Онгоцны ослын үеэр хэрхэн амьд гарах вэ?

2015-06-09, 21:43
18,439
Судалгаанаас үзэхэд метроноос илүү онгоц нь илүү аюулгүй хэмээн гарчээ. Гэхдээ автомашины ослоос амьд гарч чадах бол онгоцны ослоос амьд гарч чадах эсэх нь эргэлзээтэй. Ингээд энэхүү аймшигт зүйл хэрвээ танд тохиолдвол хэрхэн амьд үлдэх тухай аргуудаас хүргэе. 
Онгоцны ослын үеэр хэрхэн амьд гарах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


Та аюулгүй байдлыг сайн баримтлаж, сандарч тэвдэхгүй байвал зарим тохиолдолд онгоцны ослоос амьд гарах боломжтой юм байна. 

1. Суудал сонголт
Онгоц аль талаараа мөргөж унах бол гэдгийг тааж мэдэх хэцүү. Ослын гарцнаас эхлээд 5 суудал хамгийн аюулгүйд тооцогдоно. Мөн хаалганы дэргэд  байрлах суудлыг сонгоорой. Энэ нь таны амьд гарах боломжийг нэмэгдүүлнэ.


2. Хувцас сонголт
Нисэхээс айдаг хүмүүст ялангуяа нэн шаардлгагатай. Урт ханцуй болон жийнс нь  хүнд бэртлээс хамгаална.Онгоцонд түлш их байдаг учир шатах магадлалтай бөгөөд амархан шатах хувцас өмсөхөөс сэргийлээрэй. Гуталны хувьд пүүз сонгосон нь дээр.


3. Аюулгүйн дүрэм
Онгоцны үйлчлэгчийн ярьж буй аюулгүйн дүрмийг анхааралтай харж, сонсох хэрэгтэй. Тэд аюулгүйн гарц хаана байрлаж буй талаар зааж өгөх болно. Үүнийг мэдэж авах хамгийн чухал шүү.


4. Аюултай хугацаа
Статистикаас харахад онгоц ихэнхидээ хөөрснөөс хойш 3 минутын дараа эсвэл газардахаас 8 минутын өмнө осолддог байна. Энэ үед унтахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй анхааралтай байх хэрэгтэй.


5. Бүү сандар
Ослын үед сандрах нь хамгийн аюултай. Энэ нөхцөлд тайван байна гэдэг тийм ч хялбар зүйл биш л дээ. Гэхдээ л аль болох өөрийгөө хянаж, мөн бусдад итгэх хэрэггүй л болов уу. Учир нь тэд ч гэсэн тань шиг байдалтай байгаа. Хэрвээ онгоц аль хэдийн газардсан байвал ямар ч нөхцөлд яаралтай онгоцноос буух хэрэгтэй.


6. Тусламж бүү хүлээ
Зорчигчид нэг нэгэндээ анхаарал хандуулна гэдэг юу л бол. Туслана гэдэг сайн зүйл ч амь нас нь хутганы ирэн дээр байхад энэ талаар санах хүн цөөхөн л байдаг. Ямар нэгэн  тушаал өгнө гэж хүлээсний хэрэггүй бөгөөд эргэн тойронд болж бүй зүйлд анхаарал бүү хандуул. Бүх анхаарлаа өөртөө хандуулж, хэрхэн амьд гарах талаараа бодох хэрэгтэй.


7. Ачаа
Ачаагаа авахын төлөө битгий зүтгээрэй. Хэдийгээр танд хугацаа байгаа мэт санагдах ч бодит байдал дээр тийм биш гэдгийг санах хэрэгтэй. Хамгийн жижигхэн ачаа хүртэл амьд гарахад тань саад болох магадлалтай.


8. Аюулгүйн бүс
Онгоцны үйлчлэгчийн аюулгүйн бүс зүүх сануулгыг тоохгүй өнгөрөх хэрэггүй. Аюулгүйн бүс зүүсэн тохиолдолд онгоц мөргөлдөх үед та суудлаасаа шидэгдэхгүй бөгөөд биеэ гэмтээхгүй гэсэн үг. Мөн ослын өмнө зөв байрлал авахыг хичээгээрэй. Бүх биеэрээ урд буй сандал руу наалдах хэрэгтэй. Хэрвээ тийм сандал байхгүй бол бөхийж суугаад хоёр гараараа өвдгөө бариарай.


9. Гүйгээрэй
Онгоц маш их хэмжээний түлштэй явж байдаг учир осол гарах үед дэлбэрэх магадлал өндөртэй байдаг. Онгоцноос гармагцаа шууд л гүйх хэрэгтэй бөгөөд онгоцны ойролцоо зогсох шаардлагагүй. Судалгаанаас харахад дэлбэрэлт болоход ердөө л 1,5 минут хангалттай болох нь батлагджээ.


10. Онгоцны сонголт
Энэ тохиолдолд хэмжээ хамааралтай байдаг байна. Судалгааг АНУ-ын иргэний нисэх хүчний байгууллагын мэргэжилтэнгүүд хийсэн бөгөөд том онгоц мөргөлдөх үед кинетикийн энергийг ихээр шингээдэг учир зорчигчид гэмтэл авах нь бага ажээ.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()