Зөв хооллолтын талаарх буруу ойлголтууд

Орчин үед зөв хооллох гэж хичээгээгүй, оролдоогүй хүн гэж үгүй болов уу. Турах, өнгөлөг царайтай болох, ходоод гэдсээ цэвэрлэхийг хүссэн хүн бүр хамгийн түрүүнд зөв хооллолтон дээр анхаарал хандуулдаг. Харамсалтай нь эдгээр зөв хооллолтын бүтээгдэхүүнүүд заримдаа худлаа байдаг бөгөөд таны эрүүл мэндэд тийм ч таатай байдаггүй бололтой.

Зөв хооллолтын талаарх буруу ойлголтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Жүүс уухаар жин нэмдэггүй
Үнэн хэрэгтээ жүүс гэдэг шингэн илчлэгийн эх үүсвэр бөгөөд жимснээсээ муу үр дагавартай байдаг. Тиймээс “шилдэг өөх хайлуулагч” гэдэг бол худлаа ойлголт юм.



2. Турмаар байвал жимс ид
Үнэн хэрэгтээ нэг кг чанасан хиам дунджаар 2800 ккал илчлэгтэй байдаг бол 1 кг усан үзэм 2000 ккал илчлэгтэй байдаг аж. Нэг удаад нэг кг хиам идэх хүн бараг байхгүй ч нэг удаад нэг кг усан үзмийг бол хялбархан идэх биз. Хэрвээ тухайн хүн  хөдөлгөөний идэвхи багтай байдаг бол эмэгтэйчүүд 2400 ккал, эрчүүд 3200 ккал илчлэгийг өдөрт хэрэглэх хэрэгтэй. Харин та жин хасах гэж байгаа бол эмэгтэйчүүд 1800 ккал, эрчүүд 2600 ккал идэх хэрэгтэй. Тиймээс жимс идэхдээ илчлэгийн сайн хараарай.



3. Лайт болон 0% тослог гэсэн бүтээгдэхүүнүүд хамгийн зөв
Үнэн хэрэгтээ энэ бол зүгээр л сурталчилгаа. Хэрвээ өөх тосноос бүрэн татгалзвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.Тархины тал хувь нь өөхнөөс бүрддэг. Тослоггүй хоол нь цадсан мэдрэмжийг төрүүлдэггүй бөгөөд ширээнээс босмогц өлсөх мэдрэмж төрнө. Ингээд тухайн хүн дахин 0%-ийн тослогтой зүйл идэхийг хүсэх болно.Үүнээс болоод жин нэмэгдэнэ.



4. Рестораны хоолны хамгийн илчлэг багатай нь суши болон кимбаб байдаг
Үнэндээ эдгээр хоолны ихэнхи нь майонез болон 45%-ийн тослогтой бяслагийг агуулсан байдаг. Тиймээс энгийн кимбаб 500 ккал илчлэгтэй байх магадлалтай. Хэрвээ та илүүдэл жинтэй тэмцэж байгаа бол энэ тал дээр нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй.



5. Өөх хайлуулдаг бүтээгдэхүүн байдаг
Хан боргоцой, папайя, грейпфрут, сармис, далайн байцаа болон уураг ихтэй бүтээгдэхүүнүүд өөх хайлуулдаг гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ та идэж байгаагаасаа илүү их энергийг зарцуулсан тохиолдолд л таны өөх хайлах болно.



6. Чихэрлэг зүйлс идэхгүй бол тархи муу ажиллана
21-р зуунд чихрийн шижин өвчин маш ихээр дэлгэрэх болсон билээ. Орчин үед бүх зүйл чихэртэй байх болсон бөгөөд чихэрлэг зүйлс нь тархины үйл ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт хүмүүс итгэлтэй байдагтай холбоотой болов уу.



7. Ургамалын тосноос оливын тос илүү сайн
Оливын тосны үйлдвэрийн байгууллагууд маркетингийнхаа сурталчилгааг маш сайн хийснээр оливын тосыг ургамалын тосноос илүү ашигтай хэмээн хүмүүст ойлгуулж чадсан. Цэвэршүүлсэн оливын тос нь хуурганд тохиромжтой боловч салат хийхэд тохирохгүй. Учир нь цэвэршүүлэх явцад А болон Е амин дэмүүд алга болсон байдаг. Тиймээс салатанд зөвхөн цэвэршүүлээгүй тос ашиглах хэрэгтэй.



8. Моно хоолны дэглэм жингээ барихад тохиромжтой
Маш олон төрлийн моно хоолны дэглэм байдаг бөгөөд энэ нь хоолондоо зөвхөн нэг төрлийн хоолыг хэрэглэх явдал юм. Гэхдээ моно хоолны ямар ч дэглэм эрүүл мэндэд хортой гэдгийг санах нь зүйтэй.  Жишээлбэл: Хамгийн илчлэгтэй дан шоколадны дэглэмийг барьснаар жин хасах боломжтой боловч ойр ойрхон баривал чихрийн шижин өвчний хоёрдугаар зэрэг, нойр булчирхайн үрэвсэлтэй болох магадлалтай. Тараг, өргөст хэмх, ээдэм, алим, гурвалжин будаа, хан боргоцойны гэх мэт нэг төрлийн хоолны дэглэм барьснаар бие эрхтэнгүүд зарим нэгэн макро болон микро элемэнтийн дутагдалд орж, дотор эрхтэн муудах болон нүүр царай ядруу болж харагдах нь бий.



9. Шувууны мах болон бусад махыг, загасны мах орлоно
Заримдаа долоо хоногийн долоон өдөр загас идэх хэрэгтэй гэсэн хоолны дэглэм байдаг. Гэхдээ энэ төрлийн зааврыг зөвхөн хоолны зөвлөгч эмч өгөх ёстой бөгөөд тухайн өвчтөний эрүүл мэндийн байдлыг сайн нягтлан үзэх хэрэгтэй. Тахианы цээж болон цацагт хяруулын мах нь уураг ихтэй боловч өөх тос бага байдаг учир жин хасах гэж байгаа болон булчингийн жин нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэглэдэг байна.



10. Согтууруулах ундааг тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд тустай
Согтууруулах ундаа бол хоол биш боловч их хэмжээний илчлэгтэй байдаг. Гэр аргаар хийсэн зарим нэг бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд тустай байдаг ч согтууруулах ундаа нь тустай гэхээсээ илүү муу үр дагавар ихтэй байдаг шүү.



 

28
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()