Оршуулгын аймшигтай зан үйлүүд

Оршуулгын ёслол гэдэг таатай зүйл биш билээ. Тэгвэл зарим нэг орнуудад энэ ёслолыг хөгжилтэй арга замаар хийж өнгөрүүлдэг. Жишээлвэл: Алиалагч, дүүжин авс, тайчигч нар урьдаг гэх мэт. Ингээд бид та бүхэндээ энэхүү хачирхалтай ёслолуудыг танилцуулж байна.
Оршуулгын аймшигтай зан үйлүүд


1. Алиалагч
Европын ихэнхи орнуудад оршуулгын ёслолд алиалагчийг урьж авчирдаг. Энэ нь эртний Ромоос гаралтай бөгөөд нас барагсдын сүнсийг тайвшруулах зорилготой байдаг ажээ.



2. Фамадихана
Мадагаскарын иргэд “фамадихана” хэмээх ёслолыг 7 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ нь нас барагсдын ясыг эргүүлэх ёслол юм. Тэд нас барагсдын булшийг ухан гаргаж, хүүрний хамт бүжиглэдэг аж. Ингээд хүүрийн бүх хэсгүүд салхи авсны дараа ёслолыг дууссан хэмээн үзэж, эргэн булдаг юм байна.



3. Дүүжин авс
Хятад, Индонези болон Филиппинд нас барагсдыг хадан дээр өлгөдөг бөгөөд энэ нь тухайн нас барсан хүний биеийг ариусгах, амьтнаас хамгаалах зорилготой байдаг ажээ.



4. Задгай оршуулга
Төвдийн ихэнхи буддын шашинтнууд “ил тавих оршуулга”-г илүүд үздэг билээ. Энэ нь нас барсан хүн хамгийн сүүлийн удаа буян үйлдэж өөрийн биеэр амьтан хооллож буй санааг илэрхийлдэг юм байна.



5. Эндоканнибализм
Шинэ Гвинейн - Папуа болон Энэтхэгийн - Варигийн иргэд нас барагсдынхаа махыг иддэг байжээ. Хэдийгээр одоо энэ ёслол бараг үгүй болсон ч Варанасигийнхан одоог хүртэл нас барагсдынхаа махыг идэж, өөрийгөө ариуссан хэмээн үздэг аж.



6. Сати
IV зууны үед зарим Азийн соёл иргэншилд “нас барсан нөхрийнхөө хамт амьдаараа шатах эхнэрийн ёслол” гэж байжээ. Хэдийгээр эмэгтэй өөрийн дураар хамт шатаж байсан гэх яриа бий ч зурагнаас харахад тэднийг хүчээр шатаадаг байсан мэт...



7. Хуруу тайрах
Дани омгийнхны нөхөр нь нас барахад эхнэр болон хүүхдүүдийнхэн хурууны үзүүрийг тайрдаг байжээ. Энэ нь сэтгэл санааны болон бие махбодийн өвчнийг тэнцүүлэхэд оршиж байсан бөгөөд муу ёрын сүнсийг зайлуулах зорилготойгоор цавчсан хурууг шатааж булдаг байжээ.



8. Аборигенчуудын оршуулгын ёслол
Австралийн уугуул иргэд нас барсан иргэдээ улаан зосоор хучиж ил тавьдаг байсан бөгөөд түүний биеэс урсах шингэн нь нас барсан хүний амийг хэн авч явсан болохыг нь тодорхойлно гэж итгэдэг байжээ.



9. ”Хөгжилтэй авс”
Ганед тухайн хүний хийж байсан ажил мэргэжлийн утга санааг илэрхийлсэн авсанд нас барагсдыгаа оршуулдаг байжээ. Хамгийн анх энэхүү хачирхалтай авсыг 1950 онд хийж байсан бөгөөд авс нь ямар ч хэлбэр хэв маягтай байж болдог юм байна.



10. Ногоон оршуулга
Америкт амархан газарт боловсрох модон авсанд  нас барагсдаа оршуулдаг.  Үүнээс гадна хиймэл арал мэт авс ч байдаг аж. Энэ нь ногоон байгалиа дэмжих “рифбол” төсөл юм байна.



11. Тайчих үзүүлбэр
Сэтгэл санаагаар унасан ойр дотны хүмүүсийг сэргээхийн тулд Хятадад оршуулгын ёслол дээр тайчигчдийг ирж бүжиглүүлдэг байсан байна. Харин одоо Хятадад тайчих үзүүлбэрийг хориглодог болжээ.



5
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()