮБ-ын хийсэн судалгаагаар Мексик, Аргентин, Венесуэл, Ирак, Лив, Сири, Тринидада, Тобаго, Турк, Чех, Чили зэрэг орнуудад ч энэ асуудал маш ихээр тулгарч байгаа.



9. Британийн Чаунерын гэр бүлийнхэн анагаахын болон дэлхий дахины нэгэн томоохон асуудал болжээ. Өрхийн тэргүүн болох Филип (Phillip) 153 кг жинтэй, түүний эхнэр Одри (Audrey) мөн 153 кг жинтэй. Том охин Саманта нь 114 кг, бага охин Эмма нь 107 кг жинтэй юм байна. Ингээд тэд нийтдээ 525 кг жинтэй. Тэдний гэр бүлийн хэн нь  ч ажил хийдэггүй бөгөөд улсын халамжийн мөнгөөр 11 жилийн турш амьдарч байгаа. Яагаад хоолны дэглэм барьж болохгүй гэж?... хэмээн тэднээс асуухад “Бидэнд зав алга” гэж хариулжээ.



10. Нэгэн өдөр Клод Женкинс (Claude Jenkins) баранд үйлчлүүлэгчтэй зодолджээ. Тэрээр үйлчлүүлэгчийн хүзүүг шилээр зүсчихсэн юм байна. Шеппардын шүүх залууд “нийтэд тустай ажил” хийх ялыг оноосон. Учир нь Клод одоо 190 кг жинтэй, гурван цус харвалтын давжээ. Хорих ял оноосон бол тэрээр тэсэж гарах нь  юу л бол...



11. Кенли Тиггеман (Kenley Tiggeman) илүүдэл жинтэй хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг. 2012 оны 5 сард нисэхийн байгууллагынхан түүнд "нэг билет" зарахаас татгалзсан байна. Учир нь махлаг хүн хоёр хүний суудал эзлэх болно хэмээн үзжээ. Кенли нисэхийн байгууллагыг шүүхэд өгсөн байна.



7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()