Цаазын ял авсан хоригдлуудын сүүлчийн зоог

Хэрвээ танд амьдрах нэг л өдөр үлдсэн бол ямар хоолыг хамгийн сүүлчийн удаа зооглохыг хүсэх вэ? Цаазаар авахуулахын өмнөх зоогийг хоригдлуудаас асуудаг бөгөөд хүссэн хоолыг нь өгдөг ажээ. Зарим нь хамгийн дуртай, тансаг хоолоо захиалдаг бол зарим нь юу ч идэхгүй байхыг илүүд үздэг байна. Ингээд бид та бүхэндээ цаазын ял авсан 12 хоригдлын хамгийн сүүлчийн зоогийг сонирхуулъя.

Цаазын ял авсан хоригдлуудын сүүлчийн зоог
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Ronnie Threadgill нь 40 настай Техасын иргэн. Аллагын хэргээр хоригдсон бөгөөд үхлийн тариа хийлгэх ял сонсчээ. Тэрээр шарсан тахианы мах, эрдэнэ шиш, талх, лийр идэхийг хүссэн байна.



2. Ferdinando (36 настай) болон Bartolomeo (39 настай) нар 2 аллагын хэргээр шоронд оржээ. Тэд цахилгаан сандал дээр суухын өмнө шөл, талх, шарсан мах цай зооглохыг хүссэн юм байна.



3. 40 настай Teresa бүсгүй аллага болон хулгай дээрмийн хэрэг хийсэн бөгөөд үхлийн тариа хийлгэх болжээ. Тэрээр Dr.Pepper ундаа болон шарсан тахиа, вандуй, алимны бялуу захиалсан байна.



4. Allen Lee хэмээх 54 настай эр, нийт 3 аллага 1 хулгай дээрмийн хэрэг хийжээ. Тэр цахилгаан сандалд суухын өмнө шарсан хавч, шарсан төмс, сам хорхой болон шар айраг захиалжээ.



5. Ted Bundy цахилгаан сандалд суух ял авчээ. Учир нь тэрээр 35-аас дээш аллага, хүчин, дээрмийн хэргүүд болон шоронгоос оргохыг завдсан юм байна. Тэр сүүлчийн зоогоо захиалаагүй бөгөөд түүнд дараах зоогийг өгчээ.



6. Ronnie Lee нь 2 хүн амины хэрэг болон дээрмийн хэрэг хийжээ. Тэрээр хамгийн сүүлд хавч, шарсан мах, зайрмаг болон алимны бялуу идсэн байна. Мөн тэр хоол идэх зуураа “Lord of the Rings” кино үзэхийг хүсчээ.



7. Stephen Anderson нь нийт 7 хүн амины хэрэг, хулгай дээрэм болон шоронгоос оргох оролдлого хийжээ. Тэрээр үхлийн тариа тариулах ял сонссон бөгөөд сүүлчийн удаа шарсан талх, алимны бялуу, эрдэнэ шиш, шоколадтай зайрмаг идэхийг хүссэн байна.



8. Ricky Ray 2 аллагын хэргээр шоронд оржээ. Тэр үхлийн тариа тариулахын өмнө шарсан мах, шарсан тахиа, интоорын ундаа болон алимны бялуу хүсчээ. Ricky алимтай бялуугаа идээгүй бөгөөд “би эргэж ирээд идэе” хэмээн хэлсэн байна.



9. John Wayne мөн л үхлийн тариа тариулахаар болсон. Учир нь тэр 33 хүн алж, нэг хүчингийн хэрэг хийжээ. John Wayne 12 шарсан сам хорхой, KFC-ын тахиа болон гүзээлзгэнэ сүүлчийн удаа зооглосон байна.



10. Timothy хүн амины хэрэгээр хоригдож байсан бөгөөд үхлийн тариа тариулах ял сонсчээ. Тэр хамгийн сүүлчийн удаа зайрмаг идэхийг л хүссэн байна.



11. Angel Nieves хүүхдийн хулгай, аллагын хэргээр хоригдож байжээ. Тэрээр үхлийн тарианы өмнө юу ч идэхийг хүсээгүй байна.



12. Victor хүүхдийн хулгай болон аллагын хэрэг хийсэн бөгөөд үхлийн тариа тариулах ял сонсчээ. Түүний сүүлчийн зоог нэг ширхэг вандуй л байв.



11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()