Япончуудын шөнө дундын яриа

Хачин жигтэй байдал, өвөрмөц сэтгэлгээгээрээ Япон улс нь дэлхийн олон оронд алдартай. Биднээс хэт алслагдмал соёл нь энэ газрыг ойлгоход бэрх, гайхалтай, харин хүмүүсийг нь “яавч эрүүл биш” болгож харагдуулж байгаа биз. Харин өөрсдөө бол үүнийгээ хачин жигтэй гэж огт боддоггүй. Өнөөдөр бид та бүхэндээ Японд домог мэт яригддаг сүнс, хий үзэгдлүүдийн талаарх баримтуудыг орчуулан хүргэж байна.
Япончуудын шөнө дундын яриа
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Өшөө авалт

Ийм түүхийн бүхий л боломжтой хувилбаруудыг бүх цаг үед, дэлхийн бүхий л улс орнуудын үлгэр домгоос сонсч байсан байх. Энгийн мөртлөө сургамжтай өшөө авалтын тухай ийм домог үргэлж тэдгээр сүнс, албингуудын ялагдлаар дуусдаг жамтай. Мөн сүнсний ангууч үргэлж золиос болоод байдаггүйн дээр ийм үйл явц орвонгоороо, аймшигтайгаар солигдох нь бий. Токиогийн олон дүүргүүдийн нэгд дөрвөн харгис дээрэмчдээс бүрдсэн нэгэн бүлэглэл байжээ. Тэдний нэг нь маш царайлаг, бие хаа сайтай бөгөөд үргэлж бүсгүйчүүдтэй танилцан, зочид буудалд болзоонд урьж, романтик үдшийг өнгөрүүлдэг байж. Гэтэл нэгэн удаа зочид буудлын өрөөнд нь болзоонд уригдсан хөөрхий бүсгүйг царайлаг эрийн хамтрагчид хүлээж байгаад түүн рүү дайрсан байна. Тэр нүгэлт өдөр царайлаг дээрэмчин эр нөгөө л байдлаараа бүсгүйн толгойг эргүүлж авч ирсэн нь энэ байв. Гэхдээ энэ явдал дээрэмчдийн хувьд л муугаар төгссөн байжээ. Зочид буудлын ажилчид өрөө хөлслөгсдийг гарч ирэхгүй удаад байхаар нээн ороод тэндээс бүлэг дээрэмчдийн хэдэн хэсэг болсон цогцсыг олж харжээ.



2. Сатору-кун

Энэ хууч ярианаас ургуулан бодоход утсаар тоглох нь их аюултай зүйл ажээ. Харилцагч этгээд хэн ч, бүр гаж донтон ч байж мэдэх юм. Ийм хуучны домог, хууч дээр тулгуурласан хэд хэдэн кино хүртэл бүтээгдэж байсан шүү дээ. Харин одоо бидний дараагийн өгүүлэх хууч яриа үүнтэй холбоотой бөгөөд танд энэ бүхний эцэст утсаар тоглох аймшигтай санагдах болно. Дэлхий дээр Сатору нэртэй нэгэн хий үзэгдэл байдаг жээ. Тэр таны ямар ч асуултанд хариулт өгөх чадвартай. Үүний тулд та сүнсийг дуудах ёстой бөгөөд халаасанд гар утас болон 10 иены зоос байхад л хангалттай. Автомат утас олоод зоосоо хийн өөрийнхөө гар утас руу залгана. Сүлжээнд холбогдмогц та “Сатору-кун хэрэв та энд байгаа бол миний өмнө гарч ирээч” гэж хэлнэ. /мэдээж японоор ярих хэрэг гарна л даа/.

 Ингээд бүхэл бүтэн нэг хоногийн турш Сатору таны дугаар руу залгаж, таны ард гарч ирэх хүртэл хаана явж байгаагаа мэдэгдэнэ. Сатору “би чиний ард байна” гэж хэлэхэд та шууд л хариулт авахыг хүссэн асуултуудаа тавих хэрэгтэй. Гэхдээ эргэж харж болохгүй. Хэрэв арагшаа харах эсвэл асуух зүйлээ мартах юм бол сүнс таныг аваад явчихна. Ийм нэгэн төстэй түүх Ансер гэгчтэй холбоотой. Гэхдээ зарчим нь арай өөр. Асуултууддаа хариулт авахын тулд та 10 хүн цуглуулах шаардлагатай бөгөөд нэгээс хоёр дахь руу, хоёр дахиас гурав дахь утас руу гэх маягаар нэгэн зэрэг залгана. Харин сүүлийн 10 дахь утаснаас нэг дэх утас руу... утаснууд бүгд холбогдоход Ансер танд хариулахад бэлэн болно. Аль нэг утсанд нь ...  тэр 9 хүний асуултанд хариулж харин 10 дахь нь азгүйтнэ. Учир нь Ансер түүнээс асуулт асуух ёстой юм.  Хэрэв тэр асуултанд хариулж чадахгүй бол 10 дахь азгүй хүний биеийн аль нэг хэсгийг авч явдаг. Учир нь Ансер бол зөвхөн толгойноос тогтох дөнгөж бүрэлдэж байгаа “хүүхэд” бөгөөд биеийнхээ бусад хэсгийг цуглуулж яваа нь тэр аж.



3. Чамд хөл хэрэггүй биз?

Энэ домгоос хүмүүс санамсаргүй тааралдсан, танихгүй хүмүүсийн асуултанд анхаарал болгоомжтой хандаж сурах сургамж авна. Магадгүй таны хариулт тухайн хүнийг гомдоож мэдэх болохоор тэр. Хамгийн сонирхолтой нь энэ түүхэнд зөв хариултын хувилбар гэж байхгүй. Асуултанд хариулахаас татгалзвал хөлгүй болно. Харин асуултанд хариулбал дахин нэг илүү хөл ургана.

Нэгэн удаа хичээлдээ явж байсан жаал хүүд хачин эмгэн дөхөж ирээд “Чамд хөл хэрэггүй биз?” хэмээн тулгаж асуужээ. Хүү хөгшин шуламнаас зугтах гэсэн боловч тэр дагасаар байж. Тэгэхэд нь залхсан хүү “Үгүй” хэмээн хашгирсан байна. Хүүхдийн орилох дуунаар гүйлдэн ирсэн хүмүүс засмал зам дээр хэвтэж байгаа нэг хөлгүй хүүг олж харсан гэдэг.



4. Окику

Японы аймшгийн хууч яриануудаас хамгийн нууцлагдмал, оньсого шиг нь Окику хүүхэлдэйн тухай юм. Домогт өгүүлснээр бол хүүхэлдэйн эзэн нас барсны дараа хүүхэлдэйд хүүхдийнх шиг хонгор зөөлөн үс маш хурдан ургаж эхэлсэн байна. Энэ хүүхэлдэйг 1918 онд 17 настай Ейкичи Сукуки хүү бяцхан охин дүүдээ бэлэглэсэн байжээ. Харин охин дүүг нь Окику гэдэг аж.

Залуу хүү хүүхэлдэйг Хоккайдо арлын боом хот Саппорогод болсон далайн үзэсгэлэн худалдаанаас худалдаж авсан аж. Охин дүүд нь ахынх нь авч ирсэн бэлэг маш их таалагдаж, гарнаасаа салгалгүй тоглодог байсан гэдэг. Гэтэл охин гурван настайдаа ханиад хүндэрснээс болж нас баржээ. Гэр бүлийнхэн нь хүүхэлдэйг тахилын ширээнд залж, өдөр бүр охины гэгээн дурсгалд зориулан залбирдаг байсан ч нэг удаа хүүхэлдэйд урт үс ургаж байгааг анзаарсан тэд охины сүнс хайртай хүүхэлдэйдээ оршсон болохыг ойлгожээ.



5. Каори-сан

Энэ домгийн эхлэл нь үнэхээр бие арзаймаар. Харин үргэлжлэл нь эхлэлээсээ аймаар. Юу нь аймшигтай вэ гэвэл уг түүхийн хоёрдугаар хэсэг нь зөвхөн жаахан хүүхдүүдийг айлгах бол өмнөтгөл юм. Японы өсвөр насныхныг бараг бүгдийг нь айлгаж дөнгөнө. Ахлах сургуульд элсэн орсон нэгэн охин үүнийгээ тэмдэглэхээр шийджээ. Чихээ цоолж ... Мөнгөө хэмнэхийн тулд охин чих цоолдог мэргэжлийн газар руу биш харин өөрөө цоолохыг илүүд үзсэн байна. Тэгэхдээ бүр зүүхээр худалдаж авсан анхны ээмгээрээ. Хэдэн өдрийн дараа чих нь хавдаж, аймшигтайгаар хатгуулж эхэлжээ. Каори охин толинд хартал нь чихнээс нь сонин цагаан утас унжиж байх нь тэр. Утсыг татаж авах гээд чангаатал охин тас харанхуй руу ороод явчихаж. Шалтгаан нь гэрэл тасарсанд биш харин тэрхүү утас охины харааны мэдрэл байсан бөгөөд сохорсон нь тэр байжээ. Ингээд төгссөнгүй. Байнгын харанхуйгаас болж галзуурсан Каори охин найз болон танил хараатай охидыг чихийг хазахаар гадагш гарчээ. Ганцаараа зугаалж явсан А хэмээх дээд ангийн охинтой таарсан Каори “Чихээ цоолуулах уу?” гэж асуугаад “Үгүй ээ, миний чих цоорхой” гэж хариултал ухасхийн дайрч ээмэгтэй чихийг нь тас хазан гүйж одсон байна.



6. Сенничимаэ

Энэ түүх Осакид тэртээх 1972 онд болсон эмгэнэлт явдлын талаар юм. Тэр үед гарсан гал түймэрт 170 гаруй хүн шатаж нас баржээ. Үхэгсдийн сүнс гудамжинд өдрөөр зугаалах нь ховор. Гэтэл ...

Жирийн нэгэн фирмийн энгийн нэг ажилтан эр бороотой үдэш гэртээ харьж явав. Мань эр метроноос гарч, шүхэрээ дэлгээд гудамжинд зөрөн өнгөрөх гөлөрсөн харцтай, бороонд норон алхах хачин жигтэй хүмүүсийг олж харжээ. Гэтэл нэг “эр” түүнтэй байнга тааралдаж байв. Гэнэт дэргэд нь такси зогсч суухыг санал болгожээ. Түүнд такси хэрэггүй байсан ч өнөөх таксины жолооч “эр” ятгасаар суулгаж дөнгөв. Энэ тийм ч асуудал үүсгэсэнгүй. Учир нь түүнд хачин хүмүүстэй хачин гудамж таалагдахгүй байсан тул хурдхан явахын түүс болж байв. Цас шиг цагаан цонхигор царайтай таксины жолооч: “Таны дэргэдүүр өнгөрч яваад хоосон гудамжинд, юунаас ч юм айж бэргээд яваа таныг хараад би туслах ёстойгоо ойлгосон” хэмээн ярьсан байна.



7. Ханако-сан болон ноён Сүүдэр

Япончууд усыг үхэгсэдийн ертөнцтэй нягт холбоотой гэж үздэг. Тиймээс ч олон хууч ярианд ариун цэврийн өрөө болон түүний нууцлаг “оршин суугчдын” талаар өгүүлдэг биз. Тэдгээрээс хамгийн түгээмэл, алдартай түүхүүдийн талаар өгүүлье.

Шөнө дунд сургууль дээрээ ирж хамгийн хойд талын корпуст ороод гурав болон дөрөвдүгээр давхрын дунд зогс. Ингэхдээ гэрээсээ төрөл бүрийн амттан болон лаа авч ирсэн байх ёстой. Энэ бүхнээ ардаа тавиад түнэр харанхуй руу харан “Ноён Сүүдэр, миний гуйлтыг сонсооч” гэж хэлнэ. Тэр үед харанхуйгаас нэгэн ноён гарч ирээд таны хүслийг биелүүлэх болно. Гэхдээ ердөө лаа унтраагүй тохиолдолд. Хэрэв лаа унтарчихвал харгис ноён таны биеийн аль нэг хэсгээс авч одно.

            Өөр нэг хувилбар. Та ариун цэврийн өрөөнд ороход танаас улаан цаас авах уу цэнхэрийг авах уу гэж асууна. Сонголт цөөн бөгөөд эмгэнэлтэй. Хэрэв та улаан гэж хэлбэл таныг хэдэн хэсэг сийчиж, хавиар нэг цусаар будна. Харин цэнхэр гэж хэлбэл таны цусыг дусал ч үлдээлгүй сорох болно.

            Таагүй боловч таныг амьд үлдээх нэг хувилбар ч бас байна. Хэрэв та шар гэж хэлбэл таны зогсч буй ариун цэврийн өрөө тэр чигээрээ ялгадсаар дүүрнэ. Мэдээж энэ тийм таатай биш зүйл ч та сэлж чаддаг бол амьд үлдэх магадлалтай. Амьд үлдэж чадсан та баасны заваан үнэрийг ч тоохгүй.

            Ийм нэг ижил төстэй хувилбар ч бий. Гэхдээ энэ зөвхөн шөнөөр л тохиолддог. Дунд сургуулийн ариун цэврийн өрөөний эрэгтэйчүүдийн дөрөв дэх кабинд нэгэн дуу хоолой амьдардаг. Хэрэв тэнд шөнийн цагаар орвол тэрээр “Улаан цув уу, цэнхэр үү?” гэж асууна. Улаан цув гэсэн сонголт дээр буусан тохиолдолд хахирган дуу хоолойны эзэн таны араас нуруунд хутга зооно. Харин цэнхэр гэх юм бол та цусгүй хөхөрч хоцорно.

Ийм зүйлд итгэдэггүй нэгэн зоригтой хүү хууч яриаг худал болохыг батлахаар шийджээ. Тэр шөнө хүү эргэж ирээгүй бөгөөд маргааш  өглөө нь түүнийг нуруундаа хутга зоолттой, харин цус нь улаан цув адил бүх биеийг нь бүрхсэн байхыг олжээ.

Мөн Ханако-сан гэх нэртэй хувилбар ч бий.      

1). Ариун цэврийн өрөөний гуравдахь кабины хаалгыг балбаад “Ханако-сан, хамт тоглоё!» гэж хэлэхэд хариуд нь “Тэгье!” гэх нь сонсогдоод “каре” үсний засалттай, улаан банзалтай охин гарч ирнэ.
 
2.) Хэн нэг нь хоёрдугаар кабин руу орох ёстой бөгөөд гадна нэг хүн харж үлдэнэ. Гадаа үлдсэн нь кабины хаалгыг дөрвөн удаа, харин дотогш орсон нь хоёр удаа тогших ёстой болно. Дараа нь хамтдаа нэгэн зэрэг 3 болон түүнээс дээш хүн “Хамт тоглоё Ханако-сан. Чи юугаар тогломоор байна резиндэж үү эсвэл дээсээр үү” гэж асууна. Дуу хоолой “Тоглоё. дээсээр” хэмээн хариулна. Тэгэхэд ... цагаан цамцтай охин гарч ирээд кабинд байгаа хүүхдийн мөрөнд хүрэх болно.



8. Үхрэн толгойт мануухай

Комацу Сакё гэх зохиолч нэгэн цагт үхрэн толгойтын тухай аймшгийн өгүүлэг бичжээ. Энэ бүхнээс дээрх хууч яриа эхтэй бөгөөд хэдийн хотын аман зохиол, үлгэр тууль мэт ярьдаг болсон байна. Ерөнхийдөө энэ түүх Кан-эйгийн он буюу 1624-1643 оноос эхтэй. Энд хуудас дүүрэхээр өгүүллэг байхгүй бөгөөд “Надад өнөөдөр үхрийн толгойны тухай нуруу хүйт дааж бие арзаймаар түүх ярьж өглөө. Гэхдээ би түүнийг дүрсэлж чадахгүй нь, учир нь хэтэрхий аймшигтай” гэсэн өгүүлбэр л байдаг аж. Энэ түүх ямар ч номонд дурдагдаагүй бөгөөд зөвхөн ам дамжин ирсэн байна.

Нэгэн удаа сургуулийн автобусанд бага ангийн багш аймшигтай түүх ярьж өгсөн юм. Үргэлж л сахилгагүйтэж, үймүүлж байдаг хүүхдүүд тэр өдөр чив чимээгүй сууж байлаа. Тэдэнд үнэхээр аймаар байсан юм. Ярих чадвартаа баттай итгэдэг багш хамгийн сүүлд нь хамгийн аймшигтайг нь ярихаар шийджээ. Мэдээж энэ нь үхрэн толгойтын тухай. Тэр дөнгөж ярьж эхэлтэл хүүхдүүд түүнээс “Багшаа больё” хэмээн гуйж эхлэв. Олонхи нь айснаасаа болоод цонхийж, нэг хэсэг нь уйлж байлаа. Гэвч багш тоосонгүй, харин түүний нүд яг л эрлэгийн элчийнх шиг гүн хар, хоосон болжээ. Автобус зогсоход багш сэхээ орж, эргэн тойрноо харав. Тэр нэг л таагүй зүйл болсныг ойлгосон байна. Жолооч үхтлээ айсан байсан бөгөөд усан хулгана болтлоо хөлсөндөө нэвт норжээ. Тэр цааш явж чадахаа байгаад зогссон хэрэг байв. Эргэн тойрноо харсан багш хүүхдүүд бүгд ухаан алдан унаж, амнаас нь хөөс цахарч байгааг олж харсан гэнэ. Дахиж тэр хэзээ ч дээрх домгийг яриагүй юм.



 9. Чихээ хүртэл зүсэгдсэн амтай эмэгтэй

Энэ домгийн түүхийн талаар кино хүртэл байдаг. Хүүхэд тамладаг зэрэмдэг эмэгтэйн тухай ийм аймшигтай зүйл хэн бодож олдог байна аа гэмээр. Тэр хүн мэдээж сэтгэцийн асуудалтай байсан байх. Өөр нэг хувилбараар бол цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс болж зэрэмдэглэгдсэн эмэгтэйн тухай юм. Энэ аймшигт мануухайн түүх олны дунд түгээмэл. Учир нь цагдаагийнхан хавтас хэргийн архив, сонин болон телевизийн мэдээллээс энэ талаар мэдээлэл олсон байдаг.

Домогт өгүүлснээр, тус улсын гудамж болгонд нүүрэндээ алчуур зүүсэн ер бусын үзэсгэлэнт бүсгүй тэнүүчлэн явдаг аж. Тэр бүсгүй хүүхэдтэй таараад өөрийгөө хөөрхөн эсэхийг асуудаг байна. Хэрэв хүүхэд асуултанд нь шууд хариулахгүй бол тэр амны хаалтаа авч чихээ хүртэл зүсэгдсэн амаа харуулахад аймшигтай хурц шүд, могойн хэл харагддаг байна. Үүний дараа тэр “Одоо ямар байна?” гэж асууна. Хэрэв хүүхэд “аймаар эсвэл муухай байна” гэж хариулбал бүсгүй түүний толгойг тасаддаг гэнэ. Харин сэтгэлд нь нийцсэн хариулт өгвөл хүүхдийн амыг ч өөрийнх шигээ болгодог ажээ. Хэрэв аврагдахыг хүсвэл түүний эхний тавьсан асуултанд түгдрэлгүй, эерэг хариулт өгөх хэрэгтэй ажээ.

Дараагийн түүх бол өгүүлэгч нь өвөг эцгийнхээ 1953 онд бичсэн тэмдэглэлийн дэвтрээс авсан болно. Тэр Осакад очиход түүнд цөмийн дэлбэрэлтэнд өртөж эрэмдэг болсон бүсгүйн талаар ярьжээ. Энэ түүхйиг сонссон хүн гурав хоногийн дараа нүүр дүүрэн шарх сорви, дэлбэрэлтээс болж зүсэгдсэн амтай тэр бүсгүйтэй тааралддаг аж. Ингээд гурав дахь өдрийн шөнө өнөөх бүсгүй түүнд ойртож ирэд “Би хөөрхөн байна уу үгүй юу?” гэж асуусан байна. Харин өгүүлэгчийн өвөг эцэг нь “Чи их үзэсгэлэнтэй юм аа” гэж хариултал “Би хаанаас ирсэн бэ?” гэж дахин асуужээ. “Би таныг Кашими эсвэл Исегээс ирсэн байх гэж бодож байна” /цөмийн дэлбэрэлт болсон газруудын нэр/ гэтэл бүсгүй хариултанд сэтгэл хангалуун үлдэж, алга болсон гэнэ. Өвөг эцэг нь маш их айсан бөгөөд хэрэв тэр буруу хариулбал нөгөө ертөнцөд морилох байжээ.



10. Тэк-тэк

Америкчууд энэ аймшгийн түүхийг “Клэк-клэк” гэж нэрлэдэг. Энд галт тэргэнд дайруулж хэдэн хэсэг хуваагдсан эмэгтэйн тухай өгүүлдэг байна.

Галт тэргэн доогуур орж, бие нь хоёр хэсэг хуваагдсан Касима Рэйко гэгч эмэгтэй тохойгоороо биеэ тээн хөдөлгөж шөнөөр тэнүүчилдэг аж. Түүний явах нь “тэк-тэк” гэсэн хачин авиа гаргадаг гэнэ. Хэрэв түүнтэй хэн нэг нь тааралдах юм бол хөөж гүйцэн амийг нь хөнөөж, өөр шигээ зэрэмдэг болготлоо зогсохгүй. Ингэхдээ тэр ташуур ашигладаг. Энэ эмэгтэй бүрэнхий болсон хойно гэртээ оролгүй гадаа тоглож байгаа хүүхдүүдийг “авч явах” дуртай гэж ярьдаг байна.

Өөр нэг хувилбараар, залуухан эр амралтын өдрөөрөө цанаар гулгахаар шийджээ. Тэр цанаар гулгахад нь саад болохооргүй хүн багатай газрыг илүүд үзжээ. Тэр ойн дэргэдэх замаар ганцаар явж байв. Гэтэл тэр ойгоос тусламж эрэн хашгирах дуу сонссон байна. Дуу гарсан зүг явсаар ойртож очоод цасанд бүсэлхийгээ хүртэл шигдсэн эмэгтэйг олж харжээ. Тэр цаснаас гаргахыг түүнээс гуйжээ. Ингэхэд мань эр эмэгтэйн гараас бариад чангаатал сэв хийгээд л гараад ирж. Хартал эмэгтэй бөгсөн биегүй нэгэн байв. Тэр бүү хэл бөгсөн бие тасарч үлдсэн гэх онгорхой нүх ч байсангүй. Гэтэл нөгөө эмэгтэй тачигнатал инээж гэнэ.......




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()