Дэлхийн хамгийн галзуу Фестивалууд

Энэтхэгийн “Холи” буюу будагний баяраас эхлээд Бразилийн “Карнавал” гэх мэт олон сонирхолтой фестивал энэ дэлхий дээр болдог билээ. Энэхүү 32 фестивал нь хүмүүсийн амьдралдаа ядаж ганц удаа заавал очиж үзэх ёстой гэгддэг галзуу үйл ажиллагаануудын нэг юм. Ингээд энэхүү сонирхолтой фото мэдээллийг сонирхоно уу.
Дэлхийн хамгийн галзуу Фестивалууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Октоберфест (Oktoberfest)
Германд болдог энэхүү “шар айраг”-ны баяр нь жил бүрийн 9-р сарын сүүлээс 10-р сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг юм байна. 16 өдрийн турш үргэлжлэх энэхүү фестивалд 6 сая гаруй хүмүүс оролцдог ажээ.



2. "Bay to Breakers" гүйлтийн тэмцээн
Сан Франциско (San Francisco) хотын алдартай гүйлтийн тэмцээнүүдийн нэг бол “Bay to Breakers” юм. 100-аад жилийн түүхтэй энэхүү тэмцээнд 100 гаруй мянган хүмүүс сонин содон хувцастай гүйдэг бөгөөд жил бүрийн 5-р сард болдог байна.



3. Koh Pha Ngan
Тайландад  сар бүр“Бүтэн Сар”-ны баяр болдог бөгөөд 10-30 мянган хүмүүс цугларч, далайн эрэг дээр дуулж бүжиглэн, хөгжилддөг ажээ.



4. Boryeong Mud Festival
Жил бүрийн 7 сард, Өмнөд Солонгост шавараар байлддаг фестивал болдог байна.



5. Холи (Holi)
Энэтхэгт жил бүрийн зуны улиралд будагны баяр болдог бөгөөд 2 өдрийн турш үргэлжилдэг юм байна. Тус баярт маш олон хүмүүс цугларч, хуурай будагаар байлддаг ажээ.



6. Burning Man festival
Жил бүрийн 8 сард Невада (Nevada)-ын “Black Rock” цөлд урлагийг шүтэн бишрэгч нийт 65.000 гаруй хүмүүс цуглардаг гэнэ. Тэд дуулж, бүжиглэж галын наадам хийдэг байна.



7. La Tomatina
Дэлхий хамгийн том хүнсний бүтээгдэхүүн оролцуулсан фестивал бөгөөд жил бүрийн 8-р сард Испанид болдог ажээ. Энэ үеэр хүмүүс улаан лоолиор хоорондоо байлддаг юм байна.



8. Coachella
Калифорнид болдог энэхүү хөгжмийн фестивал нь  урлагийг бишрэгчид болон урлагийн хүмүүсийн цугладаг томоохон 3 өдрийн турш үргэлжилдэг байр юм.



9. Distortion
Гудамжны хамгийн том фестивал бөгөөд маш олон хүмүүс, клуб байгууллагууд нэгэн дор цугларч өдөр шөнөгүй доргидог юм байна.



10. Songkran
Тайландын хамгийн том усаар байлдах фестивал нь жил бүрийн 4-р сард болдог ажээ. Бүгд усан буу барьж хоорондоо байлдах нь хамгийн зугаатай баяр гэлтэй.



11. Fasnacht
Швейцар улсад болдог энэхүү фестивал нь өдөр, шөнөгүй дуулж бүжиглэсээр үргэлжилдэг ажээ.



12. The Electric Daisy Carnival
Лас Вегаст болдог электро хөгжмийн энэхүү 3 өдрийн фестивалын үед 500 гаруй дэлхийн шилдэг DJ нар цуглардаг гэнэ.



13. Rio Carnival
Бразилийн алдарт карнавалыг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ.



14. EXIT
Энэхүү нүсэр хөгжмийн фестивал нь Серби улсад болдог байна.



15. Foam N' Glow
АНУ-д болдог энэхүү дэлхийн томоохон электро хөгжмийн фестивал үеэр хөөс хийсгэдэг учраас маш олон хүмүүс зорьж очих болжээ.



16. Concurs de Castell
Испанид 2 жил тутамд болдог энэхүү фестивал үеэр маш урт модон хөл өмссөн хүмүүс байдаг юм байна.



17. Жүржээр байлдах өдөр
Италид 2 дугаар сард гурван өдрийн турш хүмүүс жүржээр байлдаж өнгөрүүлдэг байна. Энэхүү сонирхолтой баяр нь хүмүүсийг түр ч болов стресс ядаргаагаа тайлахад зориулагджээ.



18. Calgary Stampede
Канадын энэхүү 10 өдрийн байрын үеэр тоглолт болдогоос гадна өөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг байна.



19. Koninginnedag
Амстердамын энэхүү баяр ёслолыг “Хатан хааны өдөр” хэмээн ч нэрлэдэг. Энэ үеэр хотын хөдөлгөөнийг хааж, хүмүүс өдөр шөнөгүй хөгжилдөж өнгөрүүлдэг.



20. Mardi Gras
New Orlean-д болдог энэхүү фестивал нь бүтэн сайн өдрөөс, хоёр дахь өдөр хүртэл үргэлжилдэг юм байна.



21. Montreal Jazz Festival
Геннисийн номд “Хамгийн том жазз фестивал” гэж бичигдсэн энэхүү 10 өдрийн үйл ажиллагааг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.



22. Snowbombing
Австрийн энэхүү фестивалын үеэр хүмүүс алдартай DJ хэмнэлд цана, чаргаар гулгахаас гадна өөр олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог гэнэ.



23. St. Patrick's Day
Ирландын энэхүү 4 өдрийн фестивал үеэр маш олон геннисийн амжилтыг эвдэгчид оролцохоос гадна мэдээж доргио хөгжимд бүгд хөгжилддөг ажээ.



24. Glastonbury
1970-аад оноос зохион байгуулагдсан энэхүү 5 өдрийн хөгжмийн фестивал нь зарим дуучдын хувьд хамгийн дуртай шоу нь юм байна.



25. Loi Krathong
Тайландын энэхүү гэрэлт зулын ёслол дэлхийд нэлээд алдартай бөгөөд маш олон хүмүүс 11 сар болоход зорьж очдог гэнэ.



26. Rock in Rio
Бразилд болдог энэхүү том хөгжмийн фестивалд өнгөрсөн жил л гэхэд 700.000 хүн цугларчээ.



27. Австралийн шинэ жил
“Sydney Harbor Bridge” дээр жил бүрийн шинэ жилийн өмнөх орой маш олон хүмүүс цуглардаг бөгөөд энэхүү баярын үеэр салют, галын наадам гэх мэт маш олон сонирхолтой зүйлс болдог байна. Тус баярт сая гаруй хүн цуглардаг гэнэ.



28. La Batalla del Vino
Испанид энэхүү дарсны байлдаан болдог бөгөөд ойролцоогоор 50.000 литр дарс хэрэг болдог байна.



29. Roskilde in Roskilde
Дани улсад жил бүрийн 7-р сард болдог энэхүү 4 өдрийн хөгжмийн фестивал нь Европын томоохон хөгжмийн шоуны нэг юм.



30. Albuquerque International Balloon Fiesta
New Mexico-д жил бүрийн 10-р сард болдог энэхүү фестивалын үеэр маш олон тооны агаарын бөмбөлөгнүүд нисгэдэг байна.



31. Tomorrowland
Белгид болдог энэхүү электро хөгжмийн фестивал нь 7-р сарын сүүлийн долоо хоногт болдог бөгөөд нийт 100 гаруй DJ, 180.000 орчим хүмүүс цуглардаг ажээ.



32. Ultra Music Festival
330 гаруй мянган үдэшлэгийн хорхойтнуудын хамгийн дуртай зуны баяруудын нэг нь Флоридад болдог бөгөөд жинхэнэ доргио залуус цуглардаг гэнэ шүү.




3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()