Сурталчилгаа (15)
Хаах

Муамар Каддафигийн тухай сонирхолтой 40 баримт

Ливийн удирдагч асан хурандаа Муамар Каддафи (Muammar Gaddafi)-ийн талаар элдэв цуу яриа, үнэн худал нь мэдэгдэхгүй баримтууд олон байдаг. Хэдийгээр энэ нууцлаг удирдагчийн талаарх бараг бүх мэдээлэл сөрөг хандлагатай ч, түүний тухай зарим нэг баримтуудыг орчуулан хүргэж байна.
Муамар Каддафигийн тухай сонирхолтой 40 баримт

 
1. Бүтэн нэр:
Муамар бен Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Хамид аль-Каддафи (Muammar Muhammad bin Abdel Salam Abu Menyar bin Hamid al-Gaddafi)

2. Хэн ч түүний нэрийг зөв бичиж чаддаггүй.
Каддафи гэх нэрийг латин галиглалаар бичсэн 30 гаруй оролдлого байдаг. Тухайлбал, Gaddafi, Gathafу, Gathafi, Gadafy, Qaddafi гэх мэт.

3. Төрсөн он сар нь тодорхой биш.
Ихэнхи намтар түүх судлаачид түүнийг 1940 онд төрсөн хэмээн үздэг. Харин Каддафи өөрийгөө Ливийн өмнөд хэсгийн элсэн цөлд орших Бедиунчуудын отогт 1942 оны зургадугаар сарын 19-нд төрсөн хэмээн ярьсан байдаг.

1970 онд авахуулсан энэ зурган дээр Ливийн удирдагч, 27 настай хурандаа Муаммар Каддафи цэргийн дүрэмт хувцастайгаа байгаа нь. Тэрээр Лив улсыг 1969 онд хүний амь хороолгүйгээр цэргийн эргэлт хийж төрийн эрхийг гартаа авсан цагаас эхлэн удирджээ.



4. Түүний эцэг Аль-Каддафа омгоос гаралтай нэгэн.
Түүний эцэг Каддафи тэмээ, ямаа маллаж, нүүдэллэдэг байсан бол ээж нь гурван эгчийнх нь хамтаар гэр орноо авч явдаг байв.



5. Ливийн дарангуйлагч болон Францын цэргийн офицер хоёр үнэхээр хоорондоо ялгахын аргагүй адилхан.
Өөр нэг таамаглалаар бол, Каддафийг 1941 онд Ливийн цөлд осолдсон “Эрх чөлөөт Франц” /FAFL/ Агаарын цэргийн хүчний офицер, ахмад Альберт Прециозийн хүү гэлцдэг байна.
 
6. Өөрийн улсдаа шинэ нэр бодож олжээ
Каддафи улсдаа “Жамахирия” хэмээх шинэ нэр өгсөн байна.

7. Төрийн тэргүүнээс өөр нэг ч албан тушаал хашаагүй
Тэр 1979 оноос хойш Лив улсад төрийн нэг ч албан тушаал хашаагүй бөгөөд төрийн тэргүүн байхад энэ нь саад болох вий гэж үздэг байжээ.

8. Хувьсгалын удирдагч ах
Ливчүүд түүнийг "аль-ах аль-каид ассаура" буюу "хувьсгалын удирдагч ах" гэж нэрлэдэг.

9. Хэдийгээр 1976 онд Каддафи хошууч генерал цолтой болсон ч, тэрээр хурандаа цол, нэршилээ хадгалж авч үлдэж чаджээ.



10. Түүний хамгаалагч бүсгүйчүүд
Каддафигийн хувийн хамгаалалтанд хумсаа тод өнгөөр будаж, калашников автоматаар зэвсэглэсэн 40 онгон бүсгүй гардаг байжээ.

11. Ингэтэй аялагч
Гадаад улс орон руу аяллаар явах үедээ Каддафи сүүг нь уухын тулд ингэ авч явдаг байжээ.

12. Түүний биширдэг хүмүүс
Тэрээр Авраам Линкольн, Махатма Ганди нарыг биширж, шүтдэг байв.

13. Маш хөдөлмөрч нэгэн байжээ
Каддафи ажиллах чадвар маш өндөртэй. Түүнийг хоногт 16-18 цаг ажилладаг байсан гэх яриа ч бий.

14. Хуанли өөрчилсөн нь
Каддафигийн Засгийн эрхэнд гарсныхаа дараа хийсэн эхний алхам бол хуанли өөрчилсөн явдал юм. Цаг тооллыг тэрбээр мусульман зөнч Магометын нас барсан оноос эхлүүлжээ. Мөн үүнийг дагаад сар болон жилийн нэршил ч өөрчлөгдсөн байна.

15. Ятгалт
2009 оны 11 дүгээр сард Апеннинд хийсэн айчлалынхаа үеэр, Муамар Каддафи хэдэн зуун царайлаг Итали бүсгүйчүүдийг Ром дахь өөрийн харшдаа авч ирж, улмаар лалын шашинд дагаар орохыг ятгасан гэдэг.



16. Номер нэг алан хядагч
1981 онд Америкчууд түүнийг Ерөнхийлөгч Рональд Рейганы амь насыг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгасан байна. Ийнхүү Америкчууд Каддафиг “номер нэг алан хядагч” гэсэн статустай болгожээ.



17. Аймшигтай алан хядах үйл ажиллагаа
Каддафийн дэглэмийн үетэй холбоотой бүхий л алан хядах үйл ажиллагаануудаас хамгийн алдартай нь 1988 оны 12 дугаар сарын 21-нд Шотландын Локкерби хотын дээгүүр нисч явсан “Pan American” компанийн зорчигч тээврийн онгоцыг дэлбэлсэн явдал юм. Үүний улмаас 270 хүн амиа алдсан билээ.

Алан хядах үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэгт хоёр Лив иргэдийг сэжиглэжээ. 1999 онд сэжигтнүүд Голландын шүүхийн өмнө дуудагдаж, харин 2003 онд Ливи улс албан ёсоор дээрх алан хядлагад хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэн, амиа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр өгөхийг зөвшөөрсөн байна.

18. Элчин сайдын яамнаас гал нээжээ
Тэрээр 1984 онд Лондон дахь "Ливийн элчин сайдын яам"-ны байрнаас Каддафийн эсрэг үг хэлсэн Ливийн цагаачдын эсэргүүцлийн цуглаан руу гал нээжээ. Энэ үеэр 11 хүн шархдаж, англи цагдаа Ивонн Флетчер амь үрэгдсэн байна.

19. 1986 оны 4 дүгээр сарын 15
Америкын онгоцнууд Триполи хотод орших Каддафигийн харшийг бөмбөгдсөн байна. Ливийн удирдагч амь аврагдсан ч бөмбөгдөлтөнд 101 Лив иргэн амь үрэгдсний дотор Каддафигийн ой зургаан сартай өргөмөл охин нь байжээ.

20. Төрийн эргэлт
Москвад гарсан 8 дугаар сарын төрийн эргэлтийн үеэр Каддафи Улсын онцгой байдал албаны үйл ажиллагааг дэмжжээ.

21. Үг хэлсэн нь
Каддафи Африкийн Нэгдсэн Улсыг байгуулахын төлөө үг хэлсэн байна.



22. Тагнуул хийжээ
Албан ёсны бус мэдээгээр Каддафи АНУ-ын Афганистанд хийсэн цэргийн ажиллагааны үеэр “Аль-Кайда” алан хядах сүлжээний талаарх тагнуулын мэдээг америкчуудад өгсөн байна.

23. Муамар Каддафи хоёр удаа гэрлэсэн.
1969 онд Лив улсад гарсан төрийн эргэлтийн дараа тэрээр Ливийн хаан асан Идрисийн ойрын шадар хүний нэг Халид генералын охин Фатиматай гэр бүлээ батлуулсан. Харин хоёр дахь эхнэр нь цэргийн эмнэлгийн сувилагч Сафия хэмээх бүсгүй байжээ.



24. Каддафи найман хүүхэдтэй.
Үүний долоо нь хүү, нэг нь охин.

25. Түүний хөвгүүдийн нэг Саади аль-Каддафи, Ливийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч мөн Италийн дээд лигийн “Perugia”, “Udinese” клубуудэд тоглож байв.

26. Хурандаагийн өөр нэг хүү
Түүний өөр нэгэн хүү Мотассим 2001 онд өөрийн толгойлдог цэргийн ангидаа ойрын тусгалт пуужин, гадаадын танк худалдаж авах оролдлого хийгээд бүтэлгүйтжээ.



27. Өмгөөлөгч байжээ
Муамар Каддафигийн ганц охин Айеша Парист эрх зүйн чиглэлээр сурсан бөгөөд Иракын Ерөнхийлөгч асан Саддам Хусейныг шүүх хуралд оролцсон өмгөөлөгчдийн нэг байсан юм.



28. Түүний отгон хүү Ханнибал нэг бус удаа хэрэг төвөгт орооцолдож байв.
Гадаадад хурд хэтрүүлсэн хэргээр баривчлагдах үедээ тэрбээр цагдаа нарын өөдөөс эрэгцүүцэл үзүүлж байжээ.

29. Каддафигийн үлдсэн хоёр хүү нь мөн л байнга хэвлэлийн бай болдог байв.
Батлагдаагүй эх сурвалжийн мэдээгээр хүү Хамис нь 2011 оны гуравдугаар сарын 21-нд амь үрэгдсэн гэлцдэг. Ливийн Зэвсэгт хүчний нисгэгч зориудаар Хамисын гэр бүлийн хамт байрлаж байсан хорогдох байр руу гал нээжээ. Харин хүү Саиф аль-Ислам нь Лив улсад байдал түгшүүртэй болмогц эцгийг нь огцрохыг шаардаж байсан сөрөг хүчний талд орсон байна.

30. Кока-Колагийн эх орон
2006 онд Муамар Каддафи Ливийг “Кока-Колагийн” эх орон хэмээн тунхагласан. Тэрээр анхнаасаа уг ундааг үйлдвэрлэхэд ордог бүх орцыг Африкаас нийлүүлж байсан гэдгийг мэдэгджээ. Тиймээс одоо “Coca-Cola” компани Африкийн Засгийн газарт байгуулагдсан цагаасаа хойш, бүх зарсан лонх ундаа бүрээсээ хувь өгөх ёстой хэмээн үзжээ.



31. Шекспир
Каддафи Английн эмгэнэлт жүжгийн зохиолч Уильям Шекспирийг Английн цагаач байсан гэж мэдэгдсэн. Учир нь намтар түүхийг нь хөөвөл Шекспир Англи явахаасаа өмнө төрөлх нутагтаа Шейх Зубейр гэсэн нэртэй байжээ.

32. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан нь
Хурандаа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцдэгээрээ алдартай нэгэн байв. Нэг удаа ярилцлагадаа тэрээр эр хүн нэг эхнэртэй байх ёстой хэмээн хэлж байсан юм.

33. Түүний хобби
Өөрийнх нь ярьснаар тэрээр морь, тэмээ унах, ан хийх, ном унших, интернэтээр аялах дуртай байжээ.



34. Гоо бүсгүйн тэмцээн
2002 онд тэрээр цахим ертөнцөд “Miss Net World” Олон улсын гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулж байжээ.

35. Түүний бичсэн зохиолууд
Каддафи “Ногоон ном”-ноос гадна 1997 онд “Доромжлуулж дарлуулагсдын төр мандтугай!” бүтээл, “Тосгон тосгон, дэлхий дэлхий. Сансрын нисгэгчийн амиа хорлолт ба бусад өгүүллэгүүд” богино өгүүллэгийн түүвэр бичиж нийтлүүлсэн. Гадаад улс орнуудад хурандаагийн өгүүллэг болон эсээг “Там руу зугтсан нь” нэртэйгээр түүвэр болгон гаргасан байдаг.

36. Түүний хит дуу
Муамар Каддафигийн анхны хит  дуу “Zenga Zenga Song”-ийг Youtube сайтад бараг дөрвөн сая хүн үзжээ. Бичлэгийг Израйлийн нэгэн сэтгүүлч хийсэн бөгөөд тэрээр Ливийн удирдагчийн хэлсэн үгнүүдээс түүвэрлэн электо хөгжимд оруулсан байна.



37. Тэр үнэндээ даяанчын амьдралаар амьдардаг байв.
Нэг хэсэг бүр цагаан хоолтон ч болж үзсэн байдаг Каддафи кофе, цай, согтууруулах төрлийн ундаа уудаггүй, тамхи татдаггүй байсан бөгөөд жирийн л иргэдийн адил хоолыг маш бага хэмжээтэйгээр иддэг байжээ.

38. Тэрээр нэлээд их хэмжээний хөрөнгөтэй байсан
Гэсэн хэдий ч Их Британийн Төрийн сангийн дүгнэлтээр Каддафигийн зөвхөн Англи дахь эзэмшлийн актив хөрөнгө нь 32 тэрбум доллараар үнэлэгдэж байсан гэнэ.

39. Түүнд маш олон газрын хувьцаа байжээ
Каддафи Италийн “UniCredit” компанийн хувьцааны 7.5 хувь, автомашин үйлдвэрлэлийн “Fiat” группын хувьцааны хоёр хувь, цэргийн зориулалттай аж үйлдвэрийн “Finmeccanica” группын хувьцааны хоёр хувь, Турины хөлбөмбөгийн “Juventus” клубын хувьцааны 7.5 хувийг тус тус эзэмшдэг байжээ. Түүнчлэн Лив улс Их Британийн дэлхийд томоохонд тооцогддог “Penguin Group” хэвлэлийн газрыг хяналтыг багцыг эмэмшигч Их Британийн “Pearson” холдингийн хувьцааны гурван хувь, дэлхийд тэргүүлэгч ажил хэрэгч сонин болох “Financial Times”-ийг эрхлэн гаргагч “Financial Times Group”, өдөр тутмын “The Economist” сонины хувьцааны тал хувийг эзэмшигч байжээ.

40. Газар доорх баялаг нь хүртэл түүнийх байв
Түүгээр ч барахгүй Ливийн удирдагчийн мэдэлд тус улсын газрын доорхи баялаг болох 143.8 тонн гаруй алт /6.5 тэрбум долларын үнэ бүхий/ байв. Үнэндээ бол энэ мөнгө Ливийн Төв банкны өмч боловч Хувьсгалын удирдагчийн бүрэн хяналтанд байдаг байжээ.





2011 оны 10 дугаар сарын 20-ны өглөө "Үндэсний Шилжилтийн Зөвлөлийн салаа" Сир дэх ээлжит хөдөлгөөнийг дэмжснээр хотыг гартаа оруулж чаджээ. Бүслэгдсэн хотоос гарах гэж оролдох үедээ Муамар Каддафи босогчдод олзлогдсон байна.

Тэгэхэд Каддафитай хүү Мутаззим нь баригдсан бөгөөд удалгүй учир нь үл мэдэгдэх байдлаар алагдсан ажээ. Мөн энэ үеэр 1969 оны төрийн эргэлтийн оролцогч, СРК-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бригадын генерал Абу Бакр Юнис Жабер амиа алдсан байна.

Босогчдын гарт амиа алдсан Муамар Каддафи.



Зарим нэг эх сурвалжийн мэдээгээр, Өмнөд Африк хөлсний алуурчдаас бүрдсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг тусгайлан байгуулсан нууц гэрээний дагуу Муаммар Каддафийг Ливээс Нигер улс руу гаргахыг оролдсон гэдэг. НАТО-гийн агаарын цэргийн хүчин гал нээж жипнүүдийн цувааг зогсоосон гэх бөгөөд хөлсний алуурчид баригдалгүй зугтаж амжсан гэлцдэг.

Хожим Каддафигийн амьдралын сүүлчийн мөчийн талаарх дүрс бичлэг олдсон нь "Ливийн Үндэсний Шилжилтийн Зөвлөл"-ийн гаргасан буудалцааны үеэр хурандаа амиа алдсан гэх эхний албан ёсны хувилбарыг няцаасан билээ. Харин тэр олзлогдсон босогчдын гарт амиа алдсан нь тодорхой болсон байна.

Мөн тус оны 10 дугаар сарын 23-нд мэдээллийн агентлагууд Муамар Каддафигийн 10 дугаар сарын 17-нд бичсэн гэрээслэлийг нийтэлжээ. Гэрээслэлдээ тэрбээр цогцсыг нь төрсөн нутгийнхаа оршуулгын газар төрөл төрөгсдийнхөө дэргэд исламын ёс заншлаар хөдөөлүүлэхийг хүссэн байв. Түүнчлэн “Би Лив улсад санаархсан гадаадын ямар ч халдан түрэмгийлэгчидтэй хийх тэмцлээ өнөөдөр ч, маргааш ч, хэзээд үргэлжлүүлэхийг дэмжигчиддээ уриалж байна” гэж бичсэн байна.



18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()